1987 онд 74 настай Бай Фанг Ли хэмээх хүн тэрэгчин нуруугаа амраах цаг болсон хэмээн үзэж төрөлх нутагтаа буцаж иржээ. Төрсөн тосгондоо буцаж ирсэн түүнийг мөнгө байхгүйгээс сургуульд сурч чадахгүй өдөржин шөнөжин будааны талбайд бөртөлзөн ажил хийн зарагдаж, эсвэл хог ухан амь зогоох өнчин ядуу хүүхдүүдийн хувь заяа зовоогоод зүгээр сууж чадсангүй.
Хөөрхий Бай Фанг Ли хөгширч ядарсан ч хүн зөөж, мөнгө олдог байсан Тянжин хотдоо буцаж ирлээ. Түм түжигнэж, бум бужигнасан Тянжин хотын Галт тэрэгний буудалд хүн зөөвөрлөх ажилдаа буцаж ирсэн түүнийг хэн ч ад үзсэнгүй. Амьд явахын төлөө, амь зогоохын төлөө л хүн энд ирдэг гэдгийг тэд бүгд мэднээ.
Тэнд тэрээр өдөр шөнийг ялгалгүй 24 цаг хүн хүлээж, олдсоноо идэж, хаягдмал гутал хувцас өөд нь татан өмсөж, хог түүгчдийн хоног төөрүүлдэг салбархай оромжинд унтаж, харин зовж олсон бүх мөнгөө сургуульд явж дийлэхгүй байгаа төрөлх тосгоныхоо ядуу зүдүү, өнчин өрөөсөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулжээ.
74 наснаасаа хойш дахиад арван зургаан жил нуруу амсхийлгүй зүтгэсэн, одоо 90 шахаж яваа Бай Фан Ли 2001 онд Тянжиний ЯаоХуа дунд сургууль дээр эцсийн удаа олсон мөнгөө тушаахаар иржээ. Мөнгөө тушаангаа тэрээр багш, хүүхдүүдэд хандаж, чадал нь үнэхээр барагдаж, хөдөлж чадахгүйд хүрсэнээ хэлж, дахин хүн зөөж хүүхдүүдийг сургах мөнгө олж чадахгүй болсондоо хүлцэл өчин нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.
Эдгээр он жилүүдэд хөгшин Бай Фанг Ли хүн тэргээрээ борви бохисхийлгүй хөдөлмөрлөснөөр нийт 350,000 юан буюу 55,000 орчим доллартай тэнцэх мөнгө цуглуулсан нь 300 гаруй өнчин, ядуу хүүхдийг сургуульд суралцуулж дөнгөсөн юм. Тэрээр жижигхэн хатингар биетэй, үг дуу цөөтэй, хүний өгсөнийг л авдаг бөгөөд хэзээ ч түүнийг нь голж байгаагүй тул олон хүн түүнээр зөөлгөхийг илүүд үздэг байжээ.
Бай Фанг Ли 2005 онд хүн төрөлхтөнд "хүн хэн байх нь чухал биш, хүн байх нь, сэтгэл зүрхтэй байх нь чухал" гэдгийн үлгэр дууриалыг үзүүлээд уушигны хорт хавдараар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Харин одоо түүний сургуульд сургасан өнчин ядуу хүүхдүүдийн түрүүч өсч том болоод бусдын төлөө үхэн үхтэлээ зүтгэсэн өр өвдөм түүхтэй хөөрхий өвгөний үйл хэргийг үргэлжлүүлэх болсон гэнэ.
Боловсролгүй, хүний хаясан хувцас өмсөж, олдсоноо идэн гудамжинд хоног төөрүүлж явсан ядуу тэрэгчин 300 хүүхдийг сургуульд сургаж чадсан байхад та, бид өөртөө байгаа бололцоогоо шавхан дайчилбал ядарч зүдэрсэн хичнээн хүний хувь заяаг эерэгээр өөрчилж болох бол... Та тэдний нэг нь байж болно шүү дээ.
