2014 оны 05-р сар 09-нд 11:58 цагт

Үрийнхээ даахийг үргээх гэж байна уу?

Нэг настай нялхсын үсийг сэвлэг, 3-5 настайнхыг даахь гэж нэрлэдэг бөгөөд эмэгтэй хүүхдийг 2-4 насанд нь даахийг нь үргээгээд гэзэг тавьдаг. Сэвлэг, даахь, гэзэг гэж хэдэн насанд нь нэрлэдгийг мэдэхгүй хүмүүс “Хүүхдийн сэвэг үргээх” хэмээн буруу ярьж бичдэг байх юм.

Хуучин цагт даахь үргээхдээ зулай дээр нь салмай харин хоёр шанааны хойхно талд хөхөл үс үлдээдэг байж. Хоёр хөхлөөс сонжуу үс ургаж эхэлмэгц горж сүлжинэ. Хөхөл үс нь эрчүүдэд тов үс гэгдэн хожим нь “тоног хэмээх онгон” болдог байв. Охин хүүхдийн сонжуу аажмаар өтгөр 14-16 нас хүрмэгц, “тав гэзэг” юмуу “гол үс” тавина. 18-19 нас хүрмэгц “их үс” тавьж тэр бүсгүй гэзэгтэй болдог байна. Гэзгийг голдуу бэргэдээр тавиулдаг. Эрэгтэйн хөхлийг /төрийн хар хүн болох ёстой бол/ олон хүүхэдтэй, түшиг тулгууртай нас тогтсон нэр хүнд бүхий хүнээр  /өдөр судар үзэж/ гэзэг тавиулдаг  байжээ.

                        Даахь үргээх ёслол

-“Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэдэг аман хууль манайд байдаг байна

-Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.

-Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

-Энэ ёслолд хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай . Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.

-Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.

Даахь үргээх өлзийт сайн өдөр, од гариг: Сарын 30 өдрөөс 14 өдөр эрхэм сайн.

Шинийн 3. Баялаг төгөлдөр баясгалан

Шинийн 4. Баян ноён болох сайн.

Шинийн 6. Өнгө зүс сайжрах сайн.

Шинийн 8. Нас уртсах сайн.

Шинийн 10. Зэрэг олж эрх нэмнэ.

Шинийн 11. Эрхтэн хурц, цэцэн мэргэн болох.

Шинийн 13. Жаргал ирэх сайн.

Шинийн 14. Эдийг олох, арвидах сайн.

Шинийн 15. Өлзийтэй сайн.

Шинийн 19. Сайн ерөөлт өдөр.

Шинийн 22. Эд ундаа элбэг эрхэм.

Шинийн 23. Эд идээ тэгш сайхан.

Шинийн 26. Буян олж жаргал ирнэ.

Шинийн 27. Сайны өлзийт өдөр.

Гараг: Даваа, Лхагва, Баасан сайн.

Жил өдрөөс: Хулгана, үхэр, хонь, бич, нохой, гахай өдрүүд сайн.

Од өдрөөс: 0, 2, 4, 9, 15, 16, 17, 24, 26 дахь одтой өдөр сайн.  

Мөн ивээл өдөр. Цагийн наран, Өлзий наран өдөр тус тус сайн.

Цээрлэх нэгэн зүйл: Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шуьуу үүр бархидаа хэрэглэх учир зовлонд унагана гэж цээрлэх ч ёс бий. Та мухар сүсэг мэт санаж магадгүй. Тэгвэл тийм биш ээ.

