А.Навальныйгийн улс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хориглолоо

Twitter Print
2021 оны 06-р сар 10-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Москва хотын шүүх А.Навальныйгийн Авлигатай тэмцэх сан, Иргэдийн эрхийг хамгаалах санг "экстремист" буюу хэт даврах үзэл суртлыг сурталчилсан гэж үзэн хоригложээ.

Прокурорын албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, "Дээрх байгууллагууд нь төрийн албан хаагчдын эсрэг үзэн ядалт, дайсагнал өдөөсөн мэдээллийг тараахаас гадна экстремист үйл ажиллагаа явуулсан" аж.

А.Навальныйгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу А.Навальныйгийн дээрх байгууллагуудтай хамтран ажиллассан иргэдэд хорих ял оноох ба дээрх байгууллагуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн иргэдийг төрийн болон олон нийтийн албанд ажиллахыг нь хориглох аж.

А.Навальныйгийн хувьд өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан үзэл бодлоосоо ухрахгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр дэмжигчид нь одоо ажиллаж буй хэв маягаа өөрчлөх шаардлагатай болсныг онцолсон ба "Бид алга болохгүй. Бид одоо бүгдийг сайн ухаарч ойлгоод. Учрыг нь олоод. Хувьсан өөрчлөгдөөд. Дасан зохицно. Гэхдээ хэзээ ч үзэл бодлоосоо буцахгүй. Энэ бол бидний эх орон, бидэнд өөр эх орон гэж байхгүй" хэмээн бичжээ.

Оросын сөрөг хүчний тэргүүн А. Навальный өмнөх ялынхаа нөхцлийг зөрчсөн хэргээр ял эдэлж байгаа билээ. Оросын парламентын сонгууль ирэх 9-р сард болох ба иргэдийн дунд явуулсан санал асуулгаар эрх баригч намыг дэмжигчдийн тоо буурч байгаа нь тодорхой болоод байгаа юм.

Түүнээс гадна А.Навальныйгийн дэмжигчдийн зарим нь сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөөд байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.