2017 оны 08-р сар 24-нд 18:19 цагт

Эцгийн зам гудайхад үрийн заяа хазайдаг

Эцэг заяатан өөрөө ясан талын өвийг өвлүүлж, амьдралын ноён нурууг өргөж, бэхлэгч нэгэн байдаг. Яс хугарахад бие гэмтэх адил, эцгийн зам мөр буруудах, тэр дундаа амьдралын ноён нуруу, итгэлийн хэлхээс сэвтэхэд үрийнх нь заяа дагаж урууддаг.

Иймд эцэг хүн та дараах зүйлийг амьдралдаа мөрдлөг болгож үр хойчдоо гэрэлт замыг нь засаарай.

1. Үр хүүхдээ сонс. 

Тэдний сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавь. Та архи, тамхи хэрэглэдэг бол одооноос муу зуршлаасаа салах том шалтгаан танд гарч иржээ гэсэн үг. Хэрэв та өөртөө анхаарал тавьж чадахгүй бол хүүхэддээ анхаарна гэдэг юу л бол.

2. Тэднийг хамгаал. 

Аав байх хамгийн чухал тал бол хамгаалагч. Эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь таны үүрэг. Суудлын бүс тогтмол хэрэглэж хүүхэддээ үлгэр жишээ болж байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд ч мөн энэ хамаатай. Санхүүгийн баталгаатай байлгах тал дээр сайн аавууд үргэлж анхаардаг.

3. Тэдэнтэй цагийг өнгөрүүл.

Ихэвчлэн ажлаа тараад гэртээ харих үедээ аавууд бид ядардаг боловч ажлын өдрүүдэд үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цорын ганц боломж бидэнд олддог. Энэ цагаа ашиглан хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж цагийг үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Эцсийн эцэст үр хүүхдүүд маань өсч том болоод биднийг орхиод амьдрал зохиож явах хүртэл тийм ч олон жилүүд байдаггүйг санах хэрэгтэй.

4. Тэднийг тэвэр.

Аавууд хайраа илэрхийлэхдээ үргэлж бэлэн байх ёстой. Үр хүүхдээ тэвэрч тэдэнд хайртайгаа харуулж бай.

5. Хамт тогло.

Телевиз үзэж буйдан дээр суухаа болиод хүүхэдтэйгээ гадаа гарч тогло. Тэдний юунд дуртайг нь олж мэдэж хамтдаа хөгжилтэй байх олон арга замуудыг хай. Тэд аавтайгаа тоглох дуртай.

6. Эхнэртээ тусал.

Заримдаа эх хүний үр хүүхдээ асарч буй байдал нь зөвхөн эмэгтэй хүний л хийх ёстой ажил мэт санагдуулж болзошгүй тул аавууд үүнд туслах хэрэгтэй. Хүүхдийнхээ живхийг солих, хоолыг нь өгөх, усанд оруулах, шөнө сэрэх үед унтуулах гэх мэт. Үр хүүхдийнхээ өсч бойжих бүх үйл явцад нь гар бие оролцоорой.

7. Ном уншиж өг.

Хүүхдийн номнууд маш зугаатай. Тэдэнд ном уншиж сонирхолтой зүйлсийг хуваалцаж тэдний ертөнцийг бүтээхэд нь тусал.

8. Ээжтэй нь адил байр суурьтай бай.

Хүүхдийнхээ өмнө бүү маргалд. Эхнэрээ дэмж. Сайшааж бай. Энэ нь тэднийг эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах, ирээдүйд маш сайн эцэг эх болоход нь туслах чухал зан чанар байх болно.

9. Өөртөө итгэлтэй байдлыг заа.

Хийж буй зөв үйлдлүүдийг нь магтаж урамшуулж бай. Сайн зан чанаруудыг нь өөрт нь хэлж сайшааж байх нь чухал. Тэднийг сонс, ямар үнэ цэнэтэй болохыг нь мэдрүүл. Урмыг нь хугалах асуудал гаргасан бол үр хүүхдээсээ уучлалт гуй.

10. Мөнгө санхүүгийн тал дээр ойлголт өг.

Мэдээж нэг настай хүүхдэд мөнгө яриад суух тухай биш. Харин бага насанд нь таарсан мөнгө санхүүгийн тал дээр зөв ойлголтууд өгч байх хэрэгтэй. Мөнгөний үнэ цэнэ, хадгаламж, зорилгодоо хүрэхэд хуримтлал үүсгэх, зөв зарцуулах гэх мэт.

11. Өөртөө ч мөн цаг гарга. 

Өөртөө анхаарал тавьж өөрийгөө хүндэлдэг бие хүн гэдгээ ч мэдэрч байх нь чухал. Заримдаа ганцаараа байх эсвэл найз нөхөдтэйгөө уулзах цагийг гаргаж байх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч зөв хооллох, дасгал хийх зэргүүдийг үргэлж хийж байх. Ач зээтэйгээ уулзахын тулд эрүүл байгаарай.

12. Ээжийг нь хайрла.

Энэ бол 8-р зөвлөгөөтэй адилгүй. Хүүхэд тань хэрэв та 2-ыг харахгүй байсан үед ч гэсэн үргэлж эхнэртээ сайн хандах хэрэгтэй. Болзоонд урь, массаж хийж өг, ганцаараа байх ч хугацаа өгч янз бүрийн амралт төлөвлө, гадуур гарах үед гэрийн ажлыг хийж хүүхдээ харж байх, гэнэтийн бэлэг барь. Ээж хүн аз жаргалтай байвал үр хүүхэд ч мөн аз жаргалтай байх болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.