2016 оны 02-р сар 12-нд 17:38 цагт

Хүүхдээ багаас нь хөгжим тоглуулж сургах зайлшгүй 10 шалтгаан

Хүүхэд болгон багадаа дуулж, шүлэг уншдаг. Хүүхдийг багаас нь дэмжиж, ямар мэргэжил боловсролтой болох байлаа ч хөгжмийн боловсрол олгох нь зөв хүн болж төлөвшихөд асар их үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Харин солгой хоолойтой байна уу, үгүй юу гэдэг нь ирээдүйн хөгжмийн боловсролд нэг их ач холбогдолтой биш гэнэ. Бас тэр том төгөлдөр хуурыг хаанаа тавих вэ дээ, хэн хүүхдээ хөгжмийн хичээлд нь зөөх юм, гэтэл англи хэлээ үзэх хэрэгтэй байдаг, сэлүүлж сургамаар байдаг, сонгодог бүжгийн хичээлд явуулбал бие бялдарын хөгжилд нь арай дээр биш үү гээд зөндөө олон саад болох яриа гэрээр дүүрэн өрнөдөг. 

Гэсэн ч энэ бүхнийг зүгээр л хойш нь тавиад та ирээдүйд хүүхдээ сайн сайхан яваасай, сайн хүн болоосой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөсэй, амжилттай яваасай гэж хүсч л байгаа бол хөгжмийн хичээлийг заавал сурах ёстой зүйл гээд л эхнээсээ бодчих. Яагаад гэвэл энд хэдэн шалтгаан байна.

1. Хөгжмөөр тоглож сурна гэдэг соёл юм. 

Европын соёлт хүмүүс, өөрийгөө боловсролтой мэдлэгтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэж үздэг бүх хүмүүс нийтээрээ хөгжим тоглож чаддаг байсан. Тийм биш бол тэдний хүрээлэлд багтахын тухай бодох ч хэрэггүй байв. Хөгжмийн боловсролтой байна гэдэг ерөөсөө л дээдсийн хүрээнийхний хамгийн энгийн зүйл байсан. Одоо ч тийм.

Алдарт Дюк Эллингтон төгөлдөр хуур хөгжим тоглох дуртай байсан. Учир нь тэрээр сайхан бүсгүйчүүдийн хүрээлэлд байх дуртай байж. Харин сайхан хөгжим тоглодог бүсгүй бол зүгээр л гайхамшиг. Олон шүтэн бишрэгчтэй байх нь гарцаагүй. 

2. Хөгжмийн хичээл хувь хүн болон төлөвших, сахилга баттай байж сурахад асар их үүрэг гүйцэтгэдэг байна. Аль нэгэн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурна гэдэг хүнээс байнгын уйгагүй хөдөлмөр, зүтгэл, асар их тэвчээр шаарддаг аж.  

Өвөл, зун, баяр ёслол гээд хэзээд ч хөгжимчин хүн байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ зуршил тэдэнд багаас нь сууж өгдөг. Харин та тамирчид ч ялгаагүй их хөдөлмөрлөдөг гэх биз. Тэднээс ялгаатай нь энэ хөдөлмөр аюулгүй юм. Хөгжим тоглож байгаад хөлөө хугалжээ, нүүрээ цохиулжээ гэж сонссон уу? Хөгжимдөж сурахад энэ эрсдэлээс харин айх хэрэггүй. 



3. Хөгжимтэй нөхөрлөснөөр хүүхдийн математик сэтгэхүй, сэтгэн бодох чадвар хөгждөг. 

Хөгжим тоглодог хүн өргөн цар хүрээтэй сэтгэж чаддаг. Яагаад гэвэл яг зөв өнгийг гаргахын тулд аль товчийг ямар даралтаар дарах, аль товчлууртай хамт дарах, хурууны чинь аль нь чанга цохилт, аль нь бага даралт хийх вэ, аль өнгийг дээш нь үү, доош нь уу, урт, богино гаргах уу гээд бүгд тархинд тооцоологдож, програмчлагддаг. Дээрээс нь бүхэл бүтэн зохиол тоглохын тулд нотоо уншиж, цээжээр мэдэх, аялгууг тогтоох, хөгжмийн зохиолчийн мэдрэмж, өгүүлэмжийг илэрхийлж гаргах гээд асар их мэдрэмж шаардагддаг. 

