
Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо эхэлжээ.
Тэмцээн энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд ирэх бямба гарагт өндөрлөнө.
7 хоног үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн номер нэг Магнус Карлсен тэргүүтэй 122 шатарчин оролцож байна.
Харин Монгол Улсаа төлөлч Өвөрхангай аймаг, “Шунхлай” группын тамирчин их мастер Б.Гүндаваа, УБЦТС ТӨХК-ийн тамирчин Олон улсын шатрын холбооны мастер З.Бямбаа нар оролцож байгаа юм. Тэмцээний шагналын сан 400 мянган ам.доллар аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.