Авлигачдын “Оймс ажиллагаа” одоо ч үргэлжилсээр...

Twitter Print
2021 оны 02-р сар 05-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын дарга Н.Баярсайхан, Хэлтсийн дарга Э.Аззаяа нар аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг тэрбум төгрөгний авлигал авсан нь тогтоогдсон билээ. /Оймсноос нь боодол доллар гарч ирж шуугиан тарьж байлаа./

Тэдэнтэй авлигалын хэрэгт хамт холбогдсон байцаагчид өнөөдрийг хүртэл МХЕГ-т албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байна. Авлигал авсан ч хариуцлага тооцдоггүй учраас дараагийн авлигачид шинээр төрсөөр байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од нь малын түүхий эд импортлох тусгай зөвшөөрөлтэй “Зэмүүн” ХХК-ийн захирал Ц.Жаргалсайханаас хэлтсийнхээ ахлах байцаагч Ж.Ариунаагаар дамжуулан 800,000 төгрөгийн хахууль авсан нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогджээ.

Түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Илэрсэн нь энэ болохоос цаана нь илрээгүй хэдэн төгрөг ч авч байгааг хэн ч мэдэхгүй. Төрийн албанд авлигал амь бөхтэй оршсоор л байг уу!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.