Альберт Эйнштейн хийл хөгжимд гаргууд байсан гэдгийг та мэдэх үү? Бас алдарт Оксфордын Их сургуулийн математик, физикийн салбарын эрдэмтэн багш нарын 70 хувь нь сургуулийн хөгжмийн клубын гишүүд гэвэл итгэх үү. Үнэн, ийм л байна. Тэгвэл хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьдаг, алсын хараатай, ирээдүйн мундаг математикч, инженерүүдийн аав ээжүүд үүнийг сайн мэдэх ёстой. Ер нь тэгээд хөгжим тоглож байгаа хүүхэд, түүнийг нь сонсож суугаа эцэг эхэд уурлах, бухимдах сэтгэл төрөх үү? Хөгжим сайн тоглодог хүүхэд ямар ч тооны хэцүүхэн бодлогыг тун ч төвөггүйхэн боддог байна. 

4. Хөгжим, гадаад хэл хоёр бол ихэр ах дүүс юм. Учир нь тэднийг салгаж ойлгож болохгүй. Ах нь хөгжим, дүү нь хэл гэж судлаачид үздэг. Хөгжмийн боловсролтой хүн хөгжим ойлгож сурдаг шигээ, гадаад хэлийг тун ч амархан сурдаг байна. Ингэхдээ зүгээр ч нэг сурдаггүй, тухайн хэлний нарийн ярвигтай хэлц, аялга зэргийг төрөлх хэл шигээ эзэмших чадвартай байдаг. Тэгэхээр хүүхэд чинь хөгжим сурч байгаа бол гадаад хэл зэрэгцүүлэн сургахад ядах юмгүй сурна гэдгийг аль хэдийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон. Хөгжим хэл хоёр
 хүний тархинд зэрэгцэн оршдог аж. Зөвхөн гадаад хэл ч гэлтгүй эх хэлээ ч гайхамшигтай сайн сурдаг. Эх хэлнийхээ торгон, нарийн, тансаг бүхнийг сурна гэсэн үг. 

Учир нь өгүүлбэр, хэллэг, таслал, цэг, асуулт, анхаарлын тэмдэг гээд хэлний бүх шинж тэмдгүүд хөгжимд бас байдаг. Хөгжим тоглодог, дуулдаг хүмүүс бусдаас илүү чадамгай, баялаг хэлээр ярьж, бичдэг ба гадаад хэлний үгс, дүрмийг амархан өөрийн болгодог. 

Тургенев, Стендаль, Борис Пастернак, Лев Толстой, Жан-Жак Руссо, Ромен Роллан гээд олон алдартай зохиолчид хөгжмийн өндөр боловсролтой байсан. Түүгээр ч барахгүй тэд хоёроос дээш хөгжмийн зэмсэгээр чадварлаг тоглодог, хоёроос дээш гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байжээ. Тэгэхээр ирээдүйн сэтгүүлчид, хэл шинжлэлийнхэн, орчуулагч нарын аав ээжүүд эхлээд авиа гаргаж байж үг хэлдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Авиа гэдэг бол хөгжим юм. 

5. Хөгжмийн бүтээлүүд дотроо хэд хэдэн ангитай, бүлэг бүхий бүтэцтэй байдаг. Тэд нь цаашаа бүр олон хэсэгт хуваагдаж хүнд хүрэх нь ч бий. Энэ бүхэн өөр өөрийн өгүүлэмжтэй, хүнд хүрэх сэдэлтэй байдаг. Энэхүү хөгжмийн бүтэц болоод өгүүлэмж компьютер ашиглаж сурахад их түлхэц болдог. Компьютерийн суурь ч гэж хэлж болно. 

