2015 оны 05-р сар 16-нд 20:26 цагт

Дүүдээ бичсэн захидал

Сайн байна уу, дүү минь?

Миний дүү тэгэхэд жоохоон байсаан. Нэгэнтээ 80-аад оны эхээр нутгийн яруу найрагч Т.Галсан гэрээр маань зочлонгоо ганц ахдаа хань болон мэндэлсэн хөөрхөн дүүд минь зориулж “Дүү” гэдэг шүлгээ уншиж байж билээ. Тэр үедээ ихэд сэтгэл хөдөлж, бүгдийг нь цээжээр мэддэг байсан, харин одоо мартжээ.

"...Надаар гараасаа хөтлүүлэн хөтлүүлсээр

Нартад тэнцсэн миний муу бор дүү

Нүдгүй шуурганаар мянган адууг ч

Нөмөрлөн хаамаар ханхар эр болж дээ, овоо доо..." гэсэн мөртэй.

Ингэж яруу найрагч аядуухан дуугаар уянгалуулан уншихад эгчдээ тэврүүлсэн хөөрхөн дүү минь хархан сэвлэгээ бөмбөлзүүлэн, борхон хацраа гэрэлтүүлэн инээмсэглэж байсансан…

Үнэхээр ханхар сайхан эр болсоон, миний дүү. Хүн болгон л сайхан залуу болжээ гэдэгсэн. Бас бүгдийг энэрэх өрөвч сайхан сэтгэлтэй. Одоо гэтэл дүү минь алга. Юутай уйтай.

Таван жил өнгөрчээ, тэр цагаас хойш. Харин өнөөдөр миний дүүгийн төрсөн өдөр. Одоо ч итгэж чаддаггүй юм, эгч нь. Хаа нэгтээ нөгөө л дөлгөөхөн харцаараа эргэн тойрноо харчихаад ээжээсээ нуугдан ганц тамхи сэмхэн татчихаад оръё гээд орцны хавьд зогсож байгаа юм шиг, эсвэл нөгөө л гүжирмэг зангаараа хөдөө явчихаад ирлээ гэсээр тоос шороонд дарагдчихсан, цагаан шүдээ гялалзуулан инээгээд ороод ирэх юм шиг л санах.

Гэвч дүү минь чи үл үзэгдэх, үл сонсогдох аяндаа үүрд мөнх явчихжээ. Эгч нь үнэндээ эвлэрч чадахгүй нь. Ямар их санаж байгааг үгээр ч хэлэхийн эцэс алга. Цаг хугацаа бүгдийг эдгээнээ, цаг хугацааны эрхээр гайгүй болноо гэсэн хүмүүсийн үгэнд итгэж байсан. Гэвч яагаад ч юм харин цаг хугацаа өнгөрөх тусам хөөрхөн дүү минь чамайгаа улам их санаад байна.

Нэг их гүндүүгүй эр хүн шиг гүжирмэг мөртлөө ээждээ нялхамсуу байсан, дүү минь. Ямар сайндаа л ганц өрөө байр зовж, зовж авчихаад тэрэндээ ганц шөнө хоночихоод “Ганцаараа байх чинь ёстой аймаар юмаа. Өглөө босоод ээж байхгүй, муухай эвгүй хонолоо” гэсээр хөнжил гудсаа тэврээд хүрээд ирж. Аав уурлаж, ээж өмөөрч, бид шоолж байж билээ.

