Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Словенид дэд байр эзэллээ

Twitter Print
2014 оны 06-р сар 18-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Словени улсад буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байгаа аж. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн 25 м-ийн спорт гар бууны дасгалд онч сорьж дэд байр эзэлсэн байна. Түүний дасгалд 69 тамирчин өрсөлдөж Германы тамирчин М.Красч аварга болжээ. Энэ дасгалд Болгарын А.Бонева хүрэл медаль хүртсэн. Мөн Герман улсын нэрийн өмнөөс оролцсон Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр 14-р байр эзэлсэн юм.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ сарын эхээр болсон Германы дэлхийн цомд өөрийн зайд алтан медаль хүртэж шилдэг буудагч гэдгээ харуулсан билээ.

Сонирхуулахад 1992 оны Барселонагийн Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Герман улсын иргэншилтэй аж. Харин Д.Мөнхбаяр Монгол улсын иргэншлээ сэргээх тухай өргөдөл гаргасан ч холбогдох газар нь гурван сарын дараа хариугаа хэлнэ гэж мэдэгдсэн байна.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.