Үхрийн ордонд төрөгсөд санхүүгийн сайн мэргэжилтэн болдог

Twitter Print
2021 оны 06-р сар 11-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

1.    Хонины орд (21/III-20/IV)

Ажил мэргэжил
Сурч боловсрохдоо их гарамгай бөгөөд юмыг түргэн ухаардаг. Хэл, түүх, сэтгэл зүй, хууль эрх зүй таны дуртай сэдэв юм. Таны зан төлөв гадаа ажиллахад их тохиромжтой. Гарамгай тамирчин, амьтан сургагч, анчин болж чадна. Хэрэв бизнес эрхлэх гэвэл худалдааны зуучлагч болох юм уу үйлдвэрийн ажил эрхлэх нь илүү сайн. Бие даасан ажилд гаргууд. Үргэлж өөрчлөгдөж байдаг ажил, аялал, жуулчлалд та дуртай. Таны сонирхолд нийцсэн, анхандаа амаргүй ч хийчихсэн хойно сэтгэл ханах ажил албанд дуртай ажээ.

Харилцаа холбоо
Нөлөөтэй, бусдыг татах увидастай, ихээхэн хөдөлгөөнтэй хүн учраас хөөр баясгалантай явдаг. Бусад хүн амьдрал ахуйд тань оролцохыг тэвчдэггүй. Өөрийнхөөрөө байх дуртай. Бардам, амиа хичээх зантай байдаг нь учир шалтгаантай. Амьдралд унаж туссан ч дахиад босоод ирэх тэнхээтэй.

2.    Үхрийн орд (21/IV-21/V)

Ажил мэргэжил
Үхрийн ордонд төрөгсдийн дотроос санхүүгийн сайн мэргэжилтэн гардаг. Банкны мөнгө баригч, санхүүгийн зөвлөгч нар голдуу үхрийн ордныхон байдаг. Урлаг сонирхдог зарим нь зураач, хөгжимчин, бүжигчин, зохиолч болохыг голчилдог. Та тогтож зуршсан хэв ёсноос их хүч авдаг бөгөөд тэр ёсыг бататгахыг хичээдэг. Хэдий тийм боловч тасралтгүй хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд та амьдралдаа амжилт олно. Зарлал сурталчилгаа, олон нийтийн ажил, хувцасны загвар зохиох, зочид буудал, хоол хүнс, аялал жуулчлал, дотоод гоёл заслын ажилд үхрийн ордныхон амжилт олдог.

Харилцаа холбоо
Бусдыг өөрийгөө ашиглаж байна гэж бодож явдаг аж. Гэвч үнэндээ та ойлгодог бол таны бусадтай найрсаг байх эрмэлзэл байнга мөнгөний ашиг дээр үндэслэсэн байдаг. Ямар нэг ашиг гарахгүй юманд цаг хүчээ ер зардаггүй. Хувь заяагүй явдал танд тохиолдох дуртай юм шиг байна. Та гуниг гомдлын үлгэр домгоор дүүрэн ажээ.

3.    Ихрийн орд (22/V-21/VI)

Ажил мэргэжил
Та оюун билэгтэй, сэргэлэн цовоо. Амьдралынхаа зорилтод хүрэхийн тулд цагаа богиносгохыг үргэлж хичээж байдаг. Сайн илтгэгч, ухаалаг, сэргэлэн тул профессор, сэтгүүлч, хуульч, мэргэжлийн дипломатч, жуулчны хөтөч, хувийн нарийн бичгийн дарга, утас залгагч, кино жүжигчин, орчуулагч, төмөр зам болон агаарын харилцааны ажилтан байхад зохистой.

Харилцаа холбоо
Хоёрдмол шинж чанар байхгүй ч гэсэн хоёр ялгавартай зантай. Тэгсэн мөртлөө гэнэт ширүүн, өс хорсолтой болдог. Та романтик, идеализмд итгэдэг мөртлөө үнэндээ ертөнцтэй зууралдаж материалист үзлийг барьдаг. Ярианы төлөө төрсөн хүн, улаан цайм худал ярьж ч чадна. Худалдааны сайн төлөөлөгч байж чадна. Хүний дургүй юмыг ч түүнд худалдаж чадна.

