2016 оны 09-р сар 25-нд 12:05 цагт

Аргагүйн эрхэнд Хойд мөсөн туйлд үлдсэн Монгол Банхарын түүх

1993 онд Монголоос Америк хүртэл явган аялсан "Бадарчин-93” аялалд бид Банхар гэдэг монгол нохой авч явсан билээ. Бид гэдэг нь хэлмэрч И.Дэндэв гуай, миний шавь Л.Нацагням, би багийн ахлагчаар явсан юм. Бид Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж Америк хүрсэн билээ.

Аргагүй байдлаас болж Монгол Банхараа Чукоткийн Анадырь хотод айлд үлдээсэн юм. Аялал дууссанаас жилийн дараа би нохойгоо авахаар Чукотка нислээ. Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа Банхар маань байдаг л байгаа даа гэж сэтгэл зовж л явлаа. Банхар маань зүрх цагаан, улаан халтар том биетэй нохой байв.

Догшин энэ нохой аяллын явцад хонь шиг номхорсон боловч хэрэгтэй цагт араатан зан нь заавал илэрдэг байлаа. Аялаж явахад шөнө тайгын харанхуйд сайн харуул манаа болдог байсан юм. Банхарын хуцалт хол газарт лүн лүн гэж сонсогддог тул хирийн чонын улиан тасалддаг байлаа. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хэр хүчтэй амьтан байгааг мэдэрдэг бололтой юм билээ.

Бид гурвын харцнаас тэр бүгдийг сайн ойлгоно. За ядарч байна амрая даа гээд буудаллах хуурай газар хайхыг андахгүй, өөрөө тийм газар олоод хэвтчихнэ. Хэдэн удаа баавгайтай дайралдaхад золтой л баавгай руу дайрч орчих гээд бид арай хийж тогтоож билээ. Якутын жижиг тосгодоор дайран өнгөрөхөд Банхар хэрэг дэгдээнэ. Айлын хашаанаас хашаа дамжин хэдэн нохдыг нь гаслуулж бөөн хашгираан болно. Сүүлдээ бид гуравт загнуулсанаас хойш тактикаа өөрчлөв. Тосгон дундуур явахад олон нохой түүнийг боргоон дайрахад Банхар сүүлээ хавчаад шогшино. Нөгөөх аймаар Банхар хаачсан бэ гэмээр. Иймэрхүү янзаар явахад нөгөөх ноход догшрон улам боргооцгооно. Тосгоноос холдонгуут ганц ухаc xийж нөгөөх хэдэн нохдыг хүрздэж байгаа юм шиг тараагаад орхино. Хууртагдсан "товаришууд" тосгон руугаа сүүлээ хавчааад жирийн одно.

Якут, Магаданы хязгаарыг туулж Чукоткад ороход Банхар их ядарч турсан байлаа. Гэвч Монгол нохойн тэвчээр гайхамшигтай байсан. Бэлдмэл лаазалсан хоол идэж, бэлэн диван дээр унтдаг нохойноос Монгол нохой тэс өөр юм билээ. Том ясыг сахар шиг хагалан идэж, олон хоног хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо, цасан шамраганд хээв л нэг унтаж байдаг энэ нохой бол Монгол нохой байсан юм.

Намайг Чукоткийн Анадырь хотод буухад намрын шаргал наран ээж, Агнуурын тэнгисээс зөөлхөн салхи үлээнэ. Сэтгэл түгшсээр Протасвичийн хаалгыг тогшлоо. Гэтэл өөдөөс баавгай шиг амьтан гүйж ирсэн нь Банхар байв. Тэр загас идсээр байгаад бүр зоолтлоо таргалаад багахан баавгай шиг болсон байлаа. Намайг хараад гаслаж гангинаж бөөн юм болов. Нохойн хэлээр бол хэнгэнэтэл уйлж байлаа. Түүний нүд нь намайг ямар өрөвдөлтэй харж байсан гээч. Ахиад намайг битгий орхиорой гэх шиг санагдаж билээ. Банхар Анадырь хотынхны амны уншлага болсон айхтар араатан болсон байв. Далайн морь уруу дайрч хадруулсан л гэнэ өчнөөн түүхтэй болсон байв.

