2015 оны 04-р сар 20-нд 15:42 цагт

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-2/

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм. Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн/, устах аюулд орсон /Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. 

Ингээд www.mongolcom.mn сайт Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтанургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэж байна. 

Цуврал-2: Улаан номонд орсон сүүн тэжээлтнүүд /хөхтөн, дэлэнтэн/ 

Уссурийн Хадгай

Уссурийн Хадгай / Alces alces cameloides milne- Edwards / нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Халх , Нөмрөг голуудын савын бургас, монос зэрэг бутан шугуйтай өндөр өтгөн өвс, зэгс бүхий татамд, өвөл хэсэг хэсэг нарс ургасан элсэн довцог, намхан уулс, гүвээ толгод, эдгээрийн хоорондох намаг, нуга бүхий хонхор хөндийд нутагладаг.

Халх голын дээд хэсэг Нөмрөг, Дэгээ голуудын савд байнга нутагладаг. Монголд хандгай агнахыг 1953 оноос эхлэн хуулиар хориглон дархалсан.

Хар сүүлт Зээр

Хар сүүлт Зээр / Gazella subgutturosa guldenstaedt / нь хөхтөн амьтны аймгийн нэг Туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат , баглуурт сайр, садрага бүхий дагжуур хөрст хэвгий тал , загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг.

Манайд их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь , Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.

Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэнэ. Ооно 110-116 см, шаргачин 93-110 см урт, ооно 23-33 кг, шаргачин 18-20 кг жинтэй байна. Зүс нь элсэн саарал, мөч цайвар бөгс нь сүүлийн угнаас дээш үе хэтрэх цагаан танатай.

Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван км аялал хийдэг. Сонсгол нь маш сайн, их хурдан цагт 55-62 км туулж чадна. Гол дайсан нь чоно. Сүү нь 3,9 хувийн тослогтой. Янзага нь хоёр долоон хоногийн дараа эхийгээ дагаж, 10-8 хоногийн дараа өвс ногоо идэж чаддаг байна.

Атигдаахай

Атигдаахай / Cardiocranus paradoxus satunin / нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох Алагдааганы овогт багтдаг. Нарийн хайргат болон элсэрхэг сул хөрстэй, хялгана шаваг, хялгана хазаар өвс, хялгана таана баглуур бүхий тачир сийрэг ургамалтай тал газар нутагладаг.

Манай оронд их нуурын хотгор, нууруудын хөндий, Зүүн гарын болон Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь мөн Дундговийн өмнүүр тархсан байдаг. Монголд Атигдаахайг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ улаан номондоо оруулсан.

Атигдаахай нь 5,8-7,5см бие, 7,3-7,7 см сүүлтэй жижигхэн мэрэгч амьтан ба хайрга болон элсэрхэг хөрс, хангана, таана, баглуурт говьд амьдардаг. Өдөр нүхэнд нуугдаж, шөнө нь гарч ургамлын үрээр голчлон идэшлэн, өвөл ичээлдэг. Монголын улаан номд орсон амьтан.

Козловын Атигдаахай

Козловын Атигдаахай / salpingotus kozlovi vinogradov / нь хөхтөн амьтны мэрэгчдийн баг болох алагдааганы овогт багтана. Элсэрхэг болон элсэн хөрст говь, элсэн дов, манханаар нутагладаг.

Монгол оронд Дорноговь, Алтайн өмнөд говь, Өмнөговиор тархсан. Монголд энэ зүйлийг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ-ийн улаан номонд багтдаг.

Өөхөн сүүлт атигдаахай

Өөхөн сүүлт атигдаахай / Salpingotus grassicauda vinogradov / нь амьтны аймгийн мэргэчдийн баг болох алагдааганы овогт багтдаг. Монголын говь цөлийн бүсэнд алаг цоог дархсан ховор мэрэгч юм. Үетэн алаг өвс , шавагт элстэй дов сондуулт талд нутаглана. 

Монголд их нуурын хотгор , нууруудын хөндий, зүүн гарын болон алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Дундговийн өмнөх хэсгээр тархжээ. Монголд энэ зүйлийг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ-ийн улаан номонд орсон.