Сэтгэл зүйчид алдарт Шинича Сузукигийн бяцхан хөгжимчин шавь нар хөгжмийн сонсгол, тогтоолтоороо төдийгүй үе тэнгийнхнээсээ сэтгэн бодох чадвар, анализ дүгнэлт хийх чадвараараа хавьгүй түрүүлж хөгжсөн байсныг эрдэмтэд тогтоожээ. 

Иймд ирээдүйн IT инженерүүд, систем администраторууд, программистуудын аав ээжүүд хөгжим компьютерийн боловсрол эзэмшихэд суурь шинжлэх ухаан болж өгдөг гэдгийг санаарай. Алдарт Microsoft компани хөгжмийн боловсролтой боловсон хүчин сонгож авдгаараа алдартай гэдгийг ч бас санахад илүүдэхгүй биз.  

6. Хөгжмийн хичээл хүүхдийг хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй харьцах, үг хэлээ амархан ололцох, очсон газраа дасан зохицох өндөр чадвартай болгодог. 

Суралцаж байх хугацаандаа магадгүй тэрээр хэмжээлшгүй авьяастай Моцарт, ухаантай, спортлог Прокофьев, ухаантай, агуу сэтгэгч Бах ч юм уу эсвэл хэн нэгэн алдартны агуу шинж чанарыг өөртөө шингээсэн олон найз нөхөдтэй болж ойртон нөхөрлөж, тоглож байхдаа тэр хүсүүсийн хамгийн сайн сайхан чанар бүхнийг өөртөө шингээн авах чадвартай болсон байдаг. Үүгээр зогсохгүй биеэ авч явах байдал, үйл хөдлөл, дуу хоолой, өөртөө итгэлтэй байдал гээд сайн сайхан чанар бүхэн цогцлох нөхцөл бүрддэг. 

Харин одоо авьяаслаг менежер болоход нэг алхам дутуу байна гэж та бодож байна уу. Тэгвэл үгүй дээ. Хүмүүсийг ойлгодог, тэдэнтэй амархан ойлголцдог хүн хүмүүсийг удирдан чиглүүлэхэд юухан байх вэ. 

Тэгэхээр ирээдүйн бизнес эрхлэгчид, компанийн эздийн аав ээжүүдээ, хөгжим зүрхнээс урган гарч хүний зүрхэнд хүрдэгтэй адилхан сайхан инээмсэглэсэн, сайхан биеэ авч явдаг, хамгийн гол нь тэднийг ойлгодог, адилхан харьцдаг хүнийг ямар ч ажилчид нь тойрон хүрээлж, бизнес нь амжилттай байна гэдэгт огтхон ч эргэлзэх хэрэггүй. 

7. Хөгжмийн боловсролтой хүмүүс өрөвч нинжин, сайхан сэтгэлтэй мөртлөө гаргасан хөдөлмөр шигээ бас хатуу чанга, сэтгэлийн тэнхээтэй байдаг.

Сэтгэл зүйчид эрэгтэй хөгжимчид эмэгтэйчүүд шиг мэдрэмжтэй байдаг бол эмэгтэй хөгжимчид эрэгтэйчүүд шиг сэтгэлийн хаттай байдгийг тогтоожээ. 

Хөгжим хүний сэтгэлийн уярааж зөөллөж байдаг ч амжилтанд хүрэхийн тулд эр зоригтой, тэсвэр хатуужилтай байхыг шаарддаг тул энэ хоёр зан чанар хөгжимчин хүнд зэрэгцэн оршдог. 

Иймд хөгширч ядраад ирэхээр үр хүүхэд минь харж хандах болов уу гэж эргэлзэж суугаа аав ээжүүд ээ, хөгжмөөр хичээллэсэн хүүхэд мэдрэмжтэй, халамжтай, тэвчээртэй болж төлөвшдөг бөгөөд хөгшин эцэг эхээ хайр халамжаар дутаахгүй, "хөлийг нь хучиж, аяга цайг нь харамгүй дөхүүлээд өгөх" хүмүүс болдог гэдгийг анхаараарай. 



8. Хөгжмийн боловсрол хүнийг цагийн юмыг цагт нь хийж сургадаг.

