Дуурийн театр хоёрдугаар сарын бүх тоглолтоо цуцаллаа

Twitter Print
2020 оны 01-р сар 17-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын /УДБЭТ/ захиргаа, уран сайхны зөвлөлөөс дотоод шалтгааны улмаас хоёрдугаар сард төлөвлөгдсөн бүх тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдлээ. 

Тус мэдэгдэлд "УДБЭТ-ын хамт олон 70 жилийн турш Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр үзэгчиддээ үйлчилсээр ирсэн билээ. УДБЭТеатр нь 2020 онд нилээдгүй ажлыг төлөвлөсөн боловч театрын дотоод шалтгааны улмаас 2-р сарын бүх тоглолтыг цуцалж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна. Хэрэв та манай театрын 2-р сарын хөтөлбөрөөс сонгож билет худалдаж авсан бол бусад саруудын тоглолтын билетээр солих, эсвэл буцаах боломжтой юм.

Манай театрын үйл ажиллагаа 3-р сараас эхлэн хэвийн явагдах болно. Сонгодог урлагийг байнга дэмжин ажилладаг байгууллага хамт олон, үнэнч үзэгчиддээ баярлалаа" гэжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.