Амттай зөвлөгөө: Гахайн махан хуурга

Twitter Print
2020 оны 10-р сар 10-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Орц: Гахайн гол мах – 200 гр, Ногоон алим – 50 гр, Сонгино – 50 гр, Сармис – 1ш, Коньяк – 20 гр, Алимны жүүс – 50 гр, Ургамлын тос – 30 гр, Томат паста – 10 гр, чинжүү, брокли, хаш, хулуу, давс, перец, төмс, сүү масло идэх хэмжээгээрээ оруулна.

Хийх арга: Гахайн гол махаа давтаж бэлэн болгоод, гурав хуваагаад амталсан гуриланд өнхрүүлж тостой хайруулд хагас болтол нь шарна.

Ногоон алим, сармисаа жижиг хэрчиж бэлдэнэ. Чинжүү, хулуу, хашийг жижиг дөрвөлжин хэрчинэ. Төмсөө чанаж, бэлтгээд нухна.

Масло, сонгино, ногоон алим болон сармисаа нэмж бага зэрэг паста хийж хуураад брэнди эсвэл коньяк хийж дөл гарган алимны жүүсээ хийж бага зэрэг ширгээгээд хүрэн соус нэмж өгч болно. Таваглахдаа амталсан төмс болон ногоогоор хачирлаж ногоон сонгино тавьж чимэглээрэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.