Хөгжимчид "сүүлчийн хугацаа" гэдэг үгнээс айх шаардлага байхгүй. Яагаад гэвэл хөгжмийн сургуульд жишээ нь, өгсөн үүрэг даалгаврыг маргааш гэж хойш тавих ямар ч боломж бололцоо байхгүй. Тэд яг л цэргийн хүн мэт дандаа бэлэн байх ёстойг яв цав мэддэг.

Жүжигчин хүн тоглолтынхоо яг цагт, яг байх ёстой газраа байхгүй бол юу болох билээ. Иймд тэд дээд зэргийн бэлэн байдалд байж сурсан байдаг тул аливаа зүйлээс хоцрох вий, шалгалтаа мартах вий, унах вий, ажлын ярилцлаганаасаа хоцрох вий, бичиг баримтаа дутуу бүрдүүлэх вий гэж эцэг эхүүд санаа зовох хэрэг ердөө ч байхгүй. Хөгжмийнхөө цохиурыг мартсан хөгжимчин зүгээр зогсож байхыг харсан уу, эсвэл хөггүй хөгжмөөр тоглохыг үзсэн үү?

Хүүхдийнхээ өмнөөс байнга санаа зовдог эцэг эхчүүд ээ, хөгжмийн хичээл авснаар хүүхэд тань насан туршдаа санаа зовоохгүйгээр маш хариуцлагатай бие хүн болон төлөвшинө гэдгийг мэдэж аваарай. 

9. Хөгжмийн хичээл танай гэрийн бяцхан "хаантан"-ыг олон ажилд зэрэг сургана. 

Хөгжмийн хичээл авснаар хүүхэд нэг дор хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж сурдаг. Ноотоо харан хөгжим тоглож байхдаа өнгөрснөө дурсаж, ирээдүйгээ харж, яг одоо байгаа байдлаа дүгнэж цэгнэж чаддаг байна. 

Хөгжим өөрийнхөө темпеер хурдан байх ёстой газраа хурдан, удаан газраа удаан, намуухан байх газраа намуухан, чанга байх газраа чанга байх ёстойгоос биш хөгжимчин хүн завсар нь амрах, завсарлага авах, анхаарлаа өөр юманд хандуулах боломж огт байхгүй. Үүнд хөгжим сурч буй хүүхэд болгон сурсан байдаг. Иймд ирээдүйн нислэгийн диспетчэр, сансрын хөлгийн хянагч, биржийн брокер гээд олон олон хариуцлагатай мэргэжилтнүүд ажлаа байнгын хяналтандаа байлгахын зэрэгцээ сонсох, мэдээлэл өгөх, нөхцөл байдлыг хянах, тооцоолох гээд олон зүйлийн нэг зэрэг хийх чадвартай байх ёстой. Тэгвэл танай хүүхэд хөгжмийн хичээлээр тэр дадлыг авсан.  

Хөгжим бодож сэтгэж, хэд хэдэн чиглэлээр чөлөөтэй тунгаахад туслана. Амьдралд ядарч, ачаалалдаа түүртсэн эцэг эхчүүд ээ, хөгжмийн боловсролтой хүүхэд чинь амьдралын ямар ч нугачаанд, ямар ч нөхцөлд хөл алдахгүй гэдгийг сана. Тэр хэд хэдэн хувилбараар сэтгэж, аль ашигтайг сонгож, саад бэрхшээлийг даван туулах чадвартай болсон байдаг. 

10. Хамгийн сүүлийнх нь хөгжим бол амжилттай байх хамгийн зөв зам. 

Яагаад? Та 1-9 хүртэл дахиад нэг унш даа. Өөрсдийн эзэмшсэн хөгжмийн боловсролоороо бахархаагүй, ядаж л ахин дэвших түүхээ бүтээгээгүй алдартан байна уу? 
-Агата Кристи гэхэд л тайзан дээр фортепиано тоглоход түүнд яагаад хэцүү байсан тухай өгүүллэгээ бичиж алдаршсан шүү дээ. 

