Мах, гурилны модыг нимбэг, давсаар цэвэрлэдэг

Twitter Print
2020 оны 01-р сар 17-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

1. Мах, гурилны мод буюу гамбанзыг цэвэрлэх

Эзэгтэй та махны модоо арай аяга таваг угаагч, хөөсрүүлэгчээр угаадаг юм биш биз? Энэ нь та болон танай гэр бүлийн гишүүд, үр хүүхдийн тань эрүүл мэндэд муу гэдгийг анхаараарай. Учир нь мах, гурил бэлтгэдэг модон гамбанз нь 100% байгалийн мод байдаг тул химийн гаралтай шингэнээр норгож угаахад модны дотор нэвчин ордгоос гадна гамбанзан дээрх бохирдолыг бүрэн арилгаж чаддаггүй.

Тиймээс бохирдол гамбанзны дотор химийн урвалтай нэгдэн улам их бохирдож халдвар, хавдар үүсгэх нөхцөл болдгийг санаарай. Үүний оронд махны модон дээр давс асгаж тараагаад /жамц давс байвал сайн/, бүтэн нимбэгийг голоор нь хэрчиж шүүстэй хэсгээр нь гамбанзыг үрж арчиж цэвэрлэнэ. Энэ бол байгалийн гаралтай зүйлийг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр 100% цэвэрлэж, ариутгаж байгаа хэрэг. Нимбэг давс нь модны гүнд нэвчин орж бохирдол, бактерийг устгаж, ариутгадаг байна.

2. Богино долгионы зуухыг хэрхэн цэвэрлэх

/печь/-Таны гэрийн болон ажил дээрх богино долгионы зууханд янз янзын хоол халаасаар байгаад зуухны дотор тал тослогтож бохирдсон байна уу? Та үүнийг цэвэрлэх гэж хөөстэй ус бэлтгэж өөрийгөө зовоох хэрэггүй. Үүний оронд задгай амсартай шилэн аяганд 100мл ус, 100мл цагаан цууг хольж зууханд хийгээд хамгийн дээд тохиргоон дээр тавьж 2 минут байлгана.

Цуу болон ус нь ууршиж зуухны дотор талд тархаж, зууханд наалдсан тос, тортог хөөг зөөллөн ховхлож өгдөг байна. Үүний дараа та зөвхөн хуурай, цэвэр алчуураар зуухны дотор талыг арчихад л болно. Хир, тос өөрөө л ховхроод ирнэ.

цус ус богино долгионы зуух зурган илэрцүүд

3. Шарах шүүгээний хавтанг, хайруулын тавгийг цэвэрлэх

Шарах шүүгээний хавтан дээр жигнэмэг, талх, нарийн боов, шарсан мах, махан бүтээгдэхүүн хийсээр байгаад давхарласан тосон давхарга, түлэгдэж харласан хөө тортог болох нь энүүхэнд шүү дээ. Та үүнийг цэвэрлэх гэж угааж, үрж өөрийгөө болон цаг заваа үрэх хэрэггүй. Үүний оронд 1/4 цайны аяга устөрөгчийн уусмалд /хэт исэл/ бохирдол хэр байгаагаас шалтгаалан 1-2 цайны халбага сода эсвэл baking powder хийж сайтар холиод хавтанд хийж 3-4 цаг байлгана. Ингээд цэвэр усаар зайлж угаахад хайруулын таваг, хавтан цоо шинэ мэт гялалзах болно.

4. Ногоо үрэгчийг цэвэрлэх

Ногоо үрэгчийг цэвэрлэх гэж угаагч хуванцараа урж, гар хуруугаа гэмтээх хэрэггүй. Үүний оронд хальслаагүй өндгийг ногоо үрэгчинд сайтар үрэх хэрэгтэй. Төмс хатуу, ширүүн бүтэцтэй төдийгүй төмсний оксалик хүчил нь ногоо үрэгч дээр хатаж тогтсон бохирдлыг сайтар цэвэрлэдэг байна. Ингээд хүйтэн цэвэр усаар зайлж угаахад л болно.

Холбоотой Зураг

5. Кофе чанагчийг цэвэрлэх

Удаан хугацаанд кофе чанаж, цэвэрлээгүйгээс кофе чанагч дотор талдаа өнгөт тортог тогтож арилгаж, цэвэрлэхэд хүнд байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг цэвэрлэх маш амархан арга бий. Кофе чанагчыг дүүртэл нь ус болон цагаан цууг тэнцүү хэмжээтэй хийж, кофе хийлгүйгээр ажиллуулж эхэлнэ. Дараа нь шингэнийг асгаж цэвэр усаар зайлна. Ингээд 1 цаг орчим байлгаарай. Таны кофе чанагч шинэхэн мэт гялалзах болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.