Эрээн хүрнэ

Эрээн хүрнэ /Vormela Peregusna guldenstaedt / Эрээн хүрнэ хөхтөн амьтны махчдын баг болох суусарын овогт багтана. Говийн элсэрхэг хөрстэй, дов сондуулт хотгор, заг, хармагт цөл, заримдаа хармагт хээрт тохиолддог.

Монголд их нууруудын хотгор, нууруудын хөндий, Алтайн өмнөх говиуд, Говь-алтай, Өмнөговь, Дорноговиор тархсан.

Мазаалай

Мазаалай /Ursus pruinosus Blyth/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ.

Монгол нутагт Баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, Зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн.

Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зунд нь хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.

Нутагшилт ба тоо толгой

Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна.

Хоол, тэжээл

Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иддэг. Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог.

Ховордож буй зарим шалтгаан

Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна.

Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.Мазаалай орооныхоо үед эрүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг ба ухаалаг амьтан.

Тахь

Тахь /Equus przewalskii Poliakov/ нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, шаваг, тэсэг бударганат говь, загт говьд бэлчдэг. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садрага, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг.

Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан.

Түүх

XIX зуунд Европд Тарпан устсанаар зэрлэг адууны нэг ч зүйл дэлхийд үлдсэнгүй гэж барууныхан бат итгэж байлаа. Гэтэл 1878 онд Төв Ази судлаач Н.М.Пржевальский Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И.С.Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus przewalskii Poljakov, 1881) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ.

Тоо толгой

Хустайн нуруунд тахинууд бэлчиж байгаа нь Өдгөө буй бүх тахийг 1945 онд байсан 31 тахийн есийх нь үр төл гэж үздэг. Тэдгээр есийн ихэнх нь 1900 онд баригдсан 15 тахийн үр төл юм. Лондонгийн амьтан судлалын хүрээлэн болон Монголын эрдэмтдийн тахийг амьтны хүрээлэнгээс хээр талд эргэн нутагшуулах аз сорьсон хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэний үр дүнд 2011 оны байдлаар 300 гаруй тахь эх нутгийнхаа хээр талд эрх чөлөөтэй амьдарч байна. 1945 онд байсан 31 тахь 1990-д оны эхээр 1500 гаруй болсон байна.

Соргог бөхөн

Соргог бөхөн /Saiga tatarica, Tatarica Linnaeus/ нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. 

Монгол өвс, баглуур шаваг, хөмүүлт элсэрхэг ба хайрган хөрст тал, заримдаа хайрган хөрст харгана загт говьд тааралддаг. Монгол нутагт Байтог богд, Бор цонжийн говьд тархсан. 1930 оноос агнахыг хоригложээ.

Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөн юм. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоо соргог бөхөн, монгол бөхөн хоёр л үлджээ. Монголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ. Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний талд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиун шарга зүстэй, үнэхээр царай муутай амьтан ажээ. 

Түүх 

Бөгтгөр давжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бараг сүүлгүй, бөгтөр нуруутай. Үргэж цочихоороо урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй цахилан давхидаг. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэж нэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаг гэнэ. Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Эрийг ооно, эмийг нь шаргачин гэж нэрлэдэг байна. Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг бордоно. Бөхөн өөрийн бэлчээр нутагтай бөгөөд хар сүүлт, цагаан зээртэй бэлчээр булаацалддаггүй байна. 

Бөхөн маш богино насалдаг амьтан бөгөөд ихдээ л 4-5 жил амьдардаг. Зуны эхэн сард 1-2 янзага төрүүлнэ. Тэр бэлчээрийн сайн, өвсний соргогийг олж, энд тэндхийн эрвэгэр сэрвэгэр бут бараадан зэрэглээн дунд тонгос тонгосхийн идээшилдэг. Бөхөн аюулаас мултрахын тулд хэд хэдэн уул нуруу дамжин нүүдэллэх нь хэвийн үзэгдэл. Саарал чоно, шилүүс, мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэштэнгүүд монгол бөхөнг шууд барьж иднэ. 

