Балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

“Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетын фестивалыг анх удаа эх орондоо зохион байгуулсан нь Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийн хөгжлийг нэгэн шинэ шатанд гаргаж чадсан ач холбогдолтой арга хэмжээ болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагийн олон улсын чанартай балетын тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетын хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг улаанбаатарчууддаа танилцуулсан билээ.

“Монголын балетын хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо долдугаар сарын 4-ний өдөр хийхээр төлөвлөжээ. “Мodern of Night”тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгаагүзэгчиддээ хүргэх чин эрмэлзэлтэй байгаа ба оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги,хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтыг МУГЖ Д.Алтанхуяг Улаанбаатарын болон хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэх хүсэлтэй байгаа аж. АНУ-ын Бостон хотоос Монгол Улсыг зорьж ирэх бүжигчдийн ур чадварыг харуулах “Мodern of Night”тоглолт ганцхан удаа болно. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.