-Кондолиза Райс харин эсрэгээрээ, өөрийнхөө намтарын номд бага байхдаа хамгийн гоё палаажаа өмсөөд олны өмнө хөгжим тоглох дуртай байснаа бичсэн байдаг. 

-Билл Клинтон хэрвээ саксофон хөгжим тоглож сураагүй байсан бол хэзээ ч АНУ-ын ерөнхийлөгч болохгүй байсан гэж дурссан байдаг.

Ийнхүү олон олон нэр алдартай, амжилттай яваа хүмүүсийн бага нас хөгжимтэй холбоотой байдаг. Танд дээрх 10 шалтгаан хүүхдээ хөгжимд сургах хангалттай урам зориг өгсөн байх гэж найдаж байна.

Ред: Эцэст нь хэлэхэд хөгжим хүний сэтгэлийг тайвшруулан амрааж, баяр цэнгэл өгдөг тул царайны төрх гоо үзэсгэлэнтэй болдог тухай судлаач Маруо бичсэн байдаг. Түүний олон жилийн судалгааны дүнд хөгжим хүнийг улам гоо үзэсгэлэнтэй, нүүрийн баясалтай болгодог нь бүрэн нотлогджээ. Зарим эрдэмтэд хүүхдийг эхийн хэвлийд байхад нь уянгын хөгжим, аяз сонсгон ажиглалт хийхэд эдгээр хүүхдүүд төрсний дараа аливаад тайван итгэлтэй ханддаг, хэлд орохдоо хурдан, ойлгоц сайтай байсан нь хөгжим хүнийг тайтгаруулаад зогсохгүй ой тогтоолт сэтгэхүйд нь хүртэл сайнаар нөлөөлдгийг баталсан байна. Ингээд танд болон хүүхдэд тань амжилт хүсье!

Хөгжим судлаач, профессор, урлаг судлалын доктор, сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, Оросын хөгжмийн академийн продюсерийн факультетийн үүсгэн байгуулагч, эрдэм шинжилгээний удирдагч, "21-р зууны авьяас" шинжлэх ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч, Гнесиный нэрэмжит Оросын хөгжмийн академийн проректор Кирнарская Д.К.

Эх сурвалж: 
http://interesno.cc/open/3918

Орос хэлнээс орчуулсан:

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.148) 2017-10-06 10:32
      • 0
      • 1

      Сэтгэл тавгүй үед төгөлдөр хуураа тоглоход энэ хорвоо их уянгалаг өнгөлөг сайхан болдог доо.Урлагийн хүн биш л дээ.Хөгжим тоглох хүнд мэдрэмжийг хөгжүүлэхийн хирээр бас тайтгарал аз жаргал өгдөг. Санхүүгийн тайлан тооцооноос хөндийрч хөгжим тоглож сэтгэлээ баясгаж суух сайхан сайхан.

      Хариулах

    • дүү нь

      (150.129.142.16) 2017-02-20 19:10
      • 0
      • 1

      үнэхээр гоё байна илүү ихийг мэдээллээрэй

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.237) 2017-02-19 09:24
      • 0
      • 1

      Хөгжмийн дамжаа хаагуур байдаг вэ

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.28) 2016-08-30 17:28
      • 0
      • 1

      Сайхан мэдээлэл байна, амжилт хүсье.

      Хариулах

    • С.Энхтайван

      (139.5.219.188) 2016-05-31 01:06
      • 1
      • 3

      Хүмүүст хэрэгтэй сайхан мэдээлэл хүрэгсэнд баярлалаа. Олон сайхан шинэ мэдээлэл бичээрэй. амжилт

      Хариулах

    • Оргил

      (162.243.220.109) 2016-05-25 15:34
      • 0
      • 4

      үнэхээр сайхан мэдээлэл байлаа баярлалаа

      Хариулах

    • Эмээ нь

      (103.26.193.130) 2016-05-07 20:48
      • 0
      • 5

      Миний охин 11-р анги төгсөнө. МХО-ны аялгуу хамтлагийн ёочинчин. 5 настайгаасаа явсан. Одоо мэргэжлийн сургуулийнхан сонирхдог болтолоо хөгжсөөн. Орос сургуульд сурдаг боловч ангидаа манлайлагч нь... Нээрээ хөгжим хүүхдийг эмх цэгцтэй болгож, чөлөөт цагийг маш зөв өнгөрүүлдэг болгодог шүү.

