Японы уран гулгалтын тамирчин Рика Кихира Бээжингийн олимпыг өнжинө

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Японы уран гулгалтын тамирчин Рика Кихира шагайны бэртлийн улмаас Бээжингийн олимпыг өнжихөөр боллоо. Түүний хувьд 2018 оны өвлийн олимпын наадамд 15 настай байсан болохоор оролцож чадаагүй юм.

Японы Рика Кихира энэ долоо хоногт болох Японы аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад шагайны бэртлийн улмаас оролцож чадахгүй учраас Бээжингийн өвлийн олимпийг өнжихөөр болсон талаар ойрын эх сурвалж Даваа гарагт мэдээллээ.

Харин тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Олимпийн хошой алтан медаль хүртсэн Японы Юзүрү Ханю бэртлээсээ эргэн ирнэ хэмээжээ.

2018 оны 12-р сард болсон ОУ-ийн уран гулгалтын холбооны Гран Пригийн ялагчаар тодорч байсан тэрээр анхны олимпын наадмаа дахин дөрвөн жил хүлээхээр болжээ.

Өдгөө 19 настай Кихира 15 настайдаа насны хязгаарын улмаас Пёнчан-2018 олимпын наадамд оролцож чадаагүй билээ. Тэрээр Бээжинд медаль хүртэх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байсан.

Ханю 11-р сарын дундуур болсон Олон улсын уран гулгалтын холбооны Гран при тэмцээний дөрөв дэх эвентед NHK цомын тэмцээний өмнөхөн баруун шагайныхаа шөрмөсийг гэмтээсэн билээ.

Харин одоо Токиогийн ойролцоох Сайтама хотод олимпийн улирлын анхны гулгалтаа хийх гэж байна.

Өдгөө 27 настай тэрээр COVID-19 цар тахлын үеэр Канад дахь бэлтгэлийн бааз руугаа очоогүй бөгөөд оронд нь Японд бэлтгэл хийжээ. Тэрээр Бээжингийн наадамд оролцохоор зорьж байгаагаа зарлаагүй ч түүний хосгүй амжилт нь түүнийг Японы эрэгтэй гурван олимпийн эрхийн нэгийг авах магадлалтай болгож байна.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.