Нохойныхоо халуун чихийг атгачихсан ямар сайхан байсан гээч. Банхар надаас алхам ч холдохгүй байлаа. Өглөө босоход миний хөлийг дэрлэн санаа нь амарсан бололтой унтаж байлаа. Би нохойгоо аваад Анадыраас нисч Эрхүүд буулаа. Эрхүүд нэг хоноод маргааш нь Улаанбаатар нисэх ёстой байв. Эхлээд Эрхүү хот дахь Монголын Консулын газраар орлоо. Консул өөрөө гарч ирэн Банхарыг илж, Чукоткаас авчирсанд баяр хүргээд хамт зургаа авахуулж билээ. Тэнд байсан хэдэн Монгол залуучууд Банхар бид хоёрыг хоолонд урьж, гадуур дагуулан явлаа. Бид явсаар Эрхүүгийн зах дээр ирцгээлээ. Бидний сургаар наймаа хийж байсан Монголчууд цувж гарч ирсээр байгаад олон хүн цугларав.

Наймаачид маань Банхарт шарсан хавирга, плов өгч дайлав. Энэ үед хэдэн орос залуу нэг нохой хөтлөн бидэн дээр ирснээ Банхарыг зааж "нохойгоо зодолдуулъя" гэв. Бүдүүн гинжээр уясан дарвайсан том ам, булчин шөрмөс болсон дөрвөлжин биетэй зодооны нохой байж ядан байгааг хараад би дотроо айлаа. Зодоонд зориулагдсан энэ нохой яаж ч мэдэх аюултай юм билээ, больсон дээр байх гэж бодтол тэнд байсан Монголчууд "давай, давай" гэж хашгиралдан зодооныг өдөөлөө.

Тэр олон Монгол, Орос хөөрсөн хүмүүсийг хараад надад өөр зам үгүйг ойлгож Банхарын хүзүүвчийг мултлан "туу" гээд тавив. Зодооны нохой харван орж ирээд маш хурдтайгаар Банхарын энд тэндээс хэд хэд хазаад авав. Ингэнэ гэж Банхар бодоогүй бололтой. Нөгөөх нохойг дахин дайран ирэхэд нь цээжээрээ түс хийтэл мөргөж унагаад улмаар хүчит савраараа газарт даран шилэн хүзүү багалзуурыг нь тас зуун сэгсрэхэд зодооч нохойн гаслах, хахирах муухай дуу сонсогдож шороонд хутгалдав. "Салгаад өгөөч" гэж Оросуудыг гуйхад хэдэн Монгол залуус "давай, үргэлжлүүлье" гэж хашгиралдацгаав.

Би Банхарыг арайхийж салган авахад түүний соёо цус болж, нөгөө нохой руу хэр хэмжээгээ мэдээрэй гэж шиг ширүүн харж байв. Энд тэнд пивоны бөглөө пүд пүд дуугарцгаан Монголчууд "Вот видите какая Монгольская собака" /Монгол банхар ямар байдгийг мэдэв үү.орч/ гэж хашгирцгаана.

Маргааш нь Банхар бид хоёр Эрхүүгийн нисэх онгоцны буудал уруу хөдөллөө. Нислэгийн хүлээлгийн танхимд орoход Улаанбаатар нисэх хүмүүс дугаарлан зогсчээ. Банхарыг хараад хүмүүс шивэр авир болов. Монгол, Орос, Америкийн далбаа бүхий нөмрөгийг Банхарт зүүлгэсэн нь сүртэй харагдаж байлаа. Бүх хүний харц ганцхан Банхар дээр. Тэр амьтан энэ олон хүн өөрийг нь хайрлан, бахархан харж байна гэдгийг мэдэж байсан болов уу? Удалгүй билет шалган дотогш оруулав. Онгоцны талбай дээгүүр алхсаар МИАТ-ийн онгоц дээр ирэхэд үүдэнд нь зогсож байсан нисгэгч ёслон "Банхар, эx орондоо тавтай морил" гээд инээмсэглэв.

Онгоц дүнгэнэн агаарт хөөрлөө. Хүмүүс эргэн эргэн харцгаана. Гэтэл нэг залуу босч Монголчуудаа Банхар маань нутагтаа ирчихлээ урдах урдахаа барьчих гээд надад стакантай "зүйл” өгөв. Би яахаа мэдэхгүй хүмүүс рүү харахад аль хэдийн бүгд аягатай нь аягатай, шилтэй нь шилтэй "зүйлүүд” бэлэн барьцгаасан хүлээж байлаа. Банхарын төлөө хундага өргөлт бараг Улаанбаатар хүртэл үргэлжилэв ээ. Буянт-Ухаагийн нисэх буудалд нисгэгч, нохой хоёроос бусад нь нилээн халаалттай бууж билээ.