Тоо толгой

Дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон энэ ховор амьтныг 1998 оноос л тоолох болсон ажээ. 2001-2002 оны ган зуд зэрэг байгалийн гамшигт бөхөнгийн 80 хувь нь үхэж үрэгдсэн гэдэг. 2007 онд 1550 гаруй бөхөн бий гэсэн тоо гарчээ. Бөхөнгийн эвэр гадаад зах зээл дээр өндөр үнэ хүрдэг учраас хулгайн анчдын балгаар эрс цөөрч устахын ирмэг дээр ирээд байгаа юм. Эврийг нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг.

Азийн минж

Азийн минж /Castor fiber birulai Serebrennicov/ нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох минжийн овогт багтдаг. Булган голын өтгөн бургас, харгана шугуй бүхий урсгалтай хэсэгт гол, хар усны эргээр байнгын нүхэнд байршдаг. Монгол нутагт Булган гол Дашванжил уулаас улсын хил хүртэл нутагладаг. 

Монгол улсад минж агнахыг 1930 оноос хуулиар хориглон дархалсан. Булган голын минжтэй зурвасыг 1965 онд дархалж минжийг хамгаалах арга хэмжээ авсан.

Монгол хулан

Монгол хулан / Equus Hemionus Hemionus pallas / нь хөхтөн амьтны аймгийн Битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Говь цөлийн намхан уулс, дов толгодын завсрах уужим хөндий, хотос хоолой, бэлийн хялгана, улаан шаваг, үетэн баглуур, заг, харгана хатуу дагжуур хөрстэй нутагт байршина.

Монгол оронд Булган голын адгаас Галбын говийн зүүн зах буюу 110-р уртраг хүртлэх алтайн өмнөх говиуд, Өмнөговь, Дорноговь, говийн баруун хэсгээр тархсан. Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монголд 1953 оноос эхлэн Хулан агнахыг хуулиар хориглон дархалсан. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 301-р хавсралтанд орсон.

Хулан биеэр илжигнээс арай том, 290 орчим кг жинтэй, 2.1 метр урт, адуутай илүү төстэй. Адууг бодвол богино хөлтэй, өнгө нь улирлаа даган өөрчлөгддөг. Зун нь улаавтар хүрэн, өвөл нь шаравтар хүрэн болдог. Нурууны дунд хүртлээ хар судалтай. Ер сургах боломжгүй. 

Түүх

Эртний Шүмэрт МЭӨ 2600 оны үед тэргэнд хөллөж байсан, МЭӨ 2000 оны үед байлдааны хөнгөн тэрэгт ашиглаж байсан гэх баримт байдаг. Гэхдээ эдгээр нь гэрийн илжиг байсан байх гэж өдгөө үздэг.

Зүүн сибирийн Хандгай

Зүүн сибирийн Хандгай /Alces Alces Pfizenmayeri zukovski/ нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Тайга, ойт хээрийн голын хөндий намгархаг бут сөөгөн ширэнгэ, уулын налуувтар ар хажуугийн хуш, шинэсэн ойд байрлана. 

Монголд Хэнтий, Хөвсгөл орчим Улаан тайга Хоридолийн нуруу, Үүр голын сав, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархсан. Монголд хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, дархалсан.

Тоо толгой

Хандгай Хойд Америк, Евразийн хойд хэсгээр ой модонд тархсан. Хойд Америкт Канадын бараг бүх нутгаар, Аляскын баруун хэсэг, Шинэ Английнихээхэн хэсэг, Нью-Йорк, Рокки нуруу, зүүн хойд Миннесота, Мичиганы хойг тархсан. Түүнчлэн Юта, Колорадо муж улсад мөн тааралддаг. 1978 онд Колорадо муж улсад нутагшуулснаас хойш тоо толгой нь 1000-аас давсан.

Европт Норвег, Швед, Финлянд, Балтийн улсуудад тархсан. Түүнчлэн Оросын нутгаар өргөн тархсан бөгөөд цөөн тоогоор Монгол, Хятадын нутагт тохиолдоно.

