Анхан шатны эмнэлэгт дадлага туршлагатай эмч ажиллуулах хэрэгтэйг онцлов

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалын мэдээллийг хэлэлцлээ. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ашиглагдах хүчин чадалтай суурин дижитал рентген аппарат, эксперт ангиллын ЭХО аппарат, компьютерт томограф /CT/, соронзон резонанст томограф /MRI/ аппаратуудаар хангах. “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” Засгийн газрын 2009 оны 346 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, эмнэлгийн оношлогоо, эмчилгээний хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид баталгаажуулалт, шалгалт, тохируулга хийхэд шаардлагатай лабораторуудыг бий болгох арга хэмжээний санал, зорилт тавьсан тухайгаа Эрүүл мэндийн сайд онцолсон юм.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан анхан шатны эмнэлэгт дадлага туршлагатай эмч ажиллуулах, Сайд нарын 2 дугаар эмнэлгийн статусыг эргэн харж, иргэдэд чөлөөтэй үйлчлүүлж байх саналуудыг гаргаж Байнгын хорооны гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Дараа нь Засгийн газрын 2014оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хамт хэлэлцэхээр түр хойшлууллаа.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.