2017 оны 01-р сар 13-нд 14:47 цагт

Орос айлыг дэвжээсэн жижигхэн МОНГОЛ морь

Энэхүү тэмдэглэлийг “Нүүр ном”-оос нэлээд эрт уншиж байхдаа Чаковскийн “Ялалт” түүхэн роман дээр фронтод илгээсэн монгол морьдыг маань хэрхэн магтаж бичсэн тухай мөрүүд зурайн харагдаж билээ. Бага зэрэг засварлаад уншаагүй нэгэнд нь зориулж орууллаа.

Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “Опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болжээ. Гэтэл машинд нь бага зэрэг гэмтэл гарсан тул ойролцоох машин засварын газар очоод байтал том краз машин иржээ. Жолооч нь бууж ирээд монгол залуучуудын Опель машиныг сонирхож байснаа хаанаас ирснийг нь асуугаад “Монголоос яваа” гэж сонсонгуутаа нүд нь сэргэж, хаана буусныг нь асуугаад “та нартай ярих яриатай хүн дээ би” гэжээ. Орой нь жолооч эр нэг шил водка, даруулганы идэх юмтай буудалд нь ирээд монгол залуусыг ширээнд урьж яриагаа эхэлжээ.

...Би Минскээс холгүй нэг тосгонд төрж өссөн. Дайны хөлд нэрвэгдсэн тосгон маань ядуувтар, манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр Тосгоны зөвлөл “дайны фронтоос ирсэн морьдыг айлуудад тарааж байгаа тул ирж морь ав” хэмээн зар тараасан байв. Аав маань морь авахаар явсан боловч замдаа танилуудтайгаа таарч архи уугаад нэлээд орой болсон хойно очтол хамаг морьдыг нь хүмүүс авч яваад ганцхан жижигхэн хар морь үлдсэн байж гэнэ. Бүртгэл хийж байсан дарга “тэр морь л үлдсэн, тэрийг ав даа” гэтэл аав ундууцан “Энэ муу давжаа хар морийг ямар морь гэдэг юм бэ” гэжээ. Нөгөө дарга “Энэ бол монгол морь, бас Берлин хүрсэн юм шүү” гэжээ. Аав хоосон буцахаар аваад явъя гэж шийджээ.

Тэр цагаас эхлэн монгол морь манай гэрийн гишүүн болж “Монгол” гэж нэрлэгдсэн. Монгол их чадалтай, урьд нь хоёр тоомсог хагалж бардагггүй талбайг ганцаараа анжис чирээд хагалчихдаг. Эцэж цуцахыг мэдэхгүй Монгол маань хажуу хөрш айлуудын газрыг хагалж, аав маань шанд нь мөнгө авдаг байв. Ачаа сайн даадаг, дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй ганцаараа чирээд явчихдаг. Өмнө нь тэр тэргэнд хоёр морь хөллөдөг байв. Монгол хашаанд байх дургүй, зад дайраад гарчихна, өөр морьдтой нэг жүчээнд хийвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа сул явах дуртай, ааваас өөр хүнийг ойртуулдаггүй байсан. Өөр хүнийг унагачихдаг байсан тул нуруун дээр нь хэр удаан тогтох вэ хэмээн мөрийцөж, аав маань нэлээд мөнгө хождог байв. Өвөл болохоор Монгол маань ууланд явж өвсөө олоод идчихнэ, идэш тэжээлд мөнгө зардаггүй. Манай тэр хавиар чоно элбэг байдаг ч Монгол маань чононд бариулахгүй, харин ч нэг удаа залуу чонын толгойг зад тангарчихсан байсан гэж аав маань ярьсан. Тэгээд Монгол маань тосгонд их алдартай болж хүмүүсийн хүндлэл хүлээж аав ч мориороо бахархдаг байв. Өвөл болохоор Монгол маань цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг төрхтэй, их л сүртэй алхаж явдаг сан. Хүмүүс “Хараач нөгөө Монгол явж байна” гээд шуугиж, хүүхдүүд гүйлдэн ирж харах дуртай байсан.

Аав маань Монголдоо их хайртай, “Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж чинээлэг айлын тоонд орсон” гэж ярихад ээж маань “Энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурханы элч” гэдэг байлаа. Аав маань халамцуу үедээ “Ийм морийг сургаж хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан, мундаг хүмүүс байдаг байх даа, би даанч амьддаа монгол хүмүүстэй учрахгүй биз, та нар минь миний талархлыг заавал дамжуулдаг юм шүү” гэж ярьдаг байсан юм.

