ОХУ-ын хилээр чанасан мах оруулахыг завджээ

Twitter Print
2019 оны 12-р сар 18-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Арванхоёрдугаар сарын 14-ний Ням гарагт Монгол Улсын иргэн эмэгтэй ОХУ-ын Наушк боомтоор 5 кг чанасан мах оруулахыг завджээ.

Тодруулбал, ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын газар /Россельхознадзор/-ын улсын байцаагч нар Монголоос ОХУ руу явж байсан галт тэргэнд шалгалт хийжээ. Шалгалтын үеэл 5 кг чанасан мах тээвэрлэж явсан нь илэрсэн бөгөөд Мал эмнэлгийн салбарын хууль, тогтоомж зөрчсөн хэмээн үзэж, махыг хураан авч, устгалд оруулжээ.

Өмнө нь тус боомт дээр тус улсын байцаагчид шалгалт хийж, Монгол Улсын хоёр иргэний ачаа тээшээс гарал үүсэл нь тодорхойгүй 20.98 кг чанасан махыг илрүүлэн, устгалд оруулахаар хураан авсан аж. ОХУ-ын хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, хонь, шувууны мах/-ийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.