Баруун эргийн баг хоккейн лигт түрүүллээ

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2013-2014 оны улирлын аваргаар “Лос Анжелес Кингз” баг тодорлоо. “Ноёдууд” финалд “Нью Йорк Рэйнжерс”-ыг 4:1-ээр буулган авсан. Энэ улирлын плей-оффын онооны лидерээр “Лос Анжелес”-ын А.Копитар шалгарсан юм. Словен улсын тамирчин маань 26 тоглолтонд 5 гоол, 21 оновчтой дамжуулалт өгчээ. Мэргэн буучдын эхний дөрөвт “Ноёд”-ын тамирчид орсон гэхээр тэд ямар хол тасархай тоглолт үзүүлсэн нь харагдаж байна.

Мөн “Кингз” плей-оффт 26 тоглолт хийсэн нь дээд амжилт болсон. Үүнээс өмнө 1987 онд “Филадельфи”, 2004 онд “Калгари” плей-оффт адил 26 тоглолт хийсэн юм.

“Лос Анжелес Кингз” сүүлийн гурван жил финалд шалгарч хоёр удаа “Стэнлийн цом” хүртсэн нь энэ байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.