Монгол хүндээ, Монгол газар шороондоо хэзээд үнэнч Монгол Банхарууддаа зориулж нэг сайхан хөшөө босгох юмсан даа…

П.Батзоригийн яриа
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хоролсүрэн

      (122.201.24.24) 2018-05-17 22:49
      • 0
      • 0

      сэтгэл хөдөлгөм түүх байна шүү

      Хариулах

    • Зочин

      (64.119.27.99) 2018-05-17 17:19
      • 0
      • 0

      Saihan tuuh unshlaa.

      Хариулах

    • zochin

      (150.129.141.50) 2018-05-17 14:09
      • 0
      • 1

      uneheer gaihaltai garah geed nuuree budsan baisan chini ene tuuhiig unshaad uilaad baihguiee dahij budahaas

      Хариулах

    • Судлаач

      (27.123.214.105) 2018-05-17 11:26
      • 0
      • 1

      Их гоё түүх байна

      Хариулах

    • Zew

      (62.181.207.248) 2017-12-02 21:32
      • 0
      • 1

      Avch yavsan hun ih tom nugel hj de. Huurhii mongol nohoi eh orondoo jargaltai bh bsn. Avchirch chadahgui bj yu gej avch yvsan ym

      Хариулах

    • Зочин

      (24.130.131.214) 2018-05-17 22:15
      • 0
      • 0

      Чи юу ч иэдэхгуй, зовхон фасебоок дээр тавьсан унэн туухийг гуйвуулсан худлаа мэдээллээс хунийг дугнэж болохгуй. Наад банхар чинь монголдоо буцаж ирсэн. Бас сайн нохой богсноосоо отож ухдэгийн жамаар хорвоог орхиж тахилгатай уулын орой ясаа тавьсан жинхэнэ монгол банхар шуу. Одоогийн хиймлээр гаргаж авсан хачин нохдоос ч оор.

      Хариулах

    • zochin

      (150.129.141.50) 2018-05-17 14:09
      • 0
      • 1

      avch irsen gj bichsen bna ugui yumuu

      Хариулах

    • Нохойд хайртай

      (202.9.42.143) 2017-06-14 00:52
      • 0
      • 1

      Гачуурь руу гарах замд маш гоё барималууд бдаг шдээ. Монгол банхрын 4 баримал.Офицерийн тойргоос урагшлаад гурван замын уулзварт

      Хариулах

    • Наоаа

      (31.0.67.98) 2017-04-27 15:01
      • 0
      • 1

      Сайхан түүх байна.их олон жил өөр газар байж.Тэр асарч байсан хүн Бурхан эзэний хүн байна.Сайн хүмүүс Бурханаас ирсэн байдаг.Нохой хөөрхөн амьтан үнэнч эзэндээ .Эзэн н яваад нохойгоо аваад ирдэг замд н дандаа сайн хүмүүс тавиад Бурхан минь тандаа маш их талархаж баярлаж байна.Амэн.

      Хариулах

    • mgl jawha

      (202.70.46.208) 2016-12-31 18:38
      • 0
      • 0

      Vneheer baharhahgvi geed yaah we de nohoi n hvrtel teswer tewcheer hsmgalah zo sovin toi iim aguu tvvhtdi ulad vndesten shvv de bid

      Хариулах

    • Yamary

      (188.143.232.27) 2016-12-21 10:31
      • 0
      • 0

      Ico, conheci o GPL aqui no seu blog; é maravilhoso! Tenho o mod 65 e o 69, mas o 65 é meu predileto. Ainda estou só nos treinamentos (para se ter uma noção, só agora consegui baixar de 10 min. em Nubgirrrung), mas ainda vou participar dessa liga.Abs.

      Хариулах

    • Uchka Uchral

      (103.229.122.105) 2016-12-10 22:02
      • 0
      • 0

      vneheer mongol nohoigoor mash ih daharhaj baina

      Хариулах

    • Soongo

      (103.26.195.103) 2016-12-10 11:19
      • 0
      • 1

      мэдэхийн байна аа, энэ залууг, тухайн үед аялалд явж байхыг нь сонсож байсан, банхарыгаа эргэн очиж авчирсанд нь маш их баярлаж байна, бас банхарыг олон жил харж хандаж байсан хүний нутгийн хүнд мэдээж баярласан биз дээ, монгол нохой, монгол таван хошуу мал минь үнэхээр шөрмөстөй шүү, монгол хүн ч шөрмөстөй, хүчтэй

      Хариулах

    • Sunjidmaa

      (121.56.211.227) 2016-12-10 08:34
      • 0
      • 0

      Nohoig eh orondoo erguulen avchirsand bayarlalaa. Bi buur unshaad huurchihloo Bi buur uilchihlaa

      Хариулах

    • Пагамжав

      (203.91.115.40) 2016-12-09 19:29
      • 0
      • 1

      Нохойн эзэнд баяр хүргэе.Жинхэнэ Монгол банхар ч гоё харагддаг,бас үнэнч амьтан шүү.Сайхан байна.

