Канадын мэргэн буучдын тогтоосон рекорд

Twitter Print
2021 оны 06-р сар 09-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Канадын армид мөрдлөг болгож байсан хуучны амжилт шинэчлэглэн тогтоогдсон байна. Шинэ амжилт 2,430 метр энэ нь (2,656 ярд буюу 1.51 миль)-тэй тэнцэнэ.

1967 онд мэргэн буудагч - Карлос Хэккок 2,286 метр буюу 2,500 ярд,1.42 мильд буудаж амжилт тогтоосон бол 2002 онд Аорон Перри 2,310 метр буюу (2,526 ярд 1,435 миль) буудаж амжилтыг шинэчлэн тогтоосон байв.

Шинэ амжилтын эзэн Фёрлон Ньюфаундлендын Фого Айленд аралд төрсөн. Ambидектрийн сургалтаар хоёр гараараа ижил буудах боломжийг олсон хүн юм.

2002 оны Фёрлон Канадын хатан хаан Патрицын нэрэмжит явган цэргийн ангийн 3 р батальоны мэргэн бууч цэрэг байсан бөгөөд тэрээр Афганистан дахь "Анаконда" зэвсэгт ажиллагаанд оролцсон. Мэргэн буудагчдийн бүлэгт ахлагч Грахам Регберла, Тимоти МакМикин, ахмад цэрэг Аорон Перри, Денис Исон зэрэг лидерүүд багтсан байна.

Аль-Каидагийн 3 цэрэг уулын өндөрлөгт байршсан үед Фёрлон, “McMillan Brothers Tac-50" супер буугаар эхний байг буудсан сум хий одож, хоёр дахь сум үүргэвчийг нь онон, гурав дахь буудалтаар үхлийн шарх үлдээсэн байдаг.

Дараа нь зайг хэмжиж 2430 метр хэмээн бүртгэсэн байна.

Энэ зай нь хөдөлгөөнт байг устгах тогтсон бүсээс хол давсан гэдгийг тэмдэглэсэн аж. Үүнээс гадна, Шан-и-Кор хөндийн агаарын нягт нь талбайнуудаас харьцангуй доогуур бөгөөд далайн түвшнээс дээш өндөрт 2,743 метр байдаг.

Удалгүй Фёрлоны амжилт орон нутгийн цагдаагийн мөрдлөг болж, Канадын армийн тамирчид ашиглах эсэхийг судалсан байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.