Жуулчдын 53 хувь нь агаарын тээврийг сонгон үйлчлүүлдэг

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ирээд байна. Бээжин, Ухань, Манжуур хотуудын голлох 14 аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид оролцох бизнес уулзалт Улаанбаатар хотод 6-р сарын 18-нд болох бөгөөд уулзалтаар манай улсын агаарын тээврийн болон аялал жуулчлалын шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

“Найрсаг Улаанбаатар” зорилтын хүрээнд нийслэл хот шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлж, агаарын тээврийн компаниудтай хамтарсан гадаад сурталчилгааг идэвхтэй явуулах замаар зорчигч урсгалыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.

Учир нь манай улсад ирсэн жуулчдын 92 хувь нь нийслэл хотоор дайран өнгөрдөг бөгөөд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2013 оны судалгаагаар нийт жуулчдын 53 хувь агаарын тээврийг, 40 хувь нь авто тээврийг ердөө 2 хувь нь төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.