Хэн байх нь чухал биш, юу өмсөх нь чухал биш. Зөвхөн хүн байх нь чухал.

Ашигласан эх сурвалж: www.quora.com/.../Mind-Boggling-Stories

E-mail: tsmunkhbayar@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Зочин
(112.72.14.195) 2018-04-17 12:38Монголчууд ч 1960-аад он хүртэл эвдрээгүй сайхан хүмүүс байсиймаа ямар ч байсан хөдөө явгарсан хүнд унаж яваа морио өгөөд л явуулдаг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байсан
Хариулах
Зочин
(202.9.42.70) 2017-03-28 01:01энэ хорвоод хүн хүнээр л дутна мөнгийг хүний төлөө ашиглах ёстой болохоос хүнийг мөнгөний төлөө ашиглах ёсгүй манай нийгэмд харин эсрэгээрээ боляоод байна энэ агуу хүний сүнс диваажинд байгаа гэж бат итгэж бн бид бүхэнд сургамжтай түүх юм аа
Хариулах
Зочин
(80.188.179.26) 2016-11-23 01:29mnai hurungutei humuus hunii tuluu joohoon yum hiihed l bolood yvchina daaa setgel l dutaad bgaam mnaihand 1 1ndee tuslana gj bhgui uudgui
Хариулах
Зочин
(5.74.174.77) 2016-11-11 18:35Hulims garch bna.Uuriiguu hund tuslah yu hiisnee ih bodloo.Bi mash uidgui mongol hun yumaa.Zuwhun uuriihuu tuhai l boddog.
Хариулах
zochin.
(211.36.137.60) 2016-06-29 13:38150.129 chi yamar unen zov helevee.bi bas tegj bodoj bna.
Хариулах
Зочин
(180.230.249.13) 2015-10-03 00:09mongolchuud bid haraad baihaar tiimch gen saitai tiimch surhii tiimch saihan humuus bish yum shig bnoo. avah yumch alga baih shig
Хариулах
selenge
(112.72.13.208) 2015-10-02 21:30Agua setgeltei negen bjee.
Хариулах
зочин
(43.242.243.188) 2015-10-02 18:14гэтэл үр хүүхдүүдээсээ байгаа юмаа харамлаад солонгост хар ажил хийлгэдэг эцэг эх хичнээн их байна. БУСДЫН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХҮН АЖИЛЛАЖ БАЙХАД ХҮҮХДЭЭ ХАР АЖИЛД ЯВУУЛААД боловсролгүй болгочихоод ӨӨРСДӨӨ амар амгалан АМЬДАРДАГ ЭЭЖ ААВ НАР ЯМАР ИХ НҮГЭЛТЭЙ ВЭ. ялангуяа барууныхан бол энэ тал дээр хүн биш. үр хүүхэд эцэг эхийн хооронд санхүү тооцоо л бодоод байх нь утгагүй. зарим монголчууд залуу авгай авч эхнэр хүүхдэдээ сургалтын мөнгөнөөс нь төлөлцдөг болов уу
Хариулах
зочин
(202.179.20.104) 2015-10-02 16:02юм бодлоо баярлалаа
Хариулах
zew
(203.194.114.135) 2015-09-24 23:35bayartsogt ' bayar nart,,,minii myy yadarcan mongolchyyd ta nart yamar gem xiicen yum be/yagaad ingej bidniig vzen yadna we.yagaad bidnii xvvxdiin idex jaaxan xool,toglox jaaxan gazriig gadniixand zaraw///ezen bogd chingis xaanii zarlig bii shvv...ex ornoo zarcan yrwagch nariig econ ve yctaga gej...ta xoeriin xvvxdvvd ene mongold amidrax yyyyyyyyyyyy/
Хариулах
zew
(203.194.114.135) 2015-09-24 23:21mongol xvnii jinxene geni baixgvi bolcon snvv
Хариулах
Зочин
(202.55.190.174) 2015-08-25 15:32САЙН БАЙНА МӨНХБАЯРАА ИЙМ ГЭГЭЭН ЮМ ҮНЭНДЭЭ ДУТАГДАЖ БАЙНА
Хариулах
Зочин
(103.10.21.8) 2015-08-14 17:57Үнэхээр гайхалтай. Бурхан түүнийг харсан, мэдсэн л байгаа. Диваажинд очсон гэдэгт итгэлтэй байна
Хариулах
Гүлдийчихээд
(112.72.9.22) 2015-08-10 11:25Юу ч ойлгохгүй юмаа, энэ хүмүүс гүлдийчихээд. Баяжчихсан хүн бол улам илүү мөнгөтэй болно гэж бодохоос хүний зовлонг тоодоггүй юм. Энэ бол хууль, баян хүн жаахан мөнгө гаргасан бол ард нь их ашиг харсан гэсэн үг. Ядуу, ядруу хүн л хорвоогийн энэ хоосон чаанраыг ойлгож, хэн нэгэнд туслах гэдэг...