Би хот руу сургуульд сурахаар явахад аав Монголоо хөллөн намайг хүргэж өгсөн. Хэдэн жил өнгөрч би Минскт амьдрахаар болсон. Нэгэн өдөр ааваас захиа автал “Монгол маань хөгшрөөд жүчээнээс гарахгүй байсаар зогсоогоороо үхсэн байсан. Аав маань гашуудаж архи их уусаар байгаад Монголынхоо араас явсан даа, хөөрхий” гэж яриад кразны жолооч эр хэсэг дуугүй болжээ.

Тэрбээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд ааваас минь үлдсэн ганц зураг гэж үзүүлэхэд нэг хөгшин эр жижигхэн хар морины хамт авахуулсан зураг байв. Жолооч эр “За ингээд би аавын гэрээслэлийг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхоо тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч айхтар улс бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад энд явж байдаг...” гэж хундага өргөөд “Монгол морины төлөө... түүнийг сургасан танай ард түмний төлөө...” гэж билээ. 

Б.Тэгшсүрэн

Эх сурвалж: Buyan Choi фэйсбүүк

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • даваа

      (202.21.100.46) 2017-04-19 20:20
      • 0
      • 0

      хүнээс дээр амьтан шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.211) 2017-04-18 23:21
      • 0
      • 0

      Ийм сайхан дурсаижийг бидний сонорт хүргэсэнд баярлалаа монгол морио дэлхийд алдаруулъя. Өөр хаа нэгэн газар оронд иймэрхүү дурсамж байгаа мэддэж дуулснаа бичээд байгаарай бахархмаар гайхуулмаар байна

      Хариулах

    • зочин

      (202.180.220.172) 2017-04-18 16:49
      • 0
      • 0

      Өөрийн эрхгүй самсаа шархирлаа. Монгол морь монгол хүн монгол гэсэн бүх зүйл агуу шүү дээ. Гагцхүү гадныхныг шүтэлгүй монголчууд минь эв эеэ хичээж, төрөөс зөв бодлого явуулж, амин хувиа бодохгүй байвал бид хөгжиж, хөлжинө дөө.......................

      Хариулах

    • Зочин

      (65.49.68.195) 2017-04-18 16:15
      • 0
      • 0

      Ebii dee. Mori n hurtel iim chadaltai amidrah chadaltai baihad hun zon bid bas yu gej dutah be? Uhaantai Mongol tumen min zov zalaad yavbal mundag hugjinu doo

      Хариулах

    • Zulaa

      (176.11.208.124) 2017-01-24 01:50
      • 0
      • 1

      Eo estoi samsaa sharhirlaa gej

      Хариулах

    • Зочин

      (172.0.74.176) 2017-01-16 13:58
      • 0
      • 1

      evii dee mongol mori mini-nulims duslaa

      Хариулах

    • Mongol

      (122.58.26.93) 2017-01-16 05:53
      • 0
      • 2

      Ёооё бүр огшчихлоо.Энэ морины зан чанараас Монгол хүмүүс бид өөсдийнхө зан чанарыг харж болох юм. Монголчууд бид тал шигээ уудам, чөлөөт сэтгэлгээтэй, хүч чадалтай, хийморлог ард түмэн шүү дээ.

      Хариулах

    • зочин

      (202.21.109.3) 2017-01-15 22:47
      • 0
      • 2

      сайхан түүх юмаа. Монгол морьдоороо бахархаж байна.Бас аавынхаа захиасыг биелүүлсэн орос эрч сайн хүн юмаа.

      Хариулах

    • tulga

      (37.130.224.22) 2017-01-15 14:51
      • 0
      • 2

      Монгол mori min yagaad hol gazar zowj amidran we nutag ruugaa dawhiad irj bolohgvin muu

      Хариулах

    • Туулай

      (112.72.11.113) 2017-01-16 18:13
      • 0
      • 1

      Монгол морь маань сайн хүнтэй таарч хайран сайхан морь минь. тэр холоос яаж гүйж ирэх вэ дээ бараг 7000км бгаа бхаа .дунд нь өчнөөн гол мөрөн уралын нуруу гээд аюул осол ихтэй дээ .машинаар өглөө 6гаас орой 11 хүртэл 100км/ц аас дээш зогсоо зайгүй давхиж 7 хонож ирдэг юм .

