Харшлыг даръя

Twitter Print
2018 оны 07-р сар 24-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Зуны дэлгэр цаг сайхан хэдий ч харшил хөдлөж эхэлвэл хормын төдийд “там” болж хувирдаг. Нулимс, нус гээд л зовлонг сайн мэдэх биз. Тэгвэл энэ байдлаас түр зуур ч болтугай салах энгийн аргыг хүргэж байна.

Эмч нар харшилыг үүсгэгч идэвхжиж эхэлсэнээс хойш 14-30 хоног хүний биед идэвхитэй нөлөө үзүүлдэг хэмээн оношилжээ. Тэгэхээр энэ урт өдрүүдийг давах энгийн аргыг танилцуулж байна.

Эмч нар дараах цөөн хэдэн зүйлийг шаарддаг.

1.Цонхоо хааж унтах

Ургамалын гаралтай харшилтай хүмүүс дулааны цагт унтахдаа цонхоо хааж унтах шаардлагатай. Учир нь шарилж, ургамал шөнө үрээ цацдаг бөгөөд харшил хүндрэх аюул ихээр гарна.

2. Саравчтай эсвэл том малгай өмс

Малгай өмссөнөөр элдэв тоос, гадны биет ам, хамар руу шууд орохоос сэргийлдэг. Тиймээс гарахдаа малгай өмсөж хэвши хэрэгтэй.

3. Гэртээ гутлаа тайл

Зарим айлын гишүүд гэртээ гуталтайгаа явж байдаг. Энэ нь буруу хэвшил төдийгүй харшил үүсгэгч, идэвхжүүлэгч болдог.Тиймдээ ч гэртээ чийгтэй цэвэрлэгээ өдөр болгон хийж, гэрэлтэй саруул байлга. Нарнаас ялгарах туяа харшил үүсгэгчийг нам дардаг. 

4. Унтахаасаа өмнө шүршүүрт ор

Үүнийг хэвшээд сурвал зөв дадал болох нь гарцаагүй. 

Мөн хамараа байнга усаар угаах нь харшилын үндэс болдог хэмээн үздэг. Энгийн усаар угаахын оронд амтагдах төдий жамц давстай усаар хамрыг угааж заншвал хамар шархлах, гамрит, харшил гэх өвчнөөс сэргийлдэг гэж үздэг. Харшил “баяртай”.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.