Шинэ Зеландын Окленд хот дэлхийн амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ

Twitter Print
2021 оны 06-р сар 14-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Окленд хот амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ Коронавирусын цар тахал Economist Intelligence Unit эдийн засгийн судалгаа шинжилгээний байгууллагаас жил бүр гаргадаг "Амьдрахад хамгийн таатай хотууд" - ын жагсаалтад хэд хэдэн өөрчлөлт ороход нөлөөлжээ.

Энэ оны жагсаалтыг Шинэ Зеландын Окленд хот тэргүүлж, тус жагсаалтыг 2018 оноос хойш тэргүүлж байсан Австрийн Вена хотыг ардаа орхижээ. Шинэ Зеланд улс коронавирусын цар тахлын улмаас хилээ хааж, хөл хорио тогтоож, коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авсан нь Шинэ Зеландын хотууд дээрх жагсаалтанд дээгүүр байр эзлэхэд нөлөөлжээ.

Шинэ Зеланд улс нь хатуу хөл хорио тогтоосноороо халдварын тархалтыг хяналтандаа авч, Окленд болон Веллингтон хотын иргэдийн амьдрал цар тахлын өмнөх хэвийн байдалдаа эргэн орсон билээ. Окленд хот 2017 оны Амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтын 8-д бичигдэж байсан бол энэ оны жагсаалтын 8-д Австралийн Мельбурн, Швейцарийн Женев хотууд бичигджээ.

Харин 2019 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан Австрийн Вена хот энэ оны жагсаалтын 12-т бичигдсэн байна. Жагсаалтын 2-т Японы Осака хот, 3-т Австралийн Аделаид хот, 4-т Шинэ Зеландын Веллингтон хот тус тус бичигджээ. Economist Intelligence Unit байгууллагаас мэдээлснээр коронавирусын цар тахал нь хотуудын амьдрах орчинд хүчтэй нөлөөлсөн ба ялангуяа Европын хотуудад нөхцөл байдал хүндэрсэн билээ.

Economist Intelligence Unit нь амьдрахад таатай хотуудын жагсаалтыг гаргахдаа хотуудын соёл ба орчин, тогтвортой байдал, эрүүл мэндийн салбар, боловсрол, дэд бүтэц зэрэгт үнэлгээ өгдөг аж. Европын холбоонд коронавирусын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай явагдаж, зарим улс орнууд нь төлөвлөж байснаасаа олон удаа хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Европын хотууд оноогоо алджээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.