4.    Мэлхийн орд (22/VI-23/VII)

Ажил мэргэжил
Мэлхийн ордныхонд түүх, анагаах ухаан хоёр хамгийн сонирхолтой сэдэв байдаг. Жүжигчин, зочид буудал, хүнс тэжээлийн газар ажиглагч, зурхайч, багш, профессор, худалдагч, банкны мэргэжилтэн, далайчин зэрэг хүнтэй  шууд холбоо тогтоох ажил зохистой. Та ухаалаг зальжин  учраас сайн худалдагч болно. Номын санд суух, археологийм сонирхолтой газруудаар явах их дуртай. Төсөөлөн бодохдоо сайн учир сайн зохиолч болно. Эмч болохыг хүсдэг бол сайм мэс засалч болно. Үнэндээ мэлхийн ордны олонхийг эмнэлэг хоол хүнсний мэргэжил их амжилтанд хүргэнэ. Энэ ордны эмэгтэйчүүд гэрээсээ явуулж болох бие даасан ажилтай болохыг хүсдэг. Тэд дотоод засал чимэглэл, хувцасны загвар бүтээх, зохиохдоо сайн.

Харилцаа холбоо
Бусдыг хайрлахдаа сайн. Хүн таны муу талыг барагтай харж чадахгүй. Тэгэхдээ л та бүхний мөн чанарт сул тал их бий. Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн, дэмий зан ихтэй. Их материалист. Өөрийн зорилгодоо татаж оруулахын тулд бусдыг хохироохыг юман чинээнд үл санана. Өөрийн өрсөлдөгчид болон хамтран ажиллагсдаа муучлахад их цаг зардаг. Тэдний ололт амжилтыг дандаа завшааных гэж үздэг.

5.    Арслангийн орд (24/VII-22/VIII)

Ажил мэргэжил
Арслангийн ордныхон олон түмний өмнө гарч өөрийгөө үзүүлж чадах тийм зол завшаанд төрсөн. Менежер болох авъяастай. Арслангийн дээд хүндэтгэл эдлэх заяатай. Өмнөө хэцүү зорилт тавьж түүнийгээ биелүүлэх арга замаа мэдэж шаргуу ажилладаг. Тийм учраас албан тасалгаанд ч, үйлдвэрийн цехэд ч сайн ажилладаг. Таныг засаг захиргааны ажилд илүү сайн тохирох хүн гэж олонх зурхайчид үзэж байна. Зэвсэгт хүчин болон захиргааны ажил хийж байгаа арслангийн ордныхонд ч ажил нэн тохиромжтой. Танд наймаа, электроник, эмнэлэг, үйлдвэрлэл явуулах ажил, мэргэжил их зохимжтой. Бүр эхнээс нь гараагаа эхэлсэн овсгоотой зарим нь өөрийн салбартаа тэргүүлэн гарах болно. Таны ажил мэргэжилд таны төрсөн гэр орон, орчин ахуй их чухал үүрэгтэй байх болно.

Харилцаа холбоо
Та алдаж эндсэн, дутагдал, согог гаргаснаа мэдэхээрээ гэмшинэ. Таны дутагдал, сул талыг зарим хүн юу гэж ярьдгийг мэдэх боломжгүй, мэдлээ ч та магтаал, сайхан үг сонсож дасжээ. Өөрийнхөө тухай ихээхэн өндөр сэтгэгдэлтэй маш их бардам хүн юм. Бусдыг юу хийж болох юу хииж болохгүйг заах дуртай. Өөрийгөө удирдах ажлын авъяастай төрсөн гэж боддог. Их захирагч байх дуртай. Танд ойр байгаа хүмүүсээ зарц мэтээр үзэж ханддаг.

6.Охины орд (23/VIII-21/IX)

Ажил мэргэжил
Амьдралдаа үргэлж хөдөлгөөнтэй байлгах тийм үйл ажиллагаа байхгүй юм уу бага байхад дургүй. Бүх юманд нарийвчлан хандах гэдэг зан таныг хими болон бусад шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажил руу хөтлөдөг. Багшлах, бичих, зах зээл, хэвлэл, сэтгүүл, нэхмэлийн дизайн, дотоод гоёл чимэглэл, уран барилга зэрэг мэргэжпийн ажил их зохимжтой. Зөв мэргэжлээ сонгон авлаа гэдгээ мэдэхээс нааш нэг ажлыг нөгөөгөөр нь сольж байдаг. Таны хувьд мэргэжлээ зөв сонгоно гэдэг бол илүү их мөнгө олно гэсэн үг. Санхүүгийн чинээлэг байх хүсэл мөрөөдөлтэй хэдий ч биеэ даан ажил эрхлэх, хүнд хариуцлага хүлээхийг үздэггүй.

