Бельги гурван оноо авч, Бразил гоолгүй тэнцлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт эхэллээ. Зохион байгуулагч орон Мексиктэй 90 минутын турш харилцан довтолсон нээлттэй тоглолт үзүүлсэн ч гоол орсонгүй. Мексик хөлбөмбөгийн спортоор дэлхийд дээгүүр байр эзэлдэггүй ч хоёр удаа “World cup”-ыг зохион байгуулж, сүүлийн таван дэлхийн аварга дараалан хэсгээсээ гарсан нь муугүй амжилт. Бразилын тоглолт бүрийн өмнө үзэгчдийн 80 хувь тэднийг дэмждэг. Харин урд шөнө Мексикийн шигшээ магтаалын үг сонсохоор гайхалтай тоглолоо. Ялангуяа хаалгач Г.Очоа Бразилын шилдэг довтлогчдын олон цохилтыг хааж үндэсний баатар болсон. “А” хэсгийн хоёр дахь тоглолтонд 0:0-ээр тэнцсэн Бразил, Мексик тус бүр дөрвөн оноотой болж хэсгээсээ гарах боломжоо хадгалж үлдлээ.

Мөн Бельги-Алжирын тоглолтонд Европын “Улаан чөтгөрүүд” 2:1-ээр ялалт байгуулж ээлжит гурван оноогоо авсан юм. Энэ жилийн дэлийн аваргад Бельги түүхэндээ байгаагүй шилдэг бүрэлдэхүүнтэй ирсэн хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. Тэднээс бүгд жийрхэж байгаа нь тэмцээний эхнээс харагдаж байлаа. “Челси”-гийн Э.Азар, “Атлетико Мадрид”-ын Т.Куртуа, “Бавари Мюнхен”-ы Д.Ван Бюйтен, “Эвертон”-ы Р.Лукаку нар медалийн төлөө тоглохоор шалгарсан байхад гайхах зүйлгүй гэж “хаан” Пеле хэлсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.