      Хариулах

    • tumur

      (128.199.33.160) 2016-12-09 17:34
      • 0
      • 1

      neleen deer ynshaadmartaj chadahgvi haigaad olohgvi baisan yumaa unuudur olloo ynshihaarl hamag yum ogshood yawchihdag yum myndag nohoi

      Хариулах

    • joch

      (124.158.94.88) 2016-12-09 16:36
      • 0
      • 1

      Монгол нохой ухаантай хүчирхэг амьтан шүү . сайхан түүх байна.

      Хариулах

    • зочин

      (202.179.23.69) 2016-12-08 14:25
      • 0
      • 2

      маш гайхалтай түүх байна. нохой нь, морь нь , хүн нь гээл монгол гень хүчтэй. одоо өөрсөндөө итгэх итгэл суувал гайхуулна даа

      Хариулах

    • Лхагвасүрэн

      (202.70.34.38) 2016-12-08 12:08
      • 0
      • 1

      Ямар гайхалтай сайхан юм бэ.Ээж минь хоточ банхартаа дэндүү хайртай.Нутагтаа очоод ээжийнхээ зургийг авахаар банхар нь заавал хамт зогсож авхуулдагсан.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.140) 2016-12-08 12:06
      • 0
      • 1

      oor haana ch baihgvi mongol banhar mundag nohoi shvv.

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.94) 2016-12-08 10:01
      • 0
      • 1

      bur setgel hodolchlo mongol banhar huchtei.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.231) 2016-12-06 13:43
      • 0
      • 1

      Uneheer mundag yum aa

      Хариулах

    • монгол

      (103.11.193.162) 2016-12-04 12:24
      • 0
      • 1

      Монгол банхараараа бахархаж бна Цэвэр үүлдэр нь цөөрөөд байх шиг Хөдөө гадаа энд тэнд явж байхад харагдах нь ховор болжээ Энэ сайхан амьтнаа бодох л хэрэгтэй гэж бодож байна

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.95) 2016-12-04 08:11
      • 0
      • 1

      Setgel hodolchiloo

      Хариулах

    • oyuka

      (202.70.46.213) 2016-12-04 00:01
      • 0
      • 1

      Vneheer gaihaltai

      Хариулах

    • Zochin

      (122.201.22.195) 2016-12-03 21:32
      • 0
      • 1

      Unshih bolgondoo l nulimstai

      Хариулах

    • Mandakh

      (43.228.131.153) 2016-12-03 09:15
      • 0
      • 1

      Unekheer khelekh ug oldokhgui yum daa...

      Хариулах

    • .. Баяраа

      (59.153.87.18) 2016-12-02 21:20
      • 0
      • 0

      .. Гоё түүх шүү... Унших бүр огшиж аньсага чийгтдэг дээ...

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.137) 2016-12-02 21:20
      • 0
      • 2

      Mongol gej gaikhamshigtai saikhan oron aztai ni mongold turj bgaam daa.nohoi ni hurtel nutag amitai

      Хариулах

    • Зочин

      (95.208.248.194) 2016-12-02 20:43
      • 0
      • 2

      Huurhun Bankhar , odoo amid bolow uu? Nohoi, mori 2 hunii hamgiin unench naiz nar gedeg yostoi unen.

      Хариулах

    • tuvshin

      (202.9.43.6) 2016-12-02 20:06
      • 0
      • 2

      heleh ug alga saihan tuuh saihan bichsen baina

      Хариулах

    • Баянаа

      (27.123.214.117) 2016-12-02 20:05
      • 0
      • 2

      Бүүр омогшчлоо хөшөө босгуул сайханл юум үр хүүхэдээ авачиж үзүүлэн түүхийн яарьж байх юумсан

      Хариулах

    • Нямаа

      (59.153.87.199) 2016-12-02 19:39
      • 0
      • 3

      Өөрийн эрхгүй нулимс гарлаа.Хүн байгаль, амьтны хүйн холбоо гэгч ямар хүчтэй мэдрүүлж байна.

