Эмзэг бүлгийн мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 40 сая төгрөгөөр зусланд амраана

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд багачуудын зусланд амрах, зугаатай өдрүүд эхэлж байна. Гэвч амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой хүүхдүүдийн хувьд зуслан байтугай гэрээсээ гарч хөдөө явж үзээгүй ч эмзэг бүлгийнхэн цөөнгүй. Тэдний хувьд үе тэнгийнхэнтэйгээ зусланд амарч, цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө гэдэг алс холын мөрөөдөл гэлтэй.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэ асуудлыг шийдвэрлэсэн тухайгаа бидэнд мэдээллээ. Тодруулбал “Эрхийн бичгээр урамшуулах тухай” А/480 дугаар захирамж гаргаж, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрх, хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зусланд амруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 266 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраах эрхийн бичгээр урамшуулахаар болсон байна.

Хүүхдүүдийг зусланд амраахад шаардагдах 40 сая төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосон талаар мэдээллээ. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргах, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст даалгасан байна.

Хүүхэд багачуудын мөрөөдөл болсон зусланд амрах талаар шийдэж өгсөнд эцэг эхчүүд, ард иргэд баярлаж байлаа.

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.