Англи байлдааны нисэх онгоцоор шигшээ багаа хамгаалж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Бразил улсад болж буй дэлхийн аваргад Английн шигшээ баг байлдааны онгоц, тусгай үүргийн цэргүүдээр өөрсдийгөө хамгаалуулжээ. Энэ нь тус тэмцээнд оролцож буй шилдэг 32 баг дотроос хамгийн өндөр хамгаалалттай улс аж. С.Жеррард, Д.Стариж, Ф.Лэмпард, У.Руни гэсэн дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй “Гурван арслан” хэсгийн эхний тоглолтонд Италид 2:1-ээр хожигдсон. Тоглолтын дараа сэтгүүлчид Английн тамирчидтай уулзах гэсэн боловч хамгаалалтын албыг нь аргалж чадаагүй гэнэ. Мөн өөрийн улсын сэтгүүлчийг ч оруулаагүй юм байна.

Дэлхийн аваргын үеэр шигшээ багаа өндөр хамгаалалтанд авсан өөр нэг улс нь АНУ байлаа. Нэгдсэн улс Ойрхи дорнод, Аль-Кайдагийн бүлэглэлтэй таагүй харьцаатай байдаг учир шигшээ багийн тамирчдад нь аюул заналхийлнэ хэмээн хамгаалалтанд авсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.