Наршвал сүү тустай

Twitter Print
2018 оны 07-р сар 14-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх аргыг хүргэж байна. Мөн манай ахмад буурлууд наршилт буюу нарны хорыг арилгах энгийн аргыг зөвлөснийг танилцуулъя.                 

Урьдчилан сэргийлэлт:

-Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/

-Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх. 

-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх 

-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх

-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/

-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах

-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах 

Хэн үүнд өртөх вэ?

-Бүх насны хүмүүс өртөх боломжтой

-Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

Илрэх шинж тэмдэг:

-Нууц үе 30 минутаас 18 цаг
-Дотор бачуурч нозоорох 
-Огидос хүрэх, бөөлжих 
-Суулгах, 
-Бага зэрэг халуурах 
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
-Нүд харанхуйлж, манарах

Авах арга хэмжээ: 

-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй

Буурлаас үг сонс

Эрт дээр үеэс монголчууд сүү ашиглан наршилтын хор нөлөөг арилгаж байжээ. Том хүн болон хүүхэд шалтгаангүйгээр цайвар шаргал хөөсөрхөг шингэнээс гүйлгэх, хоолонд дургүй болох, ядарсан мэт сульдах нь наршилтын шинж гэж үзэн сүүн эмчилгээг хэрэглэж ирсэн аж. 

 Үүнийг хийхдээ доорх аргыг хэрэглэнэ.

-Нэг цайны аяганаас ихгүй түүхий сүүг буцалгана. 

-Цэвэр нимгэн даавуу хоёр ширхэгийг бэлтгэнэ. / Энэ нь тухайн наршсан хүний толгойг боохоор хэмжээтэй даавуу байна/

-Буцалсан халуун сүүндээ нэг ширхэг нимгэн даавуугаа хийж базан мушгилгүйгээр бага зэрэг сүүг нь гоожуулаад наршисан хүний толгойг бооно.

-Хоёрдох даавуугаар гадна талаас нь боогоод зангидаж тогтооно. / хоёрдох даавуу түрүүчийнхээс бага зэрэг зузаан байхад илүү тохиромжтой байдаг/

Энэхүү сүүгээр боох аргыг үдэш орой унтахын өмнө хийхэд тохиромжтой бөгөөд бүтэн шөнийн турш боолтоо авах хэрэггүй.  Харин өглөө боолтоо авсаны дараа үсээ угаана.  Сүүгээр боох энэ аргыг хэрэглэхэд их энгийн бөгөөд хүүхдийн болон том хүний наршилтаас үүдэлтэй шингэн алдалт зогсдог бөгөөд элдэв эм, тариа хэрэглэлгүйгээр наршилтаас үүдэлтэй дээрх дурьдсан шинж тэмдэгийг арилгаж болох аж. Хэрвээ орой болтол хүлээх боломжгүй байвал өдрийн цагт энэ аргаа хэрэглэж болох бөгөөдгадаа халуун байхад толгойдоо давхар алчуур боох нь тээртэй санагдаад авчихдаг талтай. Энэ нь эмчилгээний үр дүн муухан байдаг гэж ахмадууд зөвлөж байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.