"Истанбулын нууц" баримтат кино Тэнгис кино театрт гарна

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Бүгд Найрамдах Турк улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, энэ сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Туркийн соёлын өдрүүд болох юм.

Энэ үеэр Туркийн үндэсний хоолыг танилцуулж, Туркийн нэрт загвар зохион бүтээгч Сэрап Поллардын "Serap Pollard London" загварын шоу болно. Тэрчлэн Туркийн "Монголчууд" хэмээх нэртэй рок хамтлагийн тоглолт болох юм.

Мөн Соёлын өдрүүдийн хүрээнд Тэнгис кино театрт “Istanbul Unveiled” буюу "Истанбулийн нууц" баримтат киног 2014 оны 6-р сарын 18-ны Лхагва гарагт 19:00, 21-ий Бямба гарагийн 13:00 цагт гаргахаар болжээ. Истанбул хэмээх Ази Европыг холбосон гайхамшигт хотын тухай энэхүү кино үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болно.

Уг кино нь урьд өмнө Турк улсын талаар тэр болгон олонд дэлгэгдээгүй түүхийг өгүүлэх бөгөөд Турк улс руу аялах болон суралцахаар төлөвлөж буй хүмүүст сонирхолтой түүхийг өгүүлэх болно. Та бүхэн сэтгэл татам Турк орон, хүн ардын аж амьдрал, ёс заншилтай танилцаарай. Энэхүү киноны трэйлерийг үзнэ үү.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.