2015 оны 07-р сар 29-нд 11:12 цагт

Ц.Хулан: Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа

Энэ сарны дор яг л энэ газраа

Эргээд уулзах нь худлаа л байх даа

Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл

Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа

Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд

Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж

Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа

Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа

Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ

Одлог тэнгэрийн дор нойргүй хонож

Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж

Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь

Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа...

Амраг минь

Алсаас чамдаа хундага өргөе

Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье

Хуурай газрыг нортол уйлъя

Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана

Тэр цэцгийг чи минь тасдаж аваад

Энгэртээ зүүж гэртээ хариарай

Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй

Элгэндээ чимээгүй тэвэрч

Цэцгийн зулай дээр үнсээрэй...

Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье

Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...

Гудайх оддын дор өвс ногоон дээр...

Хоёулханаа орон дотроо...

Хотол үймсэн Европын гудамжнаа

Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд

Алтан говийн элсэн дээр

Америкийн шигүү хороололд...

Дэлхийн хаана ч гэсэн

Дээр доороо орон үнсэлдэж л буй

Лал, Христос, Буддын уншлага дор

Ламбада бүжгийн янаг аялгуун дор

Шалба норсон борооны бүлээн цутгалан дор

Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй

Үнсэлдэхсэн...

Олдошгүй, үхэшгүй хайртай амрагаа

Ороонго мод адил тэврээд

Родены баримал мэт хоёулаа

Мөнхийн мөнхөд үлдэхсэн.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Эмэгтэй хүн

      (43.228.131.45) 2017-09-21 09:34
      • 0
      • 0

      Ц.Хулангийн залуу байхдаа бичсэн шүлэг нь шүү дээ. Би бас залуу байхдаа уншиж, шүтэж л явлаа даа гэж.

      Хариулах

    • Zochin

      (72.128.199.205) 2017-09-21 08:55
      • 0
      • 0

      Ekhner chini asuuval bitgii kheleerei gedeg kheseg ni ogt taalagdakhgui baina.Ekhner bolon nokhor boltsgooson um bol nuuj khaaj buruu zamaar yavakh ni shudarga amidaralaas gajud oorsdiigoo amidaar ni busnuylj baigaa khereg mon bogood uum zam ni amidral bush suireliig avchurdag.Zaluu khumuus gerlesen bol amidraldaa shudarga unench baikh sain zuil.Kherev gerelchikheed asuudaltai baigaa bol asuudlaa negmoson shiidchikheed oor khumuustei kharitsaa togtookh ni arai tsever bogood es surtakhuunaa bolon khun gedeg utga uchraa tanuylakh um.Khulang khundelj yavdag.Sain emegtei saikhan ch busgui. Tuunii ukhaalag zan bolon avyaslagiig khundetgej yavdag.

      Хариулах

    • Баагий

      (103.229.120.35) 2017-09-19 20:55
      • 0
      • 0

      Нөхөртэйгээ үнсэлдэж чадахаа больсон юм болов уу

      Хариулах

    • P

      (122.201.31.190) 2017-09-19 13:56
      • 0
      • 0

      Uunaas bolj gunag uusev gedeg chuhal shuu Dee eeeeeee buuuu yooooo Yag odoogiin hund zoriulj bichsen um uuuuuu

      Хариулах

    • L

      (122.201.31.190) 2017-09-19 13:52
      • 0
      • 0

      Za za Yostoi uu gemeer um be unseeh gunagaa tailah ih jijeg Hun tegeh baihdaa jaahan bodoj uzvel ichih baih kkkkkkkkkkkkkkkk

      Хариулах

    • Тунгаа

      (124.158.106.140) 2017-09-19 12:14
      • 0
      • 0

      Эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг харуулж чаддаг сайхан эмэгтэй, сайн найрагч. Миний хүндэлж явдаг эмэгтэй.

      Хариулах

    • Elbegdorjtoi naiz baisan yum baihdaa

      (73.241.41.147) 2017-09-18 12:31
      • 0
      • 0

      Elbegdorjtoi naiz baisan yum

      Хариулах

    • Зочин

      (112.72.15.150) 2017-02-11 13:40
      • 0
      • 0

      minii hairtai nairagch

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.4) 2017-02-08 18:43
      • 0
      • 0

      Хөөрхийдөө. Сайн яруу найрагч. Юу ч гэж хэлмээр юм бэ дээ.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.32) 2017-02-07 23:24
      • 0
      • 0

