2016 оны 04-р сар 19-нд 18:49 цагт

Япон ухааныг харуулсан мэргэн үгс

Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга

Хүний хүн найрлахад ирдэг, өөрийн хүн гашуудахад ирдэг

Илүү эд хөрөнгө - илүү зовлон

Энгийн хүмүүсгүйгээр агуу хүн төрөхгүй

Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан санаж явах хэрэгтэй

Хууль хэрэгждэг газарт хууль хүчгүй байдаг

Буруу аргаар олсон эд зүйл хөрөнгө болдоггүй

Эхнэр, нөхөр хоёр бол гар, нүд хоёр: гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчина

Асуух нь нэг хоромын ичгүүр, мэдэхгүй байх нь бүх насны ичгүүр

Зөвхөн эхнэр, нөхөр байх хангалтгүй, өөр хүн хайхгүйн тулд бас найз нөхөд, амраг хосууд байх хэрэгтэй

Зовлон тохиолдоход өөртөө л найд

Навч живж, чулуу хөвөх цаг ирдэг

Түмэн цэрэг олох нь нэг жанжин олохоос хялбар

Харанхуйд, холоос, эсвэл шүхэрний дор эмэгтэй болгон үзэсгэлэнтэй харагддаг

Шийдтэлээ бод, шийдмэгцээ битгий бод

Дайснаасаа хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог

Тэнэгээс илүү аюултай дайсан гэж байдаггүй

Явж байгаа хүнийг бүү саатуул, ирж байгаа нэгнийг битгий буцаа

Бяцхан горхинууд ширгээгүй учраас их далай оршдог

Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй

Хүнд эргэлзэхээсээ өмнө долоон удаа шалга

Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг

Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй

Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих аргагүй

Асуудлыг шийдэж болохоор байвал санаа зовоод хэрэггүй, шийдэж чадахгүй бол санаа зовох утгагүй

Удаан, гэхдээ зогсолтгүй явахыг хурдан гэдэг

Муу хүн алдаагаа хаацайлах гэдэг бол сайн хүн засахыг хичээдэг

Зүрх сэтгэлийнхээ багш нь бай, харин зүрх сэтгэлдээ захирагдаад хэрэггүй

Тариа боловсрохоороо толгойгоо гудайдаг, хүн баяжихаараа толгойгоо гэдийдэг

Заримдаа нэг агшин алт эрдэнэсээс илүү үнэтэй болох үе бий

Тавин өнөөдөр нь зуун маргаашаас илүү чухал

Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй

Дуугүй хүнтэй хамт байхдаа чихээ сонор байлга

Нэг нохой дэмий хуцахад, бусад нь дагаж хуцдаг

Орчуулсан: Жаргалсайханы Билгүүн, Япон улс

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.180.197) 2017-07-02 18:36
      • 0
      • 0

      Баярлалаа. Санаж явахад сургамжтай санагдлаа. Билгүүн танд амжилт хүсье

      Хариулах

    • Чимэг

      (59.153.113.194) 2016-04-20 23:59
      • 0
      • 1

      Тун унэн санаж явах сайхан угс хургэсэнд баярлалаа. Дахиад хэрэгтэй онч угс хургэж байхыг хусье. Ж.Билгуунээ

      Хариулах