Харилцаа холбоо
Бусдын алдааг олж, сул талыг нь хэлдэг. Өөрийгөө илүү эрхтэй гэж боддог. Зөв юм шиг байгаа юмнаас алдаа олох туршлагатай. Хүсэл мөрөөдөлд хөтлөгдөхдөө бусдад догшин таагүй байдлаар ханддаг. Бусдыг өөрийн зорилгод үйлчлүүлэхээр сайн ашиглаж чадна. Хүнийг ашиглаж гүйцсэн бол түүнтэй харилцаа холбоогоо таслахаас сийхгүй.
Бусадтай нийцэрхүү боловч бусдыг өөртэйгөө удаан хамт байхад шахаж чаддаг. Та бусдыг амар заяа үзүүлдэггүй.

7.    Жинлүүрийн орд (22/IХ-23/Х)

Ажил мэргэжил
Эрэгтэй, эмэгтэй алимд нь ч тохирох ажлын өргөн хүрээ бий. Олон улсын дипломат харилцаа, улс төрд нугас усанд байдаг шиг онцгой ажиллаж чадна. Учир нь олонхи нь дипломат арга тактикийг дээд хэмжээнд бүрэн эзэмшиж чаддаг. Сайхан орчинд ажиллах дуртай. Их сайн чадалтай жинлүүрийн ордныхон суудлын тэрэг, усан онгоц, хэвлэлийн ажил эрхэлдэг, эсвэл бизнес-шоуд оролцдог. Түүх, математик, хэл, хууль зүй, эдийн засгийн профессорууд энэ ордонд төрсөн байдаг. Эмэгтэйчүүд хүлээн авах, дэлгүүрийн худалдагч, жуулчлалын тайлбарлагчийн ажилд тохирно. Та мөн сайн бичигч, сэтгүүлч байж болно.

Харилцаа холбоо
Жинлүүр бол тэгш, шударгын тэнцэтгэлийг төлөөлдөг. Өчүүхэн өдөөн хатгахад та уураа барьж чаддаггүй, хэнийг ч зүгээр өнгөрөөдеггүй. Эсрэг хүндээ их хэрцгий, ширүүн. Хувиа их хичээсэн. Хариу хүргэж чадах хүнд тусладаг. Ердийн хэмжээнээс дээгүүр ухаантайгаа мэддэг учраас бие даасан зантай. Өөрийгөө магтуулах өргүүлэх гэдэг зантай. Нөхдөө голж өөрөөсөө дор хувь заяатай гэж боддог.

8.    Хилэнцийн орд (24/Х-22/ХI)

Ажил мэргэжил
Юмыг нотлох, задлан шинжлэх, ялгаж салгах, мэдээллийг шалгах дуртай. Юм сурах авъяас байгалиас заяасан. Хилэнцийн ордныхон их хөдөлмөрч байдаг. Оюун ухаан болон биеийн чадал хүчийг шаардах мэргэжилд гарамгай суралцдаг. Та сайн мэс засалч, мэдрэлийн эмч бол та сайн тагнуулч болж чадна. Өндөр мөрөөдөл тань засгийн байгууллагад чухал тушаал хашихад хөтөлнө. Таны мэргэжил ямар ч байлаа гэсэн амьдралын зорилго тодорхой бөгөөд хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж шаргуу ажиллана. Эмэгтэйчүүд эмнэлэг, хууль зүй, улс төрөөс гадна хувцасны загвар зохиох, гоо сайхны ажил, иогийн багш, зохиолч олон нийтийн байгууллагын ажлыг идэвхтэй хийх болно.

Харилцаа холбоо
Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд галзуу юм шиг зүтгэдэг. Ялагч болохын тулд сайн муу ямар ч аргыг хэрэглэхдээ юм эс боддог. Бусдыг их шуүмжилдэг. Үг хэлээр хатуу хахир. Хүнийг чадах гэвэл уран нарийн аргатай. Бусдыг үл тоомсорлох талтай. Аль нэг хүнийг найз нөхдийн хүрээнээс гаргавал тэр хүн таны талд байхаа болино.

