120 рубль гээгдүүлсэн тул олсон хүн байвал оруулаад өгнө үү /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2021 оны 06-р сар 10-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

Өглөө гэр лүүгээ орж яваад орцны үүдэнд “Хүндэт хөршүүд ээ! Өнөө өглөө 9 цагийн орчимд орцны үүдэнд 120 рубль гээгдүүлсэн тул олсон хүн байвал 76 тоотын Антонина Петровнад (2640 рублийн тэтгэвэртэй) оруулаад өгнө үү” гэсэн зар байхыг олж харлаа.

Байсан мөнгөнөөсөө 120 рубль тааруулж аваад 76 тоотын хаалгыг тогшлоо… Хормогч зүүсэн намхан нуруутай, буурал толгойтой эмээ хаалга тайлж өгөв.

Барьж явсан мөнгөө өөрт нь сарвайхыг минь хараад эмээ намайг тэврэн авч бөөн баяр болж: “Өглөө дэлгүүр орж гурил авсан юм... Орцны гадаа ирээд түлхүүрээ гаргах гэж байгаад мөнгөө унагаачихсан бололтой...” хэмээн учирлах МӨРТЛӨӨ миний өгсөн мөнгийг авсангүй.

Учир нь би тэр өглөө эмээгийн хаясан мөнгийг “олсон” зургаа дахь хүн байсан юмсанж! Хүмүүс минь, та нар ямар сайхан сэтгэлтэй юм бэ!

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2021-06-08

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.