Ньюфаундлендэд 1904 онд амжилттай нутагшуулсан ба одоо тэндхийн хамгийн олон тоотой туруутан амьтан болсон. Түүнчлэн Антикости арал, Сент Лоренсийн буланд нутагшуулах оролдлого хийж байв. 1910 онд Шинэ Зеландын Фьордлендэд арван хандгай нутагшуулсан нь үхээд дууссан гэж тооцогдож байсан боловч сүүлд 2002 онд тэндээс хандгайн үс олдсон нь нутагшуулсан хандгайн үр удам одоо ч байгааг нотолж байна. 2008 онд Шотландад хандгайг эргэн нутагшуулсан.

Ойн Цаа Буга

Ойн Цаа Буга /Rangifer tarandus valentinae flerov/ нь хөхтөн амьтны хос туурайтны баг болох бугын овогт багтана. Зун ой тайгын бүсээс дээш таг, сардигийн зооны хаг, хөвд, өлөн бут, сөөг царамд бэлчиж өвөл тайга, ой руу байрладаг. Хөвсгөл орчмын уулсад Эг, Үүрийн сарьдаг, Баяны нурууны умард хэсэг, Шарга, Тэнгис голын эх, Тэнгисийн бэлчирээс доош улсын хил хүртэл, Шишгэд голын 2 талын уулс, Улаан тайга, Тэсийн цутгал, Шавар голын эхний уулсаар тархсан. 

Монголд зэрлэг цаа бугыг агнахыг хуулиар хориглон дархалсан.

Алтайн аргал

Алтайн аргал / Ovis ammon ammon Linnaeus / нь хөхтөн амьтны аймгийн нэг хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Өндөр нам уулс , аараг толгод зэрэг нугачаа сархиа бүхий ой модгүй задгай газар нутаглана. Монголд Алтайн нуруу, тэдгээрийн салбар уулс , зүүн гарын болон алтайн өмнөх говийн уулс , Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс , Хангайн хөвчийн нуруу, төв хээрийн зарим уулсаар алаг цоох тархсан. 

Монгол улс 1953 оноос эхлэн аргал агнахыг хуулиар хориглон дархалжээ. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн 2-р хавсралтанд орсон.

Aргал, угалз

Аргал биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй боловч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ. Аргалийн Шинжлэх Ухааны нэршил Ovis ammon юм.

Эр нь том, эм нь арай багавтар биетэй, эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, өндөр нь 120см, цээжний өргөн нь 115-120 см, биеийн жин нь 140кг, биеийн урт нь 1,8м хүрнэ, эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь буй. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж. Эм нь бас эвэртэй ч жижигхэн байна. Аргалийн зүс нь газар орны байдлаас хамаарч хувирамтгай боловч ерөнхийдөө ягаавтар хүрэн, бор хүрэн өвөл, хаварт бүдэг цайвар болно. Аргал нь долоон сар орчим хээлээ тээж, 4,5 дугаар сард хургалах бөгөөд ихэрлэх нь нэн ховор.

Тоо толгой

Аргал уулын амьтан боловч янгир шиг ян сарьдаг, хад асга барааддаггүй. Харин таана, баглуур, говийн хялгана ургасан жижиг толгод, сайр хөндий аргалийн хамгийн, сайн идээшилт нутаг болдог. Зуны улиралд өглөө, үдэш, шөнийн сэрүүнээр бэлчээрлэж, өдрийн халуунд сүүдэр газар бараадна. Өвөл зөвхөн өдрийн цагаар бэлчээрлэнэ. Аргал угалз 1-2, 4-5, заримдаа гуч дөчөөрөө сүрэглэж бэлчинэ.

Элс чулуурхаг нүцгэн уул толгодоор нутагладаг. Алтайн бүсэд д.т.д 3500м, Өмнөговь аймаг болон Алтайн өвөр говьд д.т.д 1100 гаруй м, Хөвсгөл аймагт 1250–2500м өндөрт өргөгдсөн газар нутгаар оршдог. Зуны улиралд Алтай Хангайн нутагт нутаглана.

