2013 оны 10-р сар 25-нд 11:02 цагт

Бусдын зүрх сэтгэлд үүрд үлддэг зурхайн 4 орд

Хэдийгээр бид бүгд өөр боловч, ижил төстэй зан чанарууд гэж байдаг ба үүн дээр үндэслэн хүмүүс бусадтай харилцааг бий болгодог. Одон орон судлаачид тухайн хүн ямар зурхайн ордод төрсөн нь харилцааг бий болгоход шууд нөлөөлдөг гэж үздэг байна. Тухайлбал бид та бүхэнд ямар зурхайн ордууд илүү ухаалаг, ширүүн, сул талаа нуух чадвартай талаар өмнө нь хүргэж байсан. Түүнчлэн маш богино хугацаанд таны амьдралын нэг хэсэг байсан хэрнээ хэзээ ч мартагддаггүй хүмүүс ч гэж байдаг аж.

1. Арслан

Хүсэл эрмэлзэлтэй, өглөгч, одоо цагтаа амьдарч чаддаг тэд ирээдүйдээ маш их анхаарал тавьдаг. Арслангууд бол үнэхээр гэгээлэг хүмүүс ба уулзсан хүнийхээ амьдралыг жинхэнэ амралт болгож чаддаг. Хэдийгээр тэд шийдэмгий бас төрөлхийн удирдагчид боловч, энэ ордод төрсөн хүмүүс найрсаг, эелдгээс гадна маш уужим зүрх сэтгэлтэй байдаг.

Тэд хайртай хүнийхээ төлөө өөрийгөө ч хүртэл гээдэг ба анхаарал, хайр халамж, болон эд хөрөнгөөр хайртай хүнээ хүрээлүүлдэг тул тэднийг мартахад амаргүй. Тэдэнтэй харилцаа нь болж бүтээгүй бол, хамгийн их санаж, үгүйлэх орд нь Хонь байдаг аж. Хоёулаа хүчтэй зан чанартай учраас эдгээр ордууд хоорондоо таарч тохирдоггүй.

2. Охин

Ухаалаг болон шүүмжлэгч Охины ордынхон заримдаа тэвчихийн аргагүй мэт байдаг. Яагаад гэвэл тэд бүх зүйлийг өөрийн хяналтандаа байлгах дуртай. Гэсэн хэдий ч тэдэнд бусдын хүнд хэцүү асуудлыг шийдэж өгөх арга ухаан болон шархалсан сэтгэлийг тайтгаруулах увдис бий. Тэд бол гайхалтай сонсогчид бас зөвлөгчид байдаг ба тиймдээ ч тэднийг мартахад хэцүү байдаг аж. 

Тэдний романтик зан чанар нь бусад ордуудтай харьцуулахад тийм ч тод биш боловч, энэ ордын хүмүүсийн хажууд байхад амар амгаланг мэдрэх боломжтой. Тогтвортой, түшигтэй Үхрүүдэд Охины ордынхон таарч тохирно. Хэрэв эдгээр хос бүтэлгүйтвэл Үхрийн хувьд, Охины орон зайг нөхөх хэн нэгнийг хайж олох үнэхээр хэцүү байх болно.  

3. Хумх

Хумхууд шиг юу ч болж байсан үнэн нүүр царайгаа үзүүлсээр байдаг зурхайн орд өөр байхгүй болов уу. Тэд бол биеэ даасан, өөрийн үзэл бодолдоо үнэнч хүмүүс учир тэднийг амьдралдаа нэг оруулж ирсэн л бол, мартана гэдэг байж боломгүй зүйл. 

Тэдний мэдрэмжтэй болон чин сэтгэлээсээ ханддаг байдал нь бусдын анхаарлыг маш ихээр татдаг ба энэ нь хүмүүст өөрийнхөө сайн сайхан талыг олж нээхэд нь тусалдаг байна. Хумхууд бусдыг байгаагаар нь хүлээж авч, төдий чинээ хайрлаж хүндэтгэдэг. Хүн бүртэй нээлттэй харьцдаг боловч, Ихрүүдийн зүрх сэтгэлд тэд тод томруун дурсамж үлдээдэг. 

4. Загас

Энэ зурхайн ордод төрсөн хүмүүс гайхалтай сэтгэл татмаас гадна дотоод ертөнц нь ямар ч хүнийг татах увдистай. Тэдний өөдрөг үзэл болон энэ дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгохыг хүсдэг хүсэл эрмэлзэл нь хүмүүсийг хангалттай гайхшруулж дөнгөнө. Мөн гайхалтай романтик харилцааг бий болгодог учир, хайр дурлалын хувьд хажуу дахь хүнээ дурлалын тэнгисээр аялуулна. 

Уран бүтээлч сэтгэхүйтэй, бүтээлч Загаснууд уулзсан учирсан хүн бүртэйгээ ид шидийн гэмээр холбоо үүсгэж, тэдний дурсамжинд үүрд үлдэнэ. Тэд бол бусдыг өөртөө соронз мэт татагчид билээ. Хэрэв та түүний сэтгэлийг өөрийн болгож эзэмдэж чадвал, тэд таны хажууд үүрд байж чадах тийм л хүмүүс. Мэдээж амьдралд харилцан адилгүй нөхцөл байдлууд үүснэ: хүмүүс бие биедээ анхны харцаар дурлаж болно. Хүн бүрд бусдыг өөртөө татах чанар бий.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.