“Барселона” зүгээр суусангүй

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр клубууд солилцоо наймаа хийхээ мартсангүй. Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч И.Ракитичийг Каталоны “Барселона” өөрийн болголоо. Хэдхэн хоногийн өмнө С.Фабрегасыг Англи руу илгээсэн “Барса” түүний орон зайг нөхөхөөр шилдэг хагас хамгаалагчийг ийнхүү авч ирлээ. Иван өмнө нь “Севилья”-д тоглож байхдаа багийн түлхүүр тоглогч, гол найруулагч нь байсан юм. Мөн 2013-2014 оны улиралд “Севилья” Европа лигт түрүүлэхэд тэрээр үндсэн бүрэлдэхүүнд тоглосон. Энэ өдрүүдэд Бразил улсад болж буй дэлхийн аваргад И.Ракитич Хорватын шигшээ багийн гараанд гарч зохион байгуулагч орны эсрэг тоглосон ч 3:1-ээр хожигдсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.