      Хариулах

    • хөгжимчин

      (103.23.51.1) 2016-04-20 19:59
      • 0
      • 5

      ТИЙМЭЭ сайн мэдэээлэл байна баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.102) 2016-05-05 15:00
      • 0
      • 4

      Маш гоё мэдээлэл байгаа биз

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.236) 2016-04-18 00:05
      • 0
      • 4

      Bayrlalaa geregtei medeelel ugsund bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.135) 2016-03-09 21:57
      • 0
      • 13

      Маш гоё мэдээлэл өгдөгт үнэхээр талархдаг шүү. Хүмүүст ийм л мэлээлэл хэрэгтэй.

      Хариулах

    • Zochin

      (202.9.40.57) 2016-03-02 17:47
      • 0
      • 9

      Bayrlla heregtei medeelel bn tuguldur huuriig heden nasnas ehelj surgaval zgr bl heled uguch bayrlla

      Хариулах

    • zochin

      (59.153.114.190) 2016-02-24 01:26
      • 0
      • 5

      hugjim ter dundaa tuguldur huur hugjim bol huuhdiig mash hurdan setgej bas uildej bas bie uildlee hyanah chadvar suulgadag . matematik , shatar zereg ni udaan bodoj daraachiin uildluudiig,nuudlee tuluvluh,chadvar suulgadag bol hurjimd hurd hamgiin chuhal bas aldaagui hurdtai onoh , ni gol baidag iimd hugjimuur hicheellesen huuhduud oyuni undur hugiltui bas hurdtai setgedeg boldog yum .

      Хариулах

    • bayarlalaa

      (103.10.23.5) 2016-02-20 08:56
      • 0
      • 7

      mash herertei yum mdj avlaa bayarlalaa ajiljd n amjilt

      Хариулах

    • songodog

      (202.131.238.115) 2016-02-19 11:22
      • 0
      • 6

      hugjim ter tusmaa tuguldur huur gaihaltai saihan, magadgvi zarim zviles awj chaddaggvi taiwshirlaa bi hugjimnuus awdag. Bi songodog urlagt duralsan :)

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.135) 2016-02-19 10:43
      • 0
      • 5

      Боловсрол, урлаг хоёр зэрэг явдаг гэж нэг үг байдаг. Энэ хоёр үгийг салгаж ойлгох боломжгүй гэсэн үг л дээ.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.88) 2016-08-30 04:51
      • 0
      • 0

      Gui ee nza urlag bolowsrol bolon niigmees turuulj busdiigaa araasa daguulj yawah uchirtai

      Хариулах

    • Зочин

      (202.131.244.10) 2016-02-18 10:31
      • 0
      • 6

      Gyalalaa, bolomj garval huuhdee hugjmiin hicheeld suulganaa

      Хариулах

    • Зочин

      (202.131.244.10) 2016-02-18 10:31
      • 0
      • 6

      Gyalalaa, bolomj garval huuhdee hugjmiin hicheeld suulganaa

      Хариулах

    • Мөөгий

      (202.9.41.209) 2016-02-18 01:28
      • 0
      • 18

      Сайн ч бичлэг юмсанж, сайн ч орчуулсан байна. Одооны залуус дунд ийм мундаг бичдэг хүн цөөрсөн. Сэтгүүлч нэртэй, төрөлх хэлээ мөхөөгч олон олон охид хөвгүүд өөрөөс чинь үлгэр жишээ аваасай. Уншихад сайхан байлаа. Бахархаж байна. Баяр хүргэе! Сайн сайхныг хүсье!

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.102) 2016-05-05 15:03
      • 0
      • 2

      Их гоё мэдээлэл байна амжилт хүсье

      Хариулах