Мах нь монгол хониныхтой ойролцоо, амт чанар сайтай. Манай улсад хийморилог сайхан амьтны нэг аргал угалз мөн бөгөөд дархан цаазтай болгож төрийн бодлогоор аргаль угалзын тоо толгойг өсгөхийг зорьж байна.

Угалзын эвэр нь сүрлэг том бөгөөд нэг биш удаа олон улсын яармаг үзэсгэлэнгээс эврийнхээ урт, бүдүүний хэмжээгээр алтан медаль авч байсан түүхтэй.

Монгол аргалийг Алтайн аргаль хонь, Говийн аргал хонь буюу Монгол аргал хонь гэсэн хоёр салбар зүйл бий гэж өмнө нь үздэг байсан. Гэвч аргал хонины генетикийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол орны бүх аргаль хонь нэг салбар зүйлд хамаарна гэж үздэг. 

Ойн унтаахай

Ойн унтаахай / Dryomys nitedula pallas / нь хөхтөн амьтны аймгийн нэг болох мэргэчдийн баг унтаахайн овогт багтдаг. Булган голын бургасан шугуйд тохиолддог. Үүрээ бургасан дээр засна. Шөнийн гүйдэлтэй амьтан. Амьдралыг нь судалж хадгалж байх арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Монголд анх удаа 1973 онд зөвхөн Булган голын хөндийд тэмдэглэгдсэн байдаг. Навчид ойд голлон амьдардаг, шөнийн амьдралтай, хаяа ороо хөөцөлдөөний үед өдөр үзэгддэг, өвлийн улиралд ичдэг, хаврын сүүлчээр ичээнээс гарч, бургасны оройд шувуутай адил үүр засаж, VI сарын дундуур 3-8 зулзага гаргадаг байна.

Цоохондой

Цоохондой / Felis lybica forster / Цоохондой нь хөхтөн амьтны махчдын баг болох Мийн овогт багтдаг. Элсэн дов, сондуулт бут сөөг, хотос хоолой , сухай , загтай элсэн манханаар тохиолддог. Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.

Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Өндөр нь мөрөөрөө 35 см, сүүлний урт 30 см. Африкийн дэд зүйл нь жижгэвтэр, цайвардуу хүрэн зүстэй. Цоохондой маш аймхай. Суурин газруудаас холхон байдаг. Ганц ганцаараа амьдардаг.

Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд орчин үеийн бүх муур 10000 жилийн өмнө Ойрхи Дорнодын хавьд өөрөө гэршсэн хэсэг цоохондойгоос гаралтай ажээ. Цоохондой хамгийн ойр төрөл нь Элсний муур (Felis margarita) юм.

Барьсан амьтных нь арьс үс хивэг болж, яс нь кальци өгдөг бол мах нь үлдсэн бүх шим тэжээлийг өгдөг ажээ. Үнэндээ маханд байх усны агуулга их учраас бараг юм уудаггүй. Цоохондой гэдсэндээ шимэгч хорхой тээдэг тул, түүнийгээ цэвэрлэхийн тулд, мөн магадгүй маханд байдаггүй шаардлагатай хүчлийг олж авахын тулд өвс иддэг.

Холбоотой мэдээлэл:

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-1/ 

http://mongolcom.mn/like/22247

Улаан номонд орсон шувууд /Цуврал-3/ 

http://mongolcom.mn/read/22613

Улаан номонд орсон шувууд /Цуврал-4/ 

http://mongolcom.mn/like/23177

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид /Цуврал-5/ 

http://mongolcom.mn/read/23573

Улаан номонд орсон загас /Цуврал-6/ 

http://mongolcom.mn/read/23721

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.117) 2017-11-17 16:52
      • 0
      • 0

      Зөвхөн монголд байдаг улаан номонд орсон адуу юу юм бол олоод өгөөч хурдан

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.233) 2017-09-28 16:57
      • 0
      • 0

      Ашигтай юм байна шүү.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.233) 2017-09-28 16:57
      • 0
      • 0