Үс бол хүний бие махбодоос урган төлжиж хүний биеийн эрчим хүн хадгалдаг өвөрмөц хэрэглүүр учраас орчин үед ширхэг үсээр нь тэр хүний тухай арвин мэдээлэл авах боломжтой болжээ. Тэр ч байтугай ширхэг үсээр нь хараал жатга хийдэг явдал ч буйг анхаарахад илүүдэх юун.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • moogii

      (103.57.93.158) 2017-10-21 23:20
      • 0
      • 2

      2014 ond torson eregtei hvvhed Hezee daahaa awah we.hii nasiin oruulj awdag yumuu

      Хариулах

    • шинээ

      (27.123.214.87) 2017-10-02 12:45
      • 0
      • 0

      Хүү маань 2017-07-04нд төрсөн энэ10сарын 07буюу шинийн 17нд даахь үргээж болох болву ямар жилтэй хүнээр хүргэх вэ

      Хариулах

    • шинээ

      (27.123.214.87) 2017-10-02 12:44
      • 0
      • 0

      Хүү маань 2017-07-04нд төрсөн энэ10сарын 07буюу шинийн 17нд даахь үргээж болох болву ямар жилтэй хүнээр хүргэх вэ

      Хариулах

    • (122.201.31.63) 2017-08-14 02:38
      • 0
      • 1

      hii nasin nemdimu awahgv bl yadiin huhul vs gj yuged bgam oilgohgv bn oilgomjtoi bichhed yadag bnaa

      Хариулах

    • Зочин

      (85.76.73.8) 2017-09-22 16:03
      • 0
      • 0

      Hii nas ni orson bh shig bn

      Хариулах

    • Зочин

      (202.21.107.8) 2017-07-31 17:41
      • 0
      • 0

      2016 onii 5 sariin ohin huuhed hezee usiig ni avah yum boloo namar avch boldiimuu

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.114) 2017-07-05 17:33
      • 0
      • 4

      Манай хүү хонь жилтэй. 2015.10.19нд төрсөн хий нас орох уу. Даахь авах уу

      Хариулах

    • Зочин

      (85.76.73.8) 2017-09-22 16:01
      • 0
      • 0

      2017 onii Namar avah ni zuv shv

      Хариулах

    • zorigt

      (103.242.45.72) 2017-03-15 16:24
      • 0
      • 0

      13 onii eregtei huuhdiin daahi urgeeh gsii odoo oir udur bga bluu

      Хариулах

    • Doljko

      (202.70.46.237) 2017-03-01 10:27
      • 0
      • 1

      Sain bnu? Saikhan shineltsgeej bnu? Mogoi jiltei hvvhdiig bugiin duunaar gd namar awah n zuw bzde?

      Хариулах

    • zoloo

      (77.182.91.49) 2017-02-19 01:11
      • 0
      • 0

      2015 oniih eregtei huuhed tsagaan saraar sevlegiig ni rsagaan saraar avch boloh bolov uu

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.238) 2017-09-30 09:35
      • 0
      • 0

      эрэгтэй хүүхдийг намар авна

      Хариулах

    • Нандин

      (202.70.46.208) 2017-02-17 23:44
      • 0
      • 0

      13оний эрэгтэй хүүхдийн сэвлэгийг цагаан сараар авч болох болов уу?

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.210) 2017-02-16 11:11
      • 1
      • 0

      huuhdiin usiig yaadag yostoi yum boloo dapaa ni bugdiig ni niiluulj hadgalah yostoi yu hamaagui hayj bolohguin bn shdee

      Хариулах

    • зочин

      (103.9.90.194) 2017-04-18 17:18
      • 0
      • 0

      нийлүүлээд даавуун уутанд хйигээд хадгалах ёстой

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.67) 2017-02-16 10:34
      • 0
      • 0

      Mogoi jiltei 4sard tursun eregtei hvvhed tursun udriinhuu daraa vsee awhuu

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.98) 2017-02-15 12:29
      • 0
      • 0

      Tsagaan sar bolhoor 1nas nemed hii nasa bas nemj tootsoh u

      Хариулах

    • jak

      (66.181.186.65) 2017-02-13 22:37
      • 0
      • 0

      Hii nasiin orltsuulaad awhuu yag nasandan awah estoi yu

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.79) 2017-02-15 11:51
      • 0
      • 2

      Хий нас орно. Цагаан сарын дараа тахиа жил учир морь жилтэй охин хүүхэд даахиа үргээнэ.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.178) 2017-10-06 11:16
      • 0
      • 0

      mori jiltei huuhdiin iveel tsag ymar tsag we

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.170) 2017-11-10 18:30
      • 0
      • 0

      mori tsag

      Хариулах