Долоо хоногийн туршид нуруу цэх алхаж, сууж үзээрэй

Twitter Print
2023 оны 05-р сар 08-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

• Долоо хоногийн туршид нуруу цэх алхаж, сууж үзээрэй. 

Ой санамж чинь хэрхэн сайжирч, хичнээн их хурдан санаж бодож байгаагаа та мэдрэх болно.

• Хоёр долоо хоногийн туршид кофе болон өтгөн цай уухгүй байхыг хичээгээрэй.

Бүхий л юмс үзэгдэл танд таалагдаж, тайван унтаж, гүн нойрсон, нүүрний чинь арьс хөнгөн болоод гүн үрчлээс чинь хүртэл арилж толийн, таныг зовоож байсан элдэв бухимдал стрессүүд арилсан (дор хаяж л хоёр дахин багассан байна) байх нь мэдрэгдэн, дотоод сэтгэлд чинь солонго татан баяр баясгаланг эрхгүй мэдрэгдэж эхэлнэ.

• Шөнө хоол идэж мөн өлсгөлөн унтахгүй байхыг аль болох хичээгээрэй.

1-2 долоо хоногийн дотор та хөнгөхөн зүүд зүүдлэн, өглөө бүр сайхан ааштай сэрж, ямар нэгэн зүйлд урам зориг орон, өдрийн талыг орондоо хэвтэж өнгөрөөх хүсэлгүй болж, шинэлэг сайхан өглөөг угтан босох болно.

• Хоолондоо давс, чинжүү гэсэн хоёр амтлагчыг нэмэхгүй байхыг хичээгээрэй.

Та 2-3 дахин бага хоол идэж болохыг мэдрэх болно. 1-2 долоо хоногийн дотор бие чинь хавагнахаа больж, сарын дараа гэхэд л та илт турах болно (энэ нь зөвхөн илүүдэл жинтэй хүмүүст хамаатай).

• Дэлгүүрээс нимбэгний ундаа болоод өөр бусад ямар нэгэн хийжүүлсэн ундаа худалдаж авахгүйг хичээгээрэй.

Энгийн зүгээр нэг ус хичнээн амттай болохыг та мэдэх болно, зөвхөн амын цангааг тайлахад үүнээс ч бага зүйл шаардагдана шүү.

• Хүнтэй салах ёс гүйцэтгэхдээ “алив, хөөе... за за болно!” гэхээ болихыг хичээгээрэй.

Салах ёс гүйцэтгэх нь хичнээн амархан бөгөөд тааламжтай болохыг та мэдрэх болно.

•Таалагддаггүй хэн нэгэн хүн байдаг бол тэр хүнийхээ төлөө хичээгээд үзээрэй, түүнийг санах бүртээ түүнд хамгийн сайхан тансаг (эсвэл ялангуяа сайн) бэлгийг бэлэглээрэй, түүнийг ямар аз жаргалтай байгааг нь төсөөлөөд нэг үзээрэй.

Та түүнтэй харьцаж байгаа шиг тэр бас чамтай илүү сайхнаар харьцах болно гэдгийг харж үзэх болно.

• Унтахаасаа нэг, хоёр цагийн өмнө телевиз, компьютерээ унтраагаарай.

Та өөрийнхөө хүсэл мөрөөдөл, бүтээлч эрч хүч, урам зоригоо харж эхэлнэ.

• Ажил хэргийн талаар долоо хоногт зөвхөн 2 удаа л утсаар ярьж байхыг хичээгээрэй.

Өдөрт 36 цаг байдаг гэдгийг та мэдрэх болно.

• Тамхи авахыг хүссэн үедээ алим, мандарин, жүрж, гадил жимс авч ид юмуу эсвэл нэг аяга ус уугаарай.

2 долоо хоногийн дараа та хоёр дахин хүчтэй, тэсвэр тэвчээртэй, хүчтэй болохоо мэдрэх болно.

• Та сонирхож буй зүйлсээ (анх удаа ч гэсэн ховорхон тохиолддог, таны хувьд ердийн биш боловч тааламжтай байх болно) хийхийг хүссэн үедээ эргэлзэлж бодолгүй, дүгнэж цэгнэлгүйгээр хийгээд үзээрэй. Та илүү их зүйлийг хийж чадна гэдгээ харах болно.

• Хүмүүсээс ичиж зоволгүй, ургаа модноос холхон зүлгэн дээр, машин тэрэгнээс ч холхон байхыг хичээ. Та удаан хүлээсэн, нам гүм чимээгүй байдлыг зөвхөн өөрөөсөө л сонсох болно.

Эх сурвалж: ЙОГА ПОРТАЛ

Орчуулсан Норзонгийн Энхбаяр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.