Нийслэлийн гудамжийг 3D зургаар гоёлоо

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачлагаар залууст урлагийн гоо сайхныг мэдрүүлэх, хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 160 м2  талбайд 3D зургууд зурлаа.  

Бага тойруу, Сөүлийн гудамж, МУБИС-ийн ойролцоох гудамж, талбайд зурж байгаа 3D зургууд нь хотын соёлыг иргэдэд сурталчлах, архи, тамхи, хорт зуршлын эсрэг агуулга илэрхийлсэн юм. СУИС, ИЗИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд, чөлөөт уран бүтээлчид эдгээр зургийг зурж олны хүртээл болгож байна.

Энэхүү шинэлэг арга хэмжээ нь олны талархлыг хүлээж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй ихэнхи орнууд зурган гоёлоор ийнхүү хотоо чимдэг байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.