9.    Нумын орд (23/ХI-21/ХII)

Ажил мэргэжил
Сонгосон мэргэжил ажилдаа амжилт олно. Хуульч, хэвлэн нийтлэгч, сэтгүүл сонины ажилтан, график дизайнер, барилгын гэрээлэгч, тамирчин, биржийн зуучлагч, морин уралдааны аль ч ажил, тухайлбал адуучин, уяач, дасгалжуулагч, малын эмч зэрэг ажил сайн тохирно. Түүнчлэн батлан хамгаалах, улс төрийн ажил ч таныг татна. Эрх чөлөөтэй санагдсан ямар ч ажил танд бас тохирно. Хоёр өөр ажлыг зэрэг хийж чадна.
Бусадтай түншлэх ажил танд таарамж муутай, бие дааж ажиллах дуртай. Бусдын тушаал зааварт дургүй. Олон түмэнтэй сайн холбоо харилцаатай бөгөөд ихэнх ажлаа тэрхүү харилцаа холбооныхоо ачаар бүтээнэ. Ажим төрлийн түнш холбоотноо чухалд үздэг.

Харилцаа холбоо
Өөрийгөө баян заяатны үлгэр дууриал хэмээн бодож эрх мэдэл, чадал хүчний тэнгэртэй төрсөн гэж итгэж явдаг. Өөрийгөө бусдаас хамаагүй илүү ухаантай, халдашгүй хүмүүн гэж бодно. Бусад хүнийг тантай харьцуулахад юу ч биш гэж үздэг. Нэр төрд дуртай бөгөөд сайн муу ямар ч замаар амьдралынхаа зорилгод хүрнэ. Юм зохиож ярихдаа сайн агаад хүн үнэмшмээр худал ярина. Энэ бүхэн таны зорилгод алгуур үйлчилдэг. Эрх мэдэл, нэр хүнд олохыг эрмэлздэг. Ажил гэж үхэж шунахайрах тул хайрлах дурлах, амрах цэнгэх цаг багатай. Хайр дурлалын амьдрал ихээхэн ээдрээтэй байх болно.

6.    Матрын орд (22/XII-19/I)

Ажил мэргэжил
Урт хугацааны ажил явдал төлөвлөж хийж чадах хүн юм. Ажил мэргэжлийнхээ аюулгүй байдлыг их боддог ажээ. Олонх нь засаг захиргааны ажилд таарамжтай. Эмнэлэг, инженер, худалдааны ажил эрхэлнэ. Боловсролын сайн суурь, техникийн сайн сургуулилт байнгын сайн ажлын баталгаа мөн гэдэгт их итгэдэг. Хөдөө аж ахуй, уул уурхай, газар эдлэн, хөрөнгө эзэмших зэрэг танд бас ашигтай байх болно. Та эртний түүхийн болон соёлын дурсгалт зүйл цуглуулахдаа дуртай ажээ. Археологийн малтмалд оролцохдоо дуртай.

Харилцаа холбоо
Нууцыг их хамгаалдаг учраас бусдыг их сэжиглэдэг. Өөрийгөө маш их боддог. Өөрийгөө сод хүн гэж үздэг. Тохиолдлын юмыг их сурдаг. Өөрийгөө даруу хүн гэж үзүүлэхийг хичээдэг боловч энэ нь зөвхөн бусдыг давж гарах гэсэн бодлын бүрхэвч төдий болно. Өөрийгөө байнга өмгөөлж байдаг. Та их амжилтанд хүрсэн ч гэсэн амьдралдаа үргэлж тэмцэж явдаг. Амьдрал яаж баясаж байдгийг мэдэхгүй. “Айлын хоол илүү амттай” гэж үргэлж итгэж явдаг хүн. Өөрөөр хэлбэл бусадтай үргэлж өрсөлдөж байдаг ажээ. Амьдралдаа "хатуу азаар" өнгөрөөж явдаг. Бусад хүнийг өөрөөсөө илүү аз заяатай гэж бодож байдаг. Та их гүнзгий нухацтай, баяр хөөргүй явдаг. Баясах юм ч алга байна гэж бодож байдаг

11.    Хумхын орд (21/I-19/II)

