Хамтран ажиллах тухай

    Бидний эргэн тойрон, амьдран буй орчин, нийгэм маань тэр чигээрээ мэдээ, мэдээлэл, бас танин мэдэхүйн ертөнц байдаг. Үндэсний Мэдээллийн портал www.MONGOLCOM.mn сайт нь мэргэжлийн сэтгүүлч, уран бүтээлчдийн баг энэ бүхнийг уншигч, үзэгчидтэй холбох гүүр болохоор ажиллаж байна. Өдөр тутмын шуурхай мэдээлэл, үйл явдлыг цаг алдалгүй, олон нийтэд мэдээлэх нь бидний эрхэм зорилго.
Эрхэм хэрэглэгч таны бизнесийг мэдээллийн зах зээлд цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр хамгийн шуурхай, бодитой, уран бүтээлийн өндөр түвшинд бид хүргэж чадна.

Та www.мongolcom.mn-тэй хамтран ажилласнаараа дараах давуу талуудыг эдлэх болно.


1. Таны олон нийтэд хүргэхийг хүссэн мэдээ, мэдээлэл www.Mongolcom.mn сайтын хуудаснаа таны хүссэн цаг хугацаанд нийтлэгдэж олны хүртээл болно.

2. Таны нийтлүүлж буй мэдээ, мэдээлэл нь сонинд гарвал тухайн өдөртөө уншигдаад маргааш нь хуучин сонин болж хувирдаг. Телевизээр нэвтэрвэл өндөр өртгөөр богино хугацаанд гараад л ахин үзэх боломжгүй өнгөрдөг. Харин www.Mongolcom.mn –д нийтэлсэн мэдээлэл тань өдрийн аль ч цагт, дэлхийн хаанаас ч орж харж болох бөгөөд хэдэн сар, жилийн дараа үзсэн ч сайтын архивт хадгалагдаж байдгаараа давуутай.

3. Таны бизнесийн талаарх мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, хэрэглэгчдийг татах мэдээ мэдээллүүдийг бэлтгэж өгнө. Мөн та бизнесийн бараа бүтээгдэхүүнийхээ зургийн хүссэн тоогоороо, хүсэн талаас нь авахуулж манай сайтад байршуулах боломжтой.

4. Хэрэв та манай сайттай урт хугацааны /6 дээш сар/ хугацааны гэрээ байгуулж, хамтран ажиллахаар бол доорхи үнэ тарифын талаар харилцан тохиролцож болно. 

5. Баннер тавигдсан хугацаанд бичлэгийн шинж чанартай мэдээ болон нийтлэлүүдийг үнэ төлбөргүй оруулж өгөх болно.

6. Танд богино хугацаанд бизнесээ рекламдах шаардлага гарсан тохиолдолд үнийн тарифын уян хатан  байдлыг бид эрхэмлэж тохиролцох болно.

7. Та төлбөр тооцоогоо 100 хувь төгрөгөөр эвсэл 50 хувь төгрөг, 50 хувийн бартераар хийх нөхцөлийг хангана. 

8. Хамтран ажиллаж байгаа гэрээт хугацаанд таны бизнесийн нэр хүндэд халдсан мэдээ мэдээллийг өрсөлдөгч байгууллагын зүгээс ирүүлсэн тохиолдолд бид хүлээж авахгүй.  Дэлхийн хаанаас ч хүссэн цаг үедээ нэвтэрч, мэдээлэл авч байдаг талбар болох интернетийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн анхааран үзэж, уншдаг  төдийгүй, нийслэл, дүүрэг, аймаг, сумын хамгийн гэгээлэг, боловсролтой иргэд хэрэглээгээ болгож хэвшсэн энэ цаг үед бид Таньтай хамтарч,Таныг дэмжиж ажиллах болсондоо баяртай байна. Таныг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж  байна.  


Та бүхнийг хүндэтгэсэн: Ц. Мөнхбаяр
“Үндэсний өдөр тутмын мэдээллийн портал www.Mongolcom.mn”

Харилцах утас: 99673260, 99111970

И-мэйл хаяг: mongolcom.mn@gmail.com