Зөрчил гаргасан жолооч нарт 100 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 06-нд 16:35 цагт
Мэдээний зураг,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Замын Цагдаагийн тасгийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд хэрхэн нийцэж байгааг 2013 оны эхний зургаан сарын байдлаар шалгасан байна.
 
Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнээс захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийх эрх бүхий хэрэг бүртгэгч 23 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд Улсын Ерөнхий прокурорын 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 35 тоот тушаалаар батлагдсан “Журам тогтоох тухай” тушаалыг удирдлага болгон 2013 оны эхний 6 сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан нийт 3356 зөрчил гаргагч нарт холбогдох материалаас 88 хувийг нь буюу 2949 материалыг шалгалтын явцад хянажээ.     
 

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан материалд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нийт зөрчлийг төрлөөр нь авч үзвэл 708 буюу 48.0 хувь нь зам тээврийн осол гаргасан, 991 буюу 33.6 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж тээврийн хэрэгсэл нь журмын хашаанд саатуулагдсан, 1250 буюу 42.3 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүд байна.

Тус Замын цагдаагийн тасгаас 2013 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 237 этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхийн захирамжаар баривчлагдсан аж.
 
1474 зөрчил гаргагчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3487 хүнд шийтгэврээр 37,793,000 төгрөгийн, 12611 хүнд торгуулийн тасалбараар 63,055,000 төгрөгийн  торгуулийг тус тус ногдуулснаас торгууль нь сайн дураар төлөгдөж, захиргааны шийтгэл ногдуулсан нийт 100,848,000 төгрөгийн торгуулийн биелэлт нь 100 хувь биелэгдсэн байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.