      Үнсэлдэхсэн гэж уншсан чинь нэг л бишээ үнсэлцэхсэн гэж бичмээр санагдлаа

      Хариулах

    • baagii

      (112.72.11.123) 2016-10-17 05:31
      • 0
      • 0

      Goe bichjee

      Хариулах

    • Bolormaa

      (64.62.219.94) 2016-08-12 15:36
      • 0
      • 0

      Nuhruu araar ni tavidag neg avgai ene shulgiig ih taaldagiin bn le

      Хариулах

    • Bolormaa

      (64.62.219.94) 2016-08-12 15:36
      • 0
      • 0

      Nuhruu araar ni tavidag neg avgai ene shulgiig ih taaldagiin bn le

      Хариулах

    • :D.Oyuntuya

      (103.9.90.130) 2016-08-05 16:16
      • 0
      • 0

      Gaiamshigtai avyaslag, uneheer beleg tanhai mundag bysgyi shyy. Bi ih hairladag

      Хариулах

    • барс

      (103.29.144.40) 2016-08-05 15:37
      • 0
      • 0

      шүлэг гэдэг утгаар хүлээн авч унш даа сайхан л бичсэн бна зочин та хулан шиг бичиж чадахгүй ш дээ сонин кондом бэ

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.41) 2016-08-05 11:16
      • 0
      • 0

      Баттулга мэт марзан юмны кондом болж явснаас ийм сайхан шүлгээ бичиж явбал дэндүү сайхан даа

      Хариулах

    • Бямбасайхан

      (85.203.7.11) 2017-09-20 12:56
      • 0
      • 1

      Сайн ч муу ч туурга тусгаар улсын минь Ерөнхийлөгч шүү харин чи хэн бэ?

      Хариулах

    • алимаа

      (103.242.47.102) 2015-10-27 16:54
      • 1
      • 1

      Хулан сайхан ч эмэгтэй, сайн ч яруу найрагч сайхан шүлэг байна

      Хариулах

    • Гончиг

      (89.3.160.134) 2015-09-19 03:57
      • 0
      • 0

      Ц.Хулан: Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн. Тэг л дээ хө

      Хариулах

    • Dorj

      (202.179.18.244) 2015-07-31 13:15
      • 0
      • 0

      Uyanga sain zaluu baisan shvv.

      Хариулах

    • zochin

      (202.9.42.178) 2017-09-19 00:39
      • 0
      • 0

      2,3 surguuli tugssun, chadaltai, avyastai nairagch bailaa. Iim sain huniig zuv talaas ni tusheed yavsan bol arhichin bolohgui ch baisan baij magad. Suuliin nuhruu ger bulees ni salgaj suusan. Eruul mendiin huvid ihed muudsan haragdana lee.

      Хариулах

    • Maamkhuu

      (195.42.155.4) 2015-07-30 17:49
      • 0
      • 0

      Goe,,,, unshij bhii sonsoh l hetei bnaa.yahuu nairagchiin ooriinh n duu hooloiowormots shuu

      Хариулах

    • zochin

      (182.160.2.50) 2015-07-30 10:00
      • 0
      • 0

      Saihan bichdeg tengerleg agaad erhemseg busgui shuu

      Хариулах

    • hundlel.

      (103.229.122.156) 2015-07-29 19:19
      • 0
      • 2

      Tengert halisan amragtaa zoriulj olon jiliin umnu bichsen bha. 4 uuliinhaa dund 4 uultaigaa udval tsetsegee tevereed jargaj yavaarai.

      Хариулах

    • зочин

      (202.131.242.238) 2015-07-29 15:54
      • 0
      • 2

      гое бичжээ

      Хариулах

    • Хулангийн шүтэгч

      (122.201.19.3) 2015-07-29 12:47
      • 0
      • 3

      Сайхан шүлэг байна.Нөхөр чинь байгаа юу салаад говийн хүүхэнтэй суугаад явчихсан юм уу? Надад лав тийм сэтгэгдэл төрлөө.Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд Эндхийн бороо орж дусаал тогтооно доо Энэ хэсэг дэндүү гоёмсог бас их эротек хэсэг байна.Та шүү

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.60) 2015-07-29 11:42
      • 1
      • 2

      balair

      Хариулах

    • fff

      (202.70.40.230) 2015-07-29 11:36
      • 1
      • 1

      nice

      Хариулах

    • Egii

      (124.158.109.140) 2015-09-18 09:53
      • 0
      • 0

      Goe bichjee. Taalagdlaa.Saikhan emegtei!

      Хариулах