Шинэ Завхан 2020-2030 хөгжлийн хөтөлбөр төсөл үр дүнгээ өгч эхэллээ

Twitter Print
2020 оны 02-р сар 03-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

“Шинэ Завхан Бодлогын Судалгаа”-ны хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа “Шинэ Завхан” төслийн багийнхан “Уул уурхайгүй Завхан” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Отгон суманд ажиллaсан.

Ингэхдээ төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы өвөрт олгогдсон ашиглалтын лицензийг цуцлуулах талаар орон нутгийн удирдлага иргэдтэй уулзаж, холбогдох байгууллагууд нь уламжилж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэсэн. Тэгвэл Отгонтэнгэр хайрханы өвөрт олгогдсон лицензийг цуцлах, уул уурхайн үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзах уулзалтын үеэр өгсөн.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Отгонтэнгэр хайрханыг ухуулахгүй. Гол мөрөн ундны усны эх үүсвэр болсон, ард иргэдийнхээ шүтээн хайрханыг ухаад хэрэггүй. 30 жил ухлаа одоо болсон. Та бүхнээс олон зүйл шалтгаалж байгаа. Нутаг орондоо эзэн нь эцэг нь байцгаа, 2002 онд авсан лицензийг нь цуцална” хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс Завхан аймгийн Отгон суманд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (43.242.243.190) 2020-02-03 09:29
      • 0
      • 0

      Er n litsenz ugch ene kompanuudiig shataaxaa boliuul taarna jil bolgon baaxan mung avchaad ajiliig n xiilgexgui ninja nariig demjsen aimag yum bn l da

      Хариулах