Ханиад ч хүрж үзээгүй хөрслөг бор дүү минь тун ч золгүй байдлаар хорвоог зуурдаар орхисон. Ажил, ажил гэж явсаар хэдэн өдрөөр ч тааралддаггүй байсан дүүтэйгээ тэр өдөр харин санамсаргүй тааралдсан. Айхтар халуун өдөр байсан. Орой хөлбөмбөгийн тоглолт эхлэхээс өмнө хийх ажлаа амжуулчихаад Туул гол руу гялс сэрүүцчихээд ирнээ гээд зогсож байсан, дүү минь. Тэрхэн зуур хэдхэн үг солиод салж явахдаа үүрд хагацаж байгаагаа мэдээгүй. Харин дотроо “гутал нь жаахан муудаа юу даа” л гэж бодож зогссон. Ханхар цээжтэй, сайхан царайтай, өндөр залуу. Бас аль дээрээс тавьсан тав гэзэгтэй. Ер нь л нэг монгол сайхан эрийн хэв шинжтэй. Бахархаж байсан чамаараа, эгч нь. Харин ердөө хэдхэн минутын дараа эмнэлгээс ярьж, дүү чинь усанд осолджээ, байхгүй шүү гэж хэлэхийг сонсоод “юу байхгүй гэж” гэж ихэд гайхан асууснаа санадаг юм.

Хөөрхөн булбарай царайтай, ердөө л дөнгөж сая инээмсэглэж байсан болов уу гэмээр төрхтэй дүүгээ цагаан бүтээлгэний цаанаас харах тэр агшин. Бүлээхэн байна ш дээ гэж арай ядан хэлэх миний хоолой, уруулаа улаанаар будсан сувилагч бүсгүй урдаас толгой сэгсрэх... Ээждээ хэлэх гээд очих тэр мөч... Шуудхан хэлээгүй ч ээжийн маань харж байсан тэр харц... Яасан аймаар, яасан аймаар… Болдог бол зүгээр алга болоод, эсвэл зүрх сэтгэлээ хоослоод хаячихмаар тэр аймшигтай агшин… Таван жил өнгөрөхөд бодол санаанд минь шив шинээрээ… Өө, ийм амархан уу гэх гоморхол… Цөхрөл… Хүүгээ мөөмөөрөө хурайлаад "айдасгүй" үдэх эхийн зүрх зүсэм дүр... 

Барилгын ажилдаа хайргыг нь ашиглах гээд ганцхан газар гүн ухаад авчихсан эргүүлгийг анзааралгүй ороод живчихсэн юм. Уул нь Байдрагийн голдоо шумбаж өссөн "жараахай" шүү дээ, дүү минь. Аавынхаа 70 насны ойгоор: "Аав аа би дуулна,

Ааваа би дурсана
Амьдралын ухааныг сэтгэлдээ ургуулсан
Ачтайхан аавыгаа дуулж явнаа, би" гэж эвлэгхэн хоолойгоор дуулж, биднийгээ уяруулан уйлуулж байсан хөөрхөн дүү минь. Хожим нь аавыгаа өнгөрөхөд зурагных нь өмнө сөхөрч суугаад, наминчлан залбирч, мөргөж байсан дүү минь.

Хонгорхон дүү минь ээ, яагаад ийм хурдан буцчихсан юм бэ. Тэр ертөнцийн сайхан нь юу юм бэ? Эжийдээ, эгч нартаа, ганц ахдаа ирэх л гэж энэ хорвоод зорьж ирчихээд хамаг сайхан нь бүрдсэн цэл залуу насандаа юунд “явчихсан” юм бэ? Ийм л бодол байнга сэтгэлд эргэлдэнэ.

Чамайгаа ийм хурдан хорвоогоос буцчихна, биднийгээ гунигийн далайд унагана чинээ зүүдэнд ч ороогүй болохоор дүүдээ сайн сайхан үг хэлэхээсээ илүү, зэмлэж голсон үг хэлж гомдоож байсан болов уу гэж бодохоос зүрх шимшрэх юм. Тэгчихгүй яав даа, ингэчихгүй яав даа гэсэн харуусал зөндөө. Түмэнтээ уучлаарай, хонгорхон дүү минь.

