Бөөрний эмчилгээний дараа гам хэрхэн барих вэ

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

Таны бөөр өвдөж, эмчилгээ хийлгэн дууссаны дараа та бөөрний гамаа хэрхэн барих талаар энд бичлээ.

Бөөрний гам

Дороосоо хэзээ ч даарч болохгүй. Үргэлж оймс цүнхэндээ авч явж байгаарай. Мөн өмсөж байгаа гуталдаа анхаараарай.

Бүлээн буцалсан усыг өдөрт 2литр хүртэлх хэмжээгээр өдөртөө хувааж ууна

Өтгөн цай, кофег хориглоно.

Бүх төрлийн антибиотикийг зөвхөн эмчийн заавраар л ууна. Бусад тохиолдолд огт уухгүй. Бөөр бүх эмийн 60-80% шүүж, биеэс гадагшлуулдаг учир бөөрөнд ачаалал өгнө.

Хүнд зүйл огт өргөхгүй. Хүнд зүйл өргөхөд бөөрний байрлал, цусан хангамжинд муугаар нөлөөлдөг

Хөнгөн дасгал 15-30 минут хийж болно Үүнд гүйх, алхах, гимнастик хийх.

Зуны дулаан уур амьсгал нь бөөрний цусан хангамжыг сайжруулан, өвчинг бүрэн эмчлэх боломж олгоно. Энэ үед бөөрний эмчээсээ барих эмчилгээ авч, бөөр хамгаалах цистон эмийг 3-6 сар уугаарай. Мөн элсний сувилалд явж болно.

Хоолны дэглэм барина. Үүнд халуун ногоо идэхгүй, давсыг багасган багаар хэрэглэж, газтай ундаа уухгүй, шарсан хуурсан бүх хоолыг хэрэглэхгүй Үүний оронд шөлтэй ногоо түлхүү орсон хоолыг илүүтэй хэрэглэнэ.

Ажил хөдөлмөрийн хувьд ажлын ачааллыг бууруулж, амралтаа тохируулна.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.