АНУ-ын гимнастикийн супер од Симон Байлес үндэсний АШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ

Twitter Print
2021 оны 06-р сар 08-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын гимнастикийн супер од Симон Байлес энэ жилийн Америкийн үндэсний АШТ-ээс найман медаль хүртэж долоо дахь жилээ түрүүллээ. Дэд аваргаар Суниса Лиг 4.7 оноо дутуу авч орсон бол Байлсийн багийн анд Жордан Чайлес 114.450 оноогоор гуравдугаар байрт тус тус оржээ.

АНУ-ын гимнастикийн од, дэлхийн аварга Симон Байлс ням гарагт АНУ-ын Техас мужийн Форт-Уорт хотод эхэлсэн АНУ-ын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд долоо дахь удаагаа түрүүллээ. Түүний хувьд энэ зуны Токиогийн Олимпийн наадамд АНУ-ын эмэгтэйчүүдийн гимнастикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах магадлал өндөртэй байна.

Олимпийн дөрвөн алтан медальт Байлс 119.650 оноогоор түрүүлж, дэд аварга Суниса Лигээс 4.7 оноогоор илүүрхлээ. Харин Байлсийн багийн анд Жордан Чайлес 114.450 оноогоор гуравдугаар байрт орлоо.

Байлс хэлэхдээ "Энэ бол миний оролцох сүүлчийн аварга шалгаруулах тэмцээний нэг байж болох тул би үүнээс таашаал авахыг хичээсэн юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ нь бас Токио хүрэх зам. Үүний дараа бидэнд сорилт тулгарч байгаа тул бид тэр мөчийг үнэхээр тэврэн авах хэрэгтэй" гэлээ.

Байлс долоон удаа Америкийн үндэсний АШТ-д түрүүлж одоогоор хоёр түрүүлсэн тамирчид л түүний араас хамгийн олон түрүүлснээр бичигдэж байна.

Цар тахлын улмаас 2020 оны Олимпийн наадам хойшлогдсоны дараа Байлс давхар байрлал, давхар таталт зэрэг илүү ур чадварын бэлтгэлийг түлхүү хийжээ. АНУ-ын Олимпийн багуудын сорилго тэмцээн зургадугаар сарын 24-27-нд Сент-Луист болно.

Токиогийн зуны олимп долдугаар сарын сүүлээр эхлэх бөгөөд цаашид хойшлуулах, цуцлахыг нь хориглоод байгаа билээ. Тэрээр нэмж хэлэхдээ "Би аварга шалгаруулах тэмцээн болгонд өөр нөхцөл байдлаар ялгарч байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ энэ удаагийн хүрэх зам Токио учраас онцгой ялгарч байгаа. Бид энд гарч ирэн, хийх ёстой зүйлээ хийнэ” хэмээжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.