Хөөрхөн дүүдээ хайртай гээд ганц удаа ч болов хэлчихгүй яав даа, надаас өндөр ханхар эр болсон ч өсгийгөө өргөөд үнсэж байх минь яалаа, өөрөө залуу яваагүй юм шиг гоочилж, голж байхын оронд болноо, бүтнээ, сайн байна, мундаг шүү гэж урамшуулж, тэтгэж байх минь яалаа… Яалаа, яалаа… Энэ олон яалаа одоо нэгэнт хожимджээ…

Дүү минь, чи амьдралд тун хайртай, өмнөө тавьсан маш том зорилготой байсан. Дүүгийнх нь ажил их сайн байгаа. Хойтон гэхэд бизнесээ амжилттай явуулаад Жагаа эгч ээ, таны оюутан хүүхдүүдийн сургалтын зардалыг даана, Зоригоо ахаа, танаас зээлж татсан тамхиныхаа оронд гоё тамхи боодлоор нь авч өгнөө, Баяраа ажаа, танд гоё палааж авч өгнө, ээжийгээ сайхан машин унуулаад гоё газар олныг үзүүлнээ гэнэ. Зөндөө олон гэгээн мөрөөдөлтэй байсан. Бид нар ч “за, тэгээрэй, тэгээрэй” гээд шоолонгуй байна. Даанч дээ…

Дүү минь ээ, орхиод одсон ээж чинь таван жил нэг өдөр ч алгасахгүй зул барьж чинийхээ замыг гэрэлтүүлж байгаа болохоор чи минь алзахгүй ээ. Ах, эгч нар нь дүүдээ хайртай гэж мянга түмэнтээ зүрхэндээ шивнэж, сэтгэлдээ уйлж байгааг чи минь харж, мэдэрч байгаа гэж сэтгэлээ хуурнам, бас горьдном. Бас эрт орой хэзээ нэгэн цагт чамтайгаа “уулзана” гэсэн горьдлого, бас сэтгэлдээ хадгалсан бүхнээ уудлана гэсэн итгэлтэй байдаг шүү. Тэгээд эгч нь чамайгаа чанга тэврэн үнсэнэ, бас хайртай гэдгээ ханатал хэлнэ. Тэр болтол сайн сууж байгаарай, дүү минь.

Чамдаа маш их хайртай, эгч нь. 2015.05.19

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.9.90.228) 2017-05-19 14:05
      • 0
      • 2

      Сэтгэлийн хайлан үгээр тодорч, хүмүүний сэтгэлийг долгисуулна. Ийм сайхан зүйл уншсан хүн бусдад хар муу санахын аргагүй болж ариусна.

      Хариулах

    • болд

      (203.91.115.39) 2016-05-21 15:49
      • 0
      • 4

      амьддаа бие биенээ хайрлаарай,хойчийн ертөнцөд ч бие биенээ дурсаж хайрлана гэдэг хүний ёс шүү дээ...ийм болохоороо л амьдрал мөнх юм шүү дээ...бидний сэтгэл зүрхэнд тэд маань дурсагдаж байгаа болохоор,өөр хэмжээстэй орчлонгоос биднийгээ дурсаж л байна гэдгийн нотолгоо...энэ ертөнцөд шинээр бий болох,устаж үгүй болох гэж байхгүй шүү дээ...тэгэхээр амьдрал мөнх,бидний мэдэхгүй орчинд үргэлжилж л байна шүү дээ...

      Хариулах

    • baigal

      (119.40.103.178) 2016-05-20 12:55
      • 0
      • 3

      uuriin erhgui nulims garch, taniig urubduj tanaar bas baharhlaa.ta mundag shuu, Duu chini dibaajingiin ornoos ta buhniigee harj baigaa baihaa.

      Хариулах

    • adiya

      (27.123.214.107) 2016-05-20 12:20
      • 0
      • 3

      Setgelee shimshruulen nulimsaa archin archin unshlaa.

      Хариулах

    • adiya

      (27.123.214.107) 2016-05-20 12:20
      • 0
      • 3

      Setgelee shimshruulen nulimsaa archin archin unshlaa.

      Хариулах

    • zochin888

      (103.212.119.242) 2016-05-20 08:30
      • 0
      • 3

      Bi duugee aldaad yag 3 jil hagas bolj bna da.hunii amidrald ur huuhdee aldaj ter zovlong edlej bga etseg eh hamgiin hetsuug bi bieree amsaj bna da eej nar bol bidnees iluu bur ih zovj shanalj bdg.bi estoi alt shig saihan duugee hunii gart aldaad Odoo hir duugee sanaj martaj chadahgui hund bna...