Хариулах
зочин
(43.242.243.188) 2015-10-02 18:16үгүй энэ хууль биш. ёс бусаар баяжсан хүмүүс л хачин зантай байдаг. цэвэр өөрийн хөдөлмөр оюун ухааны үр шимээр баяжсан хүмүүс хүн чанараа алдаагүй байдаг юм
Хариулах
zz
(79.82.4.153) 2015-07-25 18:21mongoliin baychuud bugd uhvel taarna
Хариулах
Зочин
(202.179.20.82) 2015-07-24 20:07Сэтгэл хөдөлгөсөн сайхан түүх байна. Би бусдын төлөө ийм зүрх сэтгэл гаргаж чадах билүү? гэж өөрөөсөө асуулаа.
Хариулах
эрдэнэ
(119.40.102.103) 2015-07-24 09:0076 г муулах нь битгий хэл муу усны нүхнд булсанч багдана тэд гэр хороолынхны төлөө юу хийсэн бэ ажил хийсэн бол өдийд улаанбаатараа тойроод ийм их шавар амбаарнуудтай болохгүй байх
Хариулах
Зочин
(202.21.112.202) 2015-07-23 17:30Үнэхээр хүн шиг амьдарчээ. Сайхан түүх байна. Нэгийг сонсоод нөгөөг муулах яах вэ? 76 77-г муулж байгаа хүн та өөрөө энэ өвгөнөөс дээр л амьдарч байгаа, ядаж компьютер хэрэглэж байна. Тэгэхээр ТАНААС асуухад Та өөрөө хүн муулахаар юу хийсэн бэ? Зүгээр л хэн нэгнийг муулах чинь бүр ч дорд явдал биш үү?
Хариулах
Зочин
(202.70.38.182) 2015-07-23 14:27Нулимс унагамаар түүх юм.
Хариулах
тэрэгчин
(202.70.37.34) 2015-07-23 11:07манай 76 үүнийг тоож уншихгүй дээ. Идэж ууж хандаггүй С.Баяр ИХ-д дахиад үзнэ гэв үү. Ичих булчирхайгүй хүн хог 76+С.Баяр
Хариулах
Зочин
(150.129.140.185) 2015-07-22 19:21Нээрээ манай баячууд дэлхийн хөгжилтэй баян улсын ухамсартай иргэд авч өмсдөггүй үнэтэй брэндийн хувцасаар гоёод гайхуулж явахаар хэдэн хүний амьдрал өөд нь татав, хэдэн орон гэргүй хүнийг орон гэртэй болгов, хэдэн сургуульд явж чадахгүй байгаа хүүхдийг өмсөх хувцастай, үүрэх цүнхтэй болгож сургуульд явуулав, дүүгээ авраад түлэгдсэн хүүд хэн сэтгэл гаргаж эмчлүүлэв гээд хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй яваа олон хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт хийснээрээ уралдаж байвал мөн ч сайхнаа гэж бодогдлоо.
Хариулах