Нийслэл цэцгэн мандлаар гоёж эхэллээ

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Нийслэлийн төвийн 6 дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддагаараа онцлогтой. Тухайлбал ногоон байгууламжийн нэгдсэн тооллого, цэнэг усалгаа, мод хэлбэржүүлэлт, хортон шавьжнаас урьдчилан сэргийлэх шохойдолт зэрэг ажлуудыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн цэцэрлэгч, инженерүүдээс бүрдсэн 168 хүн агротехнологийн дагуу графикт хугацаанд нь гүйцэтгэсэн.

Дөрөвдүгээр сараас мод суулгах ажил эхэлсэн бөгөөд Нийслэл хотод анх удаа 400 мянга гаруй  мод, бут сөөг тарьсан юм. Үүнээс гадна ногоон байгууламжийн арчлалтын хамгийн чухал хэсэг нь байнгын усалгаа байдаг тул өглөөний 07.00 цагаас 20.00 хүртэл, шөнө 24.00 цагаас өглөөний 08.00 хүртэл тусгай зориулалтын 12 машинаар өдөр бүр усалгааны ажил гүйцэтгэж байна.

Мөн өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд ихээхэн нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад хийгдэж байна. Мөн 22-н товчоо, Долоон буудал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж зэрэг захын гудамжуудад суулгах юм. Энэ жил цэцэгжүүлэлтэд нийт 500 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан нэг наст цэцэг суулгах юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.