      Хариулах

    • 10 jiliin angiin naizuud

      (59.153.113.34) 2015-12-27 21:56
      • 0
      • 5

      Naiz mine burhanii orondoo Taiwan noirsdoo angiin naizuud bvgd dursan sanaj yvah shvv

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-06-10 18:25
      • 0
      • 9

      Ээ хөөрхий, хорвоо гэж ийм л юм даа. Яалтай ч билээ.

      Хариулах

    • Зочин

      (103.20.152.50) 2015-05-20 23:40
      • 0
      • 8

      um mani bad me hum tiim shvv eleg emtrehiin zovlon gej ene horvoo deer hamgiin aimshigtai zvil bdag ym bnalee hairtai ahiigaa emch nar naidvargvi gehed ni odor bolgon edgenee gej huursaar baigaad 20 garuihan honog n daraa aldchihsandaa vrgelg l haramsaj ybah ym da vree bodood eleg ni emterch baigaa eejiigee harah yasan hetsvv baidag gej sananaa

      Хариулах

    • Наран Саран

      (202.70.34.114) 2015-05-20 22:55
      • 0
      • 11

      Аймаар мөртлөө сайхан дурсамж болжээ.Хэдэн дүү минь нүдэнд харагдаад.Бид ч амь амьдрал ажил төрөл гээд мэнд ч мэдэхгүй олон хончих юм даа.

      Хариулах

    • Mongol

      (106.243.115.202) 2015-05-20 21:41
      • 0
      • 12

      Saihan dursamj boljee. Amidral daanch boginohon doo. Tiimees bid odor bur tsag moch bolgond hairtai humuustee haluun saihan setgelee zoriulj, hairiin unen ugsiig haramgui helj baih heregtei.Ed horongo yahaw dee oldoh yedee oldono, erdene bolson hen negen ergeed dahiad zayahgui. tiimees biye biynee l hairlaj amidraya

      Хариулах

    • найз

      (43.242.243.45) 2015-05-20 16:28
      • 0
      • 14

      энэ сайхан өгүүллийг уншаад, бурхан болсон ах, дүү 2-роо бодоод чамайг бас өрөвдөөд жаахан уйллаа. амьдрал гэдэг ийм л байх юм даа. Би ч гэсэн ахыгаа өвчтэй байхад ойрхон очиж байхгүй, дүүгээ хол явуулчаад гэнэт алдана гэж бодоогүйдээ харамсаж өөрийгөө зэмлэх, гашуудах үе их байлаа. Тэдэнтэй адилхан хүн харагдахаар мөн юм шиг горьдох үе ч байлаа.Тиймээс ч ахынхаа 2 хүүхдийг их өрөвдөж, хайрлах сэтгэл төрдөг дөө. Та нар дүүгээ ингэж дурсаж байдаг чинь сайхан байна. Сайхан хүү байж дээ. та нартаа эргээд ирнэ дээ

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.209) 2015-05-20 13:29
      • 0
      • 5

      Дүү минь хүний гарт амиа алдаад 1 жил 20 хоног болж байна.Даан ч харамсалтай цэл залуухан нас.Хийж бүтээх ид нас,өглөө хүнээс авах авлага хэдэн төгрөгөө авах гээд "тариа ногооны ажил эхллээ,охин минь шалгалтаа өгч сургуульд орох боллоо гээд л ажил, амьдралаа гэж зүтгэж "өвдөж болохгүй" гэж ярьдаг, өглөөхөн инээгээд гарсан дүүг минь буудаж алчихаад хууль цагдаатай хуувилдсан хүн биш араатануудыг яах билээ ард түмэн минь.Хууль цагдаа учрыг нь олчихно гэсэн итгэлтэй, дүүгийнхээ дэргэдээс холдохгүй "амиа алдсан" гэдэгт итгэж чадахгүй зогсож байсан сан.Хууль гууль болсон гэдгийг энэ хэргийн мөрдөх ажиллагаа эхнээсээ мөнгөтэй хүн юу ч хийж болно гэсэн зарчимаар явсан даа 7 хоног шахам камерийн бичлэг шалгаж байна гэсэн цагдаагийн байцаагч хэрэг гарсан өдрийн бичлэг "устсан байна тог тасарсан байна" гэж хэлхэд л "үнэн" гэж байхгүй болсон юм гэдгийг ухаарч эхэлсэн дээ Харин алуурчид " машиныг нь яасан, зарахгүй юм уу" гэж асууж "мөнгө бүхнийг дийлнэ" гэсэн бодолтой явааг ч ойлгосон