      Хариулах

    • 007

      (46.127.59.209) 2016-12-02 18:52
      • 0
      • 1

      Baharhmaar saihan yumaa

      Хариулах

    • зочин

      (43.242.240.134) 2016-12-02 18:27
      • 0
      • 1

      Монгол банхараараа бахархаж байна.өөрийн эрхгүй нулимс гарав

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.120) 2016-12-02 17:21
      • 0
      • 1

      аа зус гэж хамар шархирчихлаа хог

      Хариулах

    • ariunbold

      (202.9.42.81) 2016-12-02 16:25
      • 0
      • 0

      bossson bgaa odoo

      Хариулах

    • Өвгөн

      (202.9.42.145) 2016-12-02 15:00
      • 0
      • 0

      Жек нэртэй гурван нохойг элээж гэж дээ, нохой даан ч цөөхөн наслах юм даа надад тэдгээрийн нэг нь царай муутай банхар байсан билээ тугал шиг биетэй шүү чи, Өвөрхангайн банхар Нохой минь чамд хайртай шүү дээд тэнгэр мэдтүгэй нэр нь жек байхдаа Яах вэ дээ тэр үед тийм л байсан

      Хариулах

    • emegtei

      (65.49.68.166) 2016-12-02 14:20
      • 0
      • 4

      Nohoigoo butsaj ochij abdag mundag bna shuu. Nohoi ch gesen ih nutgaa snasan l baij taaraa.Goyo tuuh bnaa

      Хариулах

    • Зочин

      (90.205.224.201) 2016-12-02 14:14
      • 0
      • 2

      Ямар сайхан түүх вэ Нохой мөнч ухаантай амьтан шүү. Уйлчихлаа 4 хөлт анд минь

      Хариулах

    • Наран

      (27.123.214.113) 2016-12-02 13:01
      • 0
      • 4

      Монгол банхарт хөшөө босгоход хувь нэмрээ оруулна шүү.

      Хариулах

    • Adiya

      (27.123.214.94) 2016-12-02 12:08
      • 0
      • 2

      Nohoi er ni unench amitan shuu

      Хариулах

    • Зочин

      (43.228.131.223) 2016-12-02 11:33
      • 0
      • 1

      Yostoi gaihaltai ogshij Bahar Haj bn shvv

      Хариулах

    • b.moron

      (103.10.23.179) 2016-12-02 09:30
      • 0
      • 1

      Ymar goy ym be?Mongol ym bvxen vne tsenetei bdagin zobxon 1jishe ene bna.shv de xvmvvse ex oron.roi baxarxaj bna shv

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.21) 2016-09-26 09:09
      • 0
      • 2

      Mongol nohoin sur huchiig haruulaad irjee . uur zurag ni baihgui um yy ..! saihan niitlel bna bayrlalaa

      Хариулах

    • Mongol hyn

      (139.5.216.200) 2016-09-25 23:48
      • 0
      • 2

      Baunzyrhin darga Batzorig banhariin saihan hoshoo bosgoson shyy dee.malcin hynii hyy,mongol banhar nohoutoi erhelj mal dagaj ossonii hyvid ene ynenc sain nohor,erelheg amitniig medeh um.odoo c nohoinoos dor yrvagc,sharvagc byr eznee baridag syylgyi nohoi daana c olon bolj dee.ted Cingisin yr sad geed icihgyi Calvin uvna geec

      Хариулах

    • Eh oronc

      (202.9.44.135) 2016-09-26 01:02
      • 0
      • 2

      Yneheer ynen shyy.mongol hynii canar,ynelemj ers unaj mongo erh medliin toloo uahaas bucahaa boljee

      Хариулах

    • Zochin

      (77.92.196.156) 2016-09-25 21:39
      • 0
      • 2

      Yoo yoy buur uilmaar bolloo uuriin erhgui nulims garlaa nudend haragdaad. BANHAr MANDTUGAI.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.94) 2016-09-25 15:45
      • 0
      • 4

      Ямар сайн нохой, ямар сайхан Монголчууд, ямар сайхан түүх вэ

      Хариулах

    • Зочин

      (75.27.122.162) 2016-09-25 14:02
      • 0
      • 3

      Dandaa goyo yum bichikh yum aa, mundag khvn shvv, ilvv vggvigeer oilgyylakh yum, uur olon goyo dyrsamjaasaa bicheerei, ikh ynshikh durtai.

      Хариулах

    • Уншигч

      (112.72.9.22) 2016-09-25 12:09
      • 0
      • 4

      Эр хүний ч нулимс унагам ямар бархахалтай сайхан түүх вэ

      Хариулах

    • Зочин

      (172.58.40.205) 2016-12-02 15:08
      • 0
      • 3

      Nohoigoo ergej ochij awsand n bayrlaj bn,awahgui bhiin argagui banhar bjee,goe tuuh bn,tand amnilt husie.

      Хариулах