      Хариулах

    • saihan tuuh bn.setgel ih xodolloo

      (202.179.29.135) 2017-01-14 22:11
      • 0
      • 1

      zochin

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.47) 2017-01-14 21:26
      • 0
      • 1

      Mash saikhan tuuh bna nulimstai l unshiv bas baharhav

      Хариулах

    • tuya

      (202.179.29.168) 2017-01-14 20:43
      • 0
      • 2

      Гайхалтай.Сэтгэл хөдлөм түүх байна

      Хариулах

    • tuya

      (202.179.29.168) 2017-01-14 20:43
      • 0
      • 1

      Гайхалтай.Сэтгэл хөдлөм түүх байна

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.208) 2017-01-14 19:00
      • 0
      • 1

      Үнэхээр агуу юм даа

      Хариулах

    • bi

      (91.10.36.155) 2017-01-14 18:46
      • 0
      • 1

      Saihan tvvh baina aa. Minii Mongoliin aduu n hvrtel iim uhaantai

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.87) 2017-01-14 18:29
      • 0
      • 1

      Uilavshdee yamar saihan tuuh ve

      Хариулах

    • Зочин

      (202.72.246.134) 2017-01-14 14:49
      • 0
      • 1

      одоо ч ийм морь байхгүй дээ морь унахаасаа мотоцикл унах нь их болждээ

      Хариулах

    • зочин

      (202.179.24.245) 2017-01-14 13:54
      • 0
      • 2

      Маш сайхан түүх бна

      Хариулах

    • зочин

      (112.72.11.123) 2017-01-14 12:53
      • 0
      • 3

      Гайхалтай схн түүх бна, сэтгэл хөөрөөд нэг л сайхан омогшоод бнаа

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.215) 2017-01-14 12:18
      • 0
      • 2

      Zass yun china ntr ve saixan tuux unshaad tarxind chin saixan zuil bodogdoxgui bol muu xogiin enirgee busadad bitgii nyalaad bai chamtai chamgui mongol morid berlin xotiig ezelsiin za morinii tolgoi ruu tsoxij yavsan bi ch gex shig malnaasaa dor mal chin

      Хариулах

    • Zochin

      (202.9.40.213) 2017-01-14 11:54
      • 0
      • 2

      Baahan uillaashd.Molor Erdenedee hairtai Mongol hundee bi

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.254) 2017-01-14 10:27
      • 0
      • 2

      Mongol zaya gej baharahmaar daa.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.70) 2017-01-13 20:31
      • 0
      • 2

      Монгол хүн болгож төрүүлсэн Бурханд талархая!

      Хариулах

    • Заяа

      (93.80.229.34) 2017-01-13 19:39
      • 0
      • 4

      Сайхан туух сайхан дурсамж байна монгол морь унэхээр чадалтай шуу .

      Хариулах

    • zochin

      (202.55.183.178) 2017-01-13 17:40
      • 0
      • 3

      saihan tuuh bna.unshaad uurii erhgui ogshloo

      Хариулах

    • Mgl

      (66.181.184.169) 2017-01-13 17:25
      • 2
      • 2

      Zalchix umaa oorsdiigoo bainga ongiroono. Yg n saixan l tyyx bn. China d manai mordiig ynexeer nydiig n soxolj shormosiig tasaldag um bolov uu. Bagaasaa l Morind dyrlaj ynaj tysaj Osloo do.morinii Tolgoi ryyn oroolgood ovoodoolj xariy oroolgyylj osson do. Adyyngaa arai l myyxai xandaad bn uu. Mongo xoogood

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.118) 2017-01-13 16:35
      • 1
      • 3

      Сайхан түүх байна

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.20) 2017-01-13 16:19
      • 0
      • 4

      Mongol mori mongol er hun hoer c gazriin holiig tuulsan daa

      Хариулах

    • Зочин

      (103.10.20.34) 2017-01-13 15:35
      • 0
      • 3

      Samsaa sharhirchiin

      Хариулах

    • zochin

      (202.21.118.101) 2017-01-13 15:17
      • 0
      • 4

      mongol morinii tuhai saihan dursamj tuuh baina nulmas garlaa bid 5 hoshuu malaaraa baharhaj baih heregtei shu

      Хариулах

    • Зочин

      (43.242.242.122) 2017-01-13 15:00
      • 1
      • 8

      Сайхан дурсамж байна. Оросын ард түмэн агуу шүү. Монгол-Оросын найрамдал улам бүр мандтугай

      Хариулах