      Хариулах

    • Зочин

      (126.253.39.221) 2015-05-20 07:43
      • 0
      • 8

      Bi ahiigaa tsel zaluu 25 nasand ni aldaad 15 jil ongorch baina. Tsag hugatsaa edgeedeg gedeg hudlaa gedgiig medne ee. Harin ch bainga uguilegddeg. Daanch tulaad irsen zovlong tuulaad garahaas oor songolt baidaggui ni hetsuu yum daa. Um ma ni bad mi hum. Sain torol olson baih aa. Ta harin huchtei baidag yum shuu. Ta nar sain saihan yavbal duu tani haraad bayarlana shuu dee.

      Хариулах

    • Зочин

      (126.253.39.221) 2015-05-20 07:43
      • 0
      • 7

      Bi ahiigaa tsel zaluu 25 nasand ni aldaad 15 jil ongorch baina. Tsag hugatsaa edgeedeg gedeg hudlaa gedgiig medne ee. Harin ch bainga uguilegddeg. Daanch tulaad irsen zovlong tuulaad garahaas oor songolt baidaggui ni hetsuu yum daa. Um ma ni bad mi hum. Sain torol olson baih aa. Ta harin huchtei baidag yum shuu. Ta nar sain saihan yavbal duu tani haraad bayarlana shuu dee.

      Хариулах

    • Zoloo

      (202.179.20.73) 2015-05-19 17:36
      • 0
      • 7

      bi duugee aldaad yag 3 jil bolj bna uuniig zurheeree huleen avch unshlaa uuriin erhgui nulims ursaad suuj bna yaj uruunuusuu garnaa zaluu hun baihgui bolchih shig hetsuu yum baidaggui yum bna lee nadad zarimdaa zuud shig sanagddag yum daa

      Хариулах

    • ari

      (203.91.116.34) 2015-05-19 16:31
      • 0
      • 12

      ugluu bi dvvgee haraagaad zagnaad yawuulsan. haramschihlaa. minii muuhai buwgar duu mini egchiigee uuchlaarai. uhaantai amidraarai

      Хариулах

    • билгээ

      (103.11.192.34) 2015-05-19 14:36
      • 0
      • 12

      Ёо харамсалтай юм аа. Нулимс гоожлоо. Дүү нар луугаа ярина аа.

      Хариулах

    • be

      (202.70.38.86) 2015-05-19 14:17
      • 0
      • 10

      dvvdee ochyo baiz. iim bodol tursnoo ingej bichij chadah ni hed bilee?

      Хариулах

    • Зочин

      (202.180.220.86) 2015-05-19 14:16
      • 0
      • 7

      um maani badni hum

      Хариулах

    • Од

      (180.235.184.166) 2015-05-19 11:29
      • 0
      • 11

      маш харамсалтай юмаа,гэгээн сайхан дурсамж үлдээсэн дүү тань диваажинд байгаа байхаа

      Хариулах

    • Од

      (180.235.184.166) 2015-05-19 11:29
      • 0
      • 11

      маш харамсалтай юмаа,гэгээн сайхан дурсамж үлдээсэн дүү тань диваажинд байгаа байхаа

      Хариулах

    • Түвшин

      (182.160.35.224) 2015-05-18 15:23
      • 0
      • 33

      Зүрхнийхээ нулимсаар бичиж дээ

      Хариулах

    • Munkhturtv

      (27.123.214.109) 2015-05-18 15:21
      • 0
      • 15

      Хайрт дуугийнхээ тухай нулимстай бас сургамжтай дурсамж бичсэн чамдаа баярлалаа. Дуу мину Бурханы орноос биднийгээ харж буйд эргэлзэшгуй. Ум сайн амгалан болтугай.

