В. Путины зөвлөхүүд түүнд үнэнийг хэлэхээс айдагаас буруу шийдвэр гаргасан гэлээ

Twitter Print
2022 оны 03-р сар 31-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргээ оруулах шийдвэр гаргахдаа стратегийн алдаа гаргасан ба энэ нь ойрын зөвлөхүүд нь түүнд "үнэнийг хэлэхээс айдаг"-аас болсон хэмээн Их Британийн тагнуулын GCHQ агентлагийн захирал Сэр Жереми Флэминг мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины армийн эсэргүүцэл үзүүлэх чадал, барууны улс орнуудын хариу үйлдэл, Оросын зэвсэгт хүчний чадвар зэргийг буруу тооцоолсон аж.

Барууны улс орнууд ОХУ ямар ч үндэслэлгүйгээр Украин руу довтолсон явдалд Ерөнхийлөгч В. Путин буруутай гэж үзэж байгаа ба түүний удирдлага дор ажилладаг хүмүүс түүнд үнэн зөв мэдээлэл өгдөггүй, шударгаар үзэл бодлоо илэрхийлдэггүй зэрэг нь буруу шийдвэр гаргахад нь хэсэгчлэн нөлөөлсөн гэжээ.

Үүний үр дүнд Украинд богино хугацаанд ялалт байгуулах ОХУ-ын төлөвлөгөө нь нурж, Оросын төрийн дээд албан тушаалтнууд хоорондоо зөрчилдөхөд хүрсэн хэмээн Жереми Флэминг онцолжээ.

Вашингтон мөн адил байр суурьтай байгаа ба Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөхүүд Украинд явуулж буй ажиллагаа нь хэрхэн бүтэлгүйтэж байгаа, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүдээс болж ОХУ-ын эдийн засаг хэрхэн уналтанд орж буй талаар үнэнийг хэлэхээс айж байгаагаас болж ОХУ бусдаас тусгаарлагдаж, эдийн засгийн хямралд урт хугацааны турш өртөхөд хүрсэн гэжээ.

Украин руу довтлохоосоо өмнө Ерөнхийлөгч Владимир Путин ойрын зөвлөхүүдтэйгээ уулзаж, Украины Луганск болон Донецк мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцсэн ч зөвлөхүүдийнх нь дийлэнх нь ОХУ-ыг 22 жилийн турш удирдсан түүнээс эмээж, уг асуудлын тухай санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс айсан гэжээ.

Жереми Флэмингийн хэлснээр ОХУ-ын зэвсэгт хүчний албан хаагчдад зэр зэвсэг, хүсэл зорилго дутагдаж байгаагаас цэргүүд дээрээс ирсэн тушаалыг биелүүлэхээс татгалзах, машин техникээ хаяж явах зэрэг тохиолдлууд ихээр гарч байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.217) 2022-04-01 13:55
      • 0
      • 1

      Англи улсад итгэж болохгүй ээ. Наад улс чинь хэдэн зуун жил колончлоод одоо ч колончлолоо алдах дургүй байгаа. Хэрэв ОХУ-ын хүч суларвал хэн хожих гээд байна та нар бод. Англи, Англиас гаралтай АНУ нар л хожино тэгвэл тэд Дэлхийг колончилно. Тэд угаасаа Дэлхийг колончлоод л явж байсан. Бид л мэдэхгүй болохоос биш. Колончлох гэдэг бол зөвхөн эзлэх биш Эдийн засаг, улс төрөөр нь тухайн улсыг эрхшээлдээ байлгахыг хэлдэг. ОХУ, БНХАУ, БНАСАУ, Иран, Ирак гэх мэт улсууд энэ колончлолд өртөхгүй тулд л тэмцээд байгааг та нар ойлгохгүй байна уу.

      Хариулах