      Ашигтай юм байна шүү.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.83) 2017-09-12 22:53
      • 0
      • 0

      сээр нуруугүй амьтан байнуу

      Хариулах

    • zulaaa

      (202.21.106.112) 2017-01-31 10:14
      • 0
      • 2

      ene tsoohondoi gedeg amitan ni mgl yumuu??? gadaad yumuu

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.82) 2017-03-11 19:15
      • 0
      • 1

      Тхх

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.216) 2017-01-30 19:18
      • 0
      • 0

      Avah ymaa avch chadlaa

      Хариулах

    • TUUGUU

      (43.242.243.61) 2017-01-26 18:22
      • 1
      • 1

      oor sonin sodon um bas oruulaarai amjilt

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.234) 2017-01-24 19:29
      • 1
      • 1

      Сайхан мэдээлэл бна

      Хариулах

    • Оюунбилэг

      (202.70.46.234) 2017-01-24 19:31
      • 1
      • 2

      Тиймээ үнэхээр схан мэдээлэл бна

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.51) 2017-01-12 16:05
      • 1
      • 2

      ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙЖ ЧАДЛАА БАЯРЛАЛАА

      Хариулах

    • нэргүйдаваа

      (202.179.27.84) 2016-12-15 21:07
      • 3
      • 0

      гоё

      Хариулах

    • Энхжаргал

      (202.9.40.202) 2016-11-28 20:23
      • 4
      • 0

      Хариулах

    • hha

      (66.181.186.237) 2016-11-21 21:28
      • 1
      • 2

      uneheer goy setgeld hursen medee bna bayrlaa

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 2
      • 5

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 2
      • 2

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 5

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 1

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 1

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 2
      • 1

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • a

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 3
      • 0

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 2
      • 1

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • adsad

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 2
      • 0

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • a

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 2

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • a

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 0

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • a

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 1

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • a

      (202.179.27.192) 2016-09-04 21:02
      • 1
      • 2

      uneheer ih meddeelel awch chadlaa bayrallaa. Tehdee neg ym ni zuiliin neree sn todorhoi angi huree edr ee sn gargawal medku huuhduud zondoo oroh bh

      Хариулах

    • Зочин

      (202.72.242.177) 2016-04-19 18:33
      • 1
      • 6

      мэдэхгүй зүйл зөндөө гарсан ч бүгдийг нь мэдэж авлаа маш их баярлаа

      Хариулах

    • GG

      (202.9.40.201) 2016-04-18 18:22
      • 3
      • 2

      G

      Хариулах

    • GG

      (202.9.40.201) 2016-04-18 18:22
      • 3
      • 2

      G

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.200) 2016-04-16 11:13
      • 3
      • 2

      huurhii amitad usdaj ugui bolg bn

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.200) 2016-04-16 11:13
      • 4
      • 5

      huurhii amitad usdaj ugui bolg bn

      Хариулах

    • tsomoo

      (124.158.91.83) 2016-03-15 15:15
      • 8
      • 3

      nice

      Хариулах

    • Minjee

      (202.126.89.199) 2016-01-06 21:22
      • 3
      • 4

      End mash olon amitan baina.gehdee nadaa zuwhun hawtgai oin untaahai aziin minj guraw l goyo sanagdlaa. gehdee busad iin muu geegui shuu dajigui yum beilee hahahahaha

      Хариулах

    • Анхааа

      (202.179.10.74) 2015-12-23 10:41
      • 6
      • 6

      Солиотээн

      Хариулах

    • Otgonbayar

      (103.57.92.69) 2015-11-19 18:54
      • 3
      • 4

      uneheer gaihaltai gehdee yg heregtei ym baisangui

      Хариулах

    • Otgonbayar

      (103.57.92.69) 2015-11-19 18:54
      • 1
      • 10

      uneheer gaihaltai gehdee yg heregtei ym baisangui

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.221) 2015-04-21 11:40
      • 3
      • 12

      mazaalain zurag lav bishee

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.6) 2016-02-16 16:57
      • 4
      • 6

      мөнөө

      Хариулах