Диваажинд тантай таарах юм бол дахин талархснаа илэрхийлэх гээд! /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2022 оны 05-р сар 03-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Гадаадын нэг телевизийн нэвтрүүлгийн үеэр хөтлөгч залуу нэвтрүүлгийнхээ зочноос (саятан нэгэн) “Та хэдийд хамгаас жаргалтай байсан бэ?” гэж асуусанд зочин нь “Би жинхэнэ аз жаргал гэж юу болохыг дөрвөн үе шаттайгаар ойлгосон гэх үү дээ:

1: Шинэ юм худалдан авч байхдаа.

2: Аливаа юмны хамгийн үнэтэйг нь худалдан авах үед... Энэ үед авах таашаал удаан үргэлжилдэггүй юм билээ.

3: Спортын баг, тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газар г.м. томоохон эд хөрөнгө эзэмшдэг болоод... Энэ үед ч аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрч байсангүй.

4: Нэг өдөр манай нэг найз “Хөгжлийн бэрхшээлтэй хэсэг хүүхдэд цахилгаан тэргэнцэр авч өгөх гэсэн юм. Чи хандив өгөх үү” гэхэд нь би дуртайяа зөвшөөрч шаардлагатай санхүүжилтийг нь бүтнээр нь гаргаж өгөв.

Хэдэн өдрийн дараа найз маань “Авсан тэргэнцрүүдээ хүүхдүүдэд хүргэж өгөх гэж байна, хамт явах уу” гэв. Би ч үгүй гэж чадсангүй.

Шинэхэн тэргэнцрээрээ нааш цааш чөлөөтэй сүлжилдэн бөөн баяр хөөр болж буй хүүхдүүдийг хараад би ямар их баярласан гээч.

Тэдэнтэй хэсэг хамт байж байгаад явах гэтэл нэг жаал хөлнөөс минь зуурчихаад тавьдаггүй шүү. Ямар нэг юм хэлэх гээд байгаа бололтой миний өөдөөс нүд салгалгүй хараад байсан тул би “Хүү минь, чи надаас ямар нэгэн юм асуух гээ юу?” гэвэл хүү “Би таны царайг тогтоож авах гэсэн юм. Диваажинд тантай таарах юм бол дахин талархснаа илэрхийлэх гээд!” гэдэг байгаа. Чухам тэр мөчид би жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг хэзээ ч мартахааргүй ойлгосон юм даа хэмээн өгүүлжээ.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.