Ажил мэргэжил
Ажил амьдралаа сонгохдоо мэргэжлийнхээ чухлыг ихэд бодож шинээр санаачлан нээх болон эх үндсийг олж тавих, бие даан ажиллахыг чухалд үздэг. Үсчсэн буюу нэг хэвийн өдөр тутмын ажиллагаанд дургүй. Энэ нь нөөц чадалтай хувийн чанараа илэрхийлэхэд хаалт болдоггүй сайн талтай.
Ердийн юмнаас хамаагүй гадуур байдаг тийм зүйлийг сонгодог. Ажил мэргэжлээ сонгоход таны хувийн сонирхол, дур хүсэл орлого ашиг, мөнгө олохоос илүү чухал байдаг. Гэгээрэл соёл, хүний үйл ажиллагааны бүх хэлбэр мэргэжил болох боломжтой. Гайхамшигт сэтгэл мэдрэлийн эмч, зохиолч, уран барилгач, хот төлөвлөгч, шинийг санаачлагч, нээгч нар голдуу энэ ордонд төрсөн байдаг. Улс төрийн асуудал эрхэлдэг зарим нь нам, засгийн байгууллагад дээд тушаал эзэлдэг.

Харилцаа холбоо
Сайн холбоо харилцаатай байхыг үргэлж хичээж байдаг ч энэ талаар дутагдал доголдол бий. Бусдыг шинэчлэн өөрчлөхийн төлөө ажиллаад, гэр бүлийнхээ гишүүдийг ч үл тоох хандлагатай. Хувийн амьдралын зовлон зүдгүүр, доройтолд ч санаа тавихгүй, бусдын төлөө явж байдаг. Шударга бус явдалтай байнга тулалдаж зарим үед үл зохилдох хэргийг ч дэмжиж туслан цаг их зарна. Ертөнцийн өмчирхөх ёсноос ангид хүн гэдэг сэтгэгдлийг бусдад төрүүлдэг мертлөө ертөнцийн тав тухыг эдэлдэг нь эргэлзээгүй. Үзэл бодлоо хамгаалахдаа маш гөжүүд зөрүүд. Хоёр дахь авгайтай байх бодолтой. Хумхын ордныхон хайртай, сэтгэлтэй болсон хүнээ шалгаж магадлах нь их. Хүнийг сэтгэлийн шархтай үлдээх нь байдаг.

12.    Загасны орд (20/II-20/III)

Ажил мэргэжил
Та төрөл гарал болон орчин ахуйгаасаа хамааран ямар ч мэргэжилд тохирно. Хүнлэг ёсон, сүжиг бишрэл тань таны сайн чанар, авъяас чадлыг хөгжүүлэхэд зоригжуулна. Дүрслэх урлаг, зугаа цэнгэлийн арга хэмжээнд дуртай. Энэ ордноос сайн яруу найрагч, гүн ухаантан, хөгжимчин, жүжигчин, далайчин, нисгэгч, нээгчид олноор гардаг. Нас нэлээд явсан хойноо амжилтад хүрнэ. Та нарын олонхи нь албан тушаалаа 28 буюу 36 насны үед сольж өөрчилнө. Түүнээс цааш зүтгэл хичээл их нэмэгдэх болно. Бэлгийн ажилд илүү их мэдрэмтгий байдал тусгагдана.

Харилцаа холбоо
Загасны ордны тэмдэг нь эсрэг зөрөлдсөн хоёр загас байдаг. Энэ тэмдэг нь загасны ордныхны зан чанар харилцааг тодорхойлно. Та олон юмыг нэг зэрэг хүсдэг авч эцэстээ юу ч үгүй төгсдөг. Юмыг бодож төлөвлөхдөө түргэн шиг түүнийгээ өөрчлөхдөө ч түргэн. Амьдралдаа аюулгүй байхыг хүсдэг. Та өргөн олны санал сэтгэлийг биедээ татахын тулд хүн бүрийн сэтгэлийг засаж байхыг боддог, биеэ гамнаж, нийтийн ажил явдлаас өөрийгөө тусгаарласнаар тайвшрахыг эрэлхийлдэг. Хэдийгээр эелдэг зөөлөн, тайван зантай мөртлөө хэт биеэ барих буюу болгоомжгүй байдал гаргадаг. Хариуцлагаас зугатдаг, юмыг тийм амар шийддэггүй. Таны их төвөгтэй юм гэвэл бодолд их автагддаг тал мөн.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.