
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татаад байсан Засгийн газрын гишүүнийг огцруулах буюу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудлыг хэлэлцэх хугацааг ирц, чөлөө, завсарлага авснаар гурван долоо хоног хойшлуулаад байсан.
Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд 14 гишүүн оролцож, нэг гишүүн огцруулах нь зөв хэмээн санал өгч, үлдсэн нь эсэргүүцжээ. МАН-аас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд гол буруутан нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг гэж үзэж, огцруулах асуудлыг өргөн барьсан боловч олонхи гишүүний шийдвэрээр Н.Батбаяр сайд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хашихаар боллоо.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505