Аадар бороо ихээр орсны улмаас Хонгконг усанд автжээ

Twitter Print
2023 оны 09-р сар 08-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

Үргэлжилсэн аадар борооны улмаас Хятадын тусгай захиргааны бүс Хонгконг хотын гудамж талбай, зам, худалдаа үйлчилгээний төвүүд, метроны буудлууд усанп автаж, хотын удирдлагууд сургуулиудыг хааж, оршин суугчдыг гэрээсээ ажиллахыг зөвлөжээ.

Тус хотод нэг цагийн дотор орсон хур тунадасны хэмжээ өнгөрсөн 140 жилд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Уулнаас их хэмжээний ус бууж ирсэнтэй холбоотойгоор хотын удирдлагууд хөрсний нуралт үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ.

Нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэгүүдээс хотын гудамж талбай усанд автсаныг харж болох юм. 

Хонгконг арлыг Коулунтай холбох гол нүхэн зам мөн л борооны усаар дүүрсэн байна.

Хонгконгийн Цаг уурын албанаас мэдээлснээр Хонгконгийн тусгай захиргааны бүсэд орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гарагийн оройн 11 цагаас шөнийн 12 цаг хүртэлх хугацаанд нийт 158.1 мм хур тунадас оржээ. Пүрэв гарагаас хойш Коулун болон Шинэ Газар Нутагт 200 мм гаруй хур тунадас орсон байна.

Тус бүс нутагт их хэмжээний хур тунадас орсон нь Хятадын Гуандун мужаар дайран өнгөрсөн Хайкуй хар салхины нөлөө хэмээн цаг уурчид тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.