“Бавгар” компанийн захирал Х.Оюун дахин гурван хурандаагийн нэрийг зарлажээ

Twitter Print
2020 оны 02-р сар 01-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

“Бавгар” хэмээх компани ЦЕГ-ын “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны төслийн гүйцэтгэгчээр 2015 оноос эхлэн ажилласан.  Захиалагч талыг төлөөлөх эрх бүхий  ажлын хэсгийн ахлагчаар  цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр томилогдон ажиллажээ.

Гэвч захиалагч  болох ЦЕГ-ын талынхан барилгын гүйцэтгэгч компаниас хоёр пентхаус, 30 орон сууц үнэгүй өгөхийг шаардсан тухай мэдээллийг долоо хоногийн өмнө “Бавгар групп” -ийн гүйцэтгэх захирал  Х.Оюун олон нийтэд мэдээлсэн билээ. 

Х.Оюун “Тухайн үед 2015-2017 онд манай ээжээс танай группт хөрөнгө оруулсан нэрийдлээр хээл хахуулын журмаар 927 сая төгрөг авсан байдаг. Гэтэл ээж маань өнгөрсний дараагаас гүйцэтгэгч компани барилга бариулсан мөнгөө өгөх байтал  барилгаасаа үнэгүй өгвөл санхүүжилтийг чинь шийднэ гэх зэргээс дарамтлах болсон. Би гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авахын төлөө төрийн албан хаагч нарт авлига гэж орон сууц өгмөөргүй байна.  Сүүлд хурандаа Б.Цогтбаяр орон сууц авахаа болий шууд 320 сая төгрөг бэлнээр өгчих. Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээсэн.

“Бавгар” компаний захирал Х.Оюун ТВ-9 телевизийн шууд хэлэлцүүлэгт орох үеэрээ авлига нэхсэн  цагдаагийн дахин хоёр албан хаагчийн нэрийг зарласан юм. 

Тэрбээр “Нэр заахгүй болохоор магадгүй одоогийн ЦЕГ-ын даргын нэр яригдаад байж магадгүй. Хурандаа Б.Цогтбаяр дээр нэмээд хэлэхэд Чингис гэдэг хүн манай барилга дээр ирээд явсан.  Мөн Отгонбаатар,  Батсайхан гээд хурандаа нарын асуудал байгаа.  Тэднийг хамтад нь шалгах хэрэгтэй.  Одоогоор энэ асуудлыг шалгаагүй гэх мэдээлэл байна.  Би бүх цагдаа нарын буруу гэж харлуулмааргүй байна” гэжээ.

Gereg.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.46.50) 2020-02-06 21:04
      • 0
      • 0

      Цагдаагиин хошуучаас эхлээд хурандаа нарыг шалгах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.111) 2020-02-02 14:54
      • 0
      • 0

      Хууль бусаар баяжсан хөрөнгөлөг хурандаануудыг толгой дараалан шалгах хэрэгтэй Эд ер яаж ингэж баяждаг байнаа

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.82) 2020-02-01 15:05
      • 0
      • 0

      ёстой зөв. бизнесийнхэн ингэж чадвал авилгачид нам дарагдана шүү

      Хариулах