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-05-18 13:46
      • 0
      • 18

      Хөөрхөн булбарай царайтай, ердөө л дөнгөж сая инээмсэглэж байсан болов уу гэмээр төрхтэй дүүгээ цагаан бүтээлгэний цаанаас харах тэр агшин. Бүлээхэн байна ш дээ гэж арай ядан хэлэх миний хоолой, уруулаа улаанаар будсан сувилагч бүсгүй урдаас толгой сэгсрэх... Ээждээ хэлэх гээд очих тэр мөч... Шуудхан хэлээгүй ч ээжийн маань харж байсан тэр харц... Яасан аймаар, яасан аймаар… Болдог бол зүгээр алга болоод, эсвэл зүрх сэтгэлээ хоослоод хаячихмаар тэр аймшигтай агшин… Таван жил өнгөрөхөд бодол санаанд минь шив шинээрээ… Өө, ийм амархан уу гэх гоморхол… Цөхрөл…

      Хариулах

    • з

      (49.0.161.197) 2015-05-18 09:12
      • 0
      • 16

      сайхан дүүдээ урам өгч байгаарай.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.171) 2015-05-17 22:14
      • 0
      • 24

      Зvрх шимширлээ. Амьддаа бие биенээ хайрла

      Хариулах

    • tsetsegmaa

      (180.149.78.20) 2015-05-17 17:21
      • 0
      • 14

      yasan ch hetsuu um be dee*tiimee zuurdaar aldsan duugee elgee egshtel sanadag,hezee negen tsagt araas ni ochih hurtlee sanah baihdaa,bid ch bas huurhun duugee hen negnii buruugaas denduu jaahand ni yavuulchihsan um daa.duu ni tengeriin orond bugdiig harj bgaa...um ma ni bad mi hum

      Хариулах

    • tsetsegmaa

      (180.149.78.20) 2015-05-17 17:21
      • 0
      • 14

      yasan ch hetsuu um be dee*tiimee zuurdaar aldsan duugee elgee egshtel sanadag,hezee negen tsagt araas ni ochih hurtlee sanah baihdaa,bid ch bas huurhun duugee hen negnii buruugaas denduu jaahand ni yavuulchihsan um daa.duu ni tengeriin orond bugdiig harj bgaa...um ma ni bad mi hum

      Хариулах

    • tsetsegmaa

      (180.149.78.20) 2015-05-17 17:21
      • 0
      • 13

      yasan ch hetsuu um be dee*tiimee zuurdaar aldsan duugee elgee egshtel sanadag,hezee negen tsagt araas ni ochih hurtlee sanah baihdaa,bid ch bas huurhun duugee hen negnii buruugaas denduu jaahand ni yavuulchihsan um daa.duu ni tengeriin orond bugdiig harj bgaa...um ma ni bad mi hum

      Хариулах

    • tsetsegmaa

      (180.149.78.20) 2015-05-17 17:21
      • 0
      • 26

      yasan ch hetsuu um be dee*tiimee zuurdaar aldsan duugee elgee egshtel sanadag,hezee negen tsagt araas ni ochih hurtlee sanah baihdaa,bid ch bas huurhun duugee hen negnii buruugaas denduu jaahand ni yavuulchihsan um daa.duu ni tengeriin orond bugdiig harj bgaa...um ma ni bad mi hum

      Хариулах

    • oyunaa

      (96.229.38.17) 2015-05-20 07:41
      • 0
      • 10

      yneheer ih surgamjtai oguulel bna setgel zurheeree bichsen egch bna daa nulims min dysalsaar duusgalaa odoohon duuruugee zalgii hairtai gej

      Хариулах