УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хорих ангиудад нэгдсэн журмаар баримталдаг дотоод дүрэм, журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан тэргүүтэй Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ШШГЕГ болон Цагдан хорин 461-р ангийн удирдлагуудтай уулзаж хорих ангиудын өнөөгийн байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, яллагдагчдын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ ямар түвшинд байгааг тодрууллаа.

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга П.Хосбаяр цагдан хорих байруудын нөхцөл байдлын талаар хийсэн танилцуулгадаа улсын хэмжээнд ШШГЕГ-ын харъяа 26 цагдан хорих байр үйл ажиллагаа явуулж байгааг дурдав. Эдгээрээс 11 цагдан хорих байр нь шаардлага хангахгүй зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид шинэ барилга байгууламж барих санхүүгийн асуудал тулгараад байгааг онцолсон юм.

Байнгын хорооны гишүүд цагдан хорих байрны гэрэлтүүлэг, агааржуулалтын асуудлаас эхлээд стандартад нийцдэггүй олон зүйлийг засаж залруулах, байр байгууламж шинээр ашиглалтанд оруулах гээд олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хорих ангид амь насаа алдаж буй сэжигтэн, хоригдогчдын талаар анхаарал хандуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар тодруулахад Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа З.Очгэрэл” тус хорих анги 40 ортой бөгөөд ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байна. Нийт хоригдогчдын 40 гаруй хувь нь нойр булчирхай, зүр судас, сүрьеэ гэх мэт архаг өвчтэй. Өнөөдрийн байдлаар хорих ангийн хүрээнд эмчлэх боломжгүй яаралтай гадагш өөр эмнэлэгтэмчлэхшаардлагатай хорт хавдар, зүрх судасны өвчтэй таван хүн байна” гэв.

Ажлын хэсгийн гишүүд хорих 461 дүгээр ангийн талаархи сүүлийн таван жилийн тоон мэдээллийг авч судлахаар болж,хүний эрхийг хангах үүднээс хорих ангиуд нэгдсэн журмаар баримталдаг дотоод дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах, цагдан хорих төвүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүүлийн үеийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр хангах, ялангуяа орон нутаг дахь цагдан хорих байруудын үйл ажиллагааг сайжруулах талаар анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.