НДЕГ: Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 18:36 цагт
Мэдээний зураг,

"Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.  

Хуулийн үйлчлэлд 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарах юм. Үүнд, 

1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй хамаарна. 

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байгаа аж.  Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдох гэнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдахыг тус газраас хэллээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.110) 2020-01-25 22:57
      • 0
      • 1

      Niigmin daatgal huulia meddeggui huniig hohiroodog ulsuud daa

      Хариулах

    • Наранцэцэг

      (202.126.89.199) 2020-01-24 01:05
      • 0
      • 0

      Би 1992 онд 20жил ажиллаад4 хүүэдтэй ажлаас халагдсан ба залуучуудийг ажилтай болгохажлаас халагдаж ямар хууль тогтоол гарсан талаар ч. мэдээлэл өгөөгүй гэнэт л ажилгүй болсон буюу53 насандаатэтгэвэрээ тогтоолгосон 2006онд тэтгэвэрт 50настай гарах байсан боловч хөөцөлдөх боломжгүйгээс2009 онд тэтгэвэрээ тогтоолгосон 1992 оноос2009 он хүртэл бидний насны хүмүүсийг ажилд авдаггүй байсан энэ хугацаанд тэтгэвэртогтоолгох талаар ойлголтгүй хуулиа сайн ойлгоогүйгээс тэтгэвэр тогтоолгож чадаагүй юмаа одоо энэ хуульд хамааруулаж өгч болох у минии